Гадаад мэдээДЭЛХИЙ

Швейцарын бааранд гарсан галд амь үрэгдсэн бүх хохирогчийг тогтоожээ

Швейцарын Кранс-Монтана тосгон дахь цанын баазын бааранд шинэ жилийн баяраар гал гарч 40 хүн харамсалтайгаар нас барсан. Тус улсын цагдаа нар ням гарагт /2026.01.04/ мэдэгдэл хийхдээ галд амь үрэгдсэн бүх хохирогч хэн болохыг тогтоосон гэжээ. Шинэ жилийн баяраар гарсан гал нь Швейцарын орчин үеийн түүхэнд тохиосон хамгийн аймшигт гамшгуудын нэг болсон юм. Ням гарагт олон зуун хүн хохирогчдод эмгэнэл илэрхийлж, чимээгүй жагсжээ.

Нас барсан 40 хүний 26 нь өсвөр насны хүүхдүүд байсан юм. Цагдаа нар мэдэгдсэнээр хамгийн бага нь 14 настай Францын иргэн, 14 настай Швейцарын иргэн байжээ. Бусад хохирогчид Румын, Турк, Португал, Бельги, Израил, Их Британийн иргэншилтэй байсан юм. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан учир тухайн баар бичиг баримт шалгаж оруулах ёстой үүргээ гүйцэтгээгүй гэж буруутгагдах болжээ. Тэрхүү баарыг ажиллуулдаг байсан хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Швейцар улс энэ баасан гарагийг /2026.01.09/ гашуудлын өдөр болгон зарласан байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button