Иранд болж буй жагсаалын үеэр 16 хүн амь үрэгджээ
Ираны үндэсний валютын ханш түүхэн доод хэмжээнд хүрснээс болж томоохон жагсаалын хөдөлгөөн эхэлсэн. Инфляц өсөж, амьжиргааны зардал нэмэгдэж байгаад уурласан иргэд жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөх болсон юм. “HRANA” хүний эрхийн төлөөх холбоо ням гарагт /2025.01.04/ мэдэгдэл хийхдээ 16 хүн амь үрэгдэж, 582 хүн баривчлагдсан гэжээ.
Цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөртэй нь холбогдуулан олон улсаас ирэх дарамт шахалт нэмэгдсэн үед Иранд томоохон жагсаал өрнөж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд анхааруулга өгөхдөө, энх тайван жагсаж буй хүмүүсийг хөнөөвөл хөндлөнгөөс оролцоно хэмээсэн. Үүнд Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй хариу өгөхдөө улс нь дайсанд бөхийхгүй гэжээ. Ням гарагт тус улсын Дэд ерөнхийлөгч Мохаммадреза Ареф хэлэхдээ засгийн газар улсад нь хэцүү нөхцөл байдал тулгараад буйг хүлээн зөвшөөрсөн ч зарим хүн жагсаалыг буруугаар ашиглах зорилготой байна хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.