Илон Маск энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна
Илон Маскийн “Neuralink” компани энэ оны сүүл гэхэд тархины чипийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Хүний тархийг компьютертой холбох микрочипийг суулгах ажиллагааг энэ онд бүрэн автоматжуулна гэж Маск нэмж мэдэгдсэн байна.
Тэрхүү суулгац нь нугасны гэмтэл зэрэг өвчинтэй хүмүүст туслах зориулалттай юм. “Neuralink”-ийн чипийг суулгуулсан эхний хүн видео тоглоом тоглох, интернэтээр аялах, сошиал орчинд нийтлэл оруулах, зөөврийн компьютер дээр хулганын курсорыг хөдөлгөх зэрэг зүйлийг хийж чадсан. Тус компани 2024 онд тархины чипээ хүмүүс дээр туршиж эхэлсэн юм. Өнгөрсөн есдүгээр сард “Neuralink” мэдэгдэл хийхдээ хүнд хэлбэрийн саажилттай 12 хүн тархины чипийг суулгуулж, цахим болон бодит амьдрал дээрх хэрэгслүүдийг бодлоороо удирдан ашиглаж байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ одоо болиосой. Хүн төрлөхтөн мөхөж гүйцэхийн цондон шүү...
Ene estoi bishee bish Soliootoi hog vee Tegeed hvn bish hvn helbertei Robot bolno Ayultai NO
Киборг хүн үйлдвэрлэж эхлэх нь дээ.
Больж үз.Энэ арай хэтэрнээ
Сайн технологи, ирээдүйтэй дээ. Xyжаа нар дуурайлгаад хулхи аюултай юм хийгээд тэрийгээ баахан үзэл суртал ухуулга хийнэ биз.