Гадаад мэдээДЭЛХИЙ

Russia's Pivot to Asia: ОХУ Монголд цөмийн станц, уран олборлох төслийн санал тавьсан

“Russia’s Pivot to Asia” сайт ОХУ-аас Монголд цөмийн цахилгаан станц, уран олборлох төслийн санал тавьсан талаар нийтлэл оруулжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.


ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиковын хэлэхдээ, "Росатом" компанийн бага чадлын цөмийн цахилгаан станц барих саналыг Монголын тал хэлэлцэж байна гэжээ. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хот ЗХУ-ын үеийн нүүрсний хоёр дулааны цахилгаан станцаас эрчим хүчээ үйлдвэрлэдэг. Эдгээр станцууд нь хуучирсан төдийгүй өвлийн улиралд агаарыг ихээр бохирдуулдаг аж. Монголын эрчим хүчний систем ачаалал бага байх үед ч маш их ачаалалтай ажиллаж байна.

Монголын эрчим хүчний дэд бүтцэд ноцтой асуудлууд тулгарчээ. Шөнийн цагт буюу ачаалал хамгийн бага байхад ч хяналтын цэгүүд дэх хүчдэлийн түвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээндээ хүрч байгаа аж. Улаанбаатар хот эрчим хүчнийхээ 20 хувийг ОХУ, БНХАУ-аас импортолдог. Ийм учир эрчим хүчний тал дээр хөршүүдээсээ хамаарлаа бууруулахыг Монгол Улс зорьж байгаа юм. Цөмийн цахилгаан станц барих нь тус улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулж, тогтвортой бөгөөд цэвэр цахилгаан эрчим хүчний үүсвэрийг бүрдүүлнэ.

Монгол Улс одоо станц барих газраа сонгож байгаа гэж Евсиков хэлсэн юм. Тэрбээр “Монголын тал 2024 оны наймдугаар сараас хойш Росатомын хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бага чадлын цөмийн станц барих саналыг судалж байна. Уг байгууламжийг эрчим хүчний шинэ хэрэглэгчид олноор бий болох төлөвтэй бүс нутагт барихаар төлөвлөж байгаа” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл уг станцыг Улаанбаатараас баруун өмнө зүгт 230 км зайд баригдах"Шинэ Хархорум хотод байрлуулж магадгүй аж. Үүнээс гадна Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг ОХУ-аас Монголоор дамжин БНХАУ руу гарах "Сибирийн хүч-2" хийн хоолойгоор хангаж болно.

2025 оны есдүгээр сарын 2-нд  "Сибирийн хүч-2" болон "Союз Восток" дамжуулах хоолой барих тухай санамж бичигт талууд гарын үсэг зурсан. Энэхүү төсөл нь Монголоор дамжуулан ОХУ-аас БНХАУ руу жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүнийг "Мянганы бүтээн байгуулалт" гэж тодорхойлжээ.

2024 оны есдүгээр сард Росатом Монгол дахь анхны бага чадлын цөмийн станцын техникийн зураг төслийг бэлэн болгосон. Талууд хэлэлцээрт 2025 онд багтаан гарын үсэг зурж магадгүй гэж байсан ч одоогоор шинэ мэдээлэл алга байгаа юм. Үүнээс харахад төлөвлөгөө бага зэрэг хойшилсон байж магадгүй байна.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Дарья Сапрынская хэлэхдээ цөмийн станц барих нь Монголын эрчим хүчний тогтвортой байдалд маш чухал ач холбогдолтой гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, “Одоогоор байгалийн хийг хэрэглээнд нэвтрүүлэх болон нүүрсний хэрэглээ нь Монгол Улсын тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэж байна. Цөмийн станц нь нүүрсний станцуудыг орлох тогтвортой эрчим хүчний эх үүсвэр болж чадна. Томоохон хотууд болон үйлдвэрлэлийн төслүүдийг хөгжүүлэхэд, ялангуяа Шинэ Хархорум хотыг эрчим хүчээр хангахад цөмийн цахилгаан станц маш чухал” гэжээ.

Гэхдээ цөмийн цахилгаанд станц барихад санхүүгийн асуудал бий. Ийм төрлийн төсөл өртөг өндөртэй Монгол Улсын төсөв санхүүжилтийг бүрдүүлж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Гэсэн хэдий ч Монгол цөмийн цахилгаан станцыг сонирхож байгаа. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлэхдээ, хэрэв цөмийн станцын ажлыг одоо эхлүүлбэл 10-15 жилийн дотор цөмийн эрчим хүчний асуудлаа бүрэн шийдэж чадна гэж хэлсэн юм.

Цөмийн цахилгаан станцаас гадна ОХУ, Монголын хамтарсан уран болон газрын ховор элемент олборлох төслүүдийн талаар хэлэлцэж байгаа гэдгийг Евсиков дурдлаа. Тэр "Эрчим хүчний салбарт хамтран ажиллах нь ОХУ, Монголын хувьд стратегийн чухал чиглэл. Уг салбар эдийн засгийн тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүрэг улан бүр нэмэгдэнэ" гэжээ.

Москва болон Улаанбаатарын хоёр талын харилцаа шинэ шатанд гарч байна. Арванхоёрдугаар сарын эхээр ОХУ, Монгол хоёр хамтарч бүс нутгийн анхдугаар форумыг зохион байгуулсан. Форумын үеэр 2026-2030 онд явуулах 70 орчим чиглэлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук уг форум дээр хэлэхдээ, Монгол Улс Ази дахь худалдааны чухал түнш хэвээр байгаа хэмээжээ. Тэрбээр хэлэхдээ хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд 17.8 хувиар, 2025 оны эхний есөн сард 5 хувиар өссөнийг онцолсон юм. Хоёр орны худалдаа 2 тэрбум ам.доллар орчимд хүрсэн нь 2020 онд 1.4 тэрбум доллар байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт.

Монгол Улс мах, ноос, нэхмэл бүтээгдэхүүнээс гадна алт, мөнгө, төмрийн хүдэр, нүүрс, зэс, цагаан тугалга, никель, цайр зэрэг ашигт малтмалыг ОХУ руу экспортолдог. Орос дахь томоохон дэлгүүрүүдэд Монголын тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний дэлгүүрүүд нээгдэж эхлээд байгаа.

Монгол Улс Оросоос голчлон газрын тосны бүтээгдэхүүн, суудлын болон ачааны машин, автобус болон бусад тээврийн хэрэгсэл, цахилгаан тоног төхөөрөмж, металл хийц, хүнс болон эмийн бүтээгдэхүүн импортолдог. Оверчук “Бид Монголоос худалдан авдаг ноос, ноолуур, арьс шир, махны импортыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна” гэжээ.

Судлаач Сапрынская хэлэхдээ усны салбар нь ОХУ, Монголын хамтын ажиллагааны сонирхолтой чиглэл болж байгаа аж. Монголын эрх баригчид өмнө нь Эгийн гол дээр усан цахилгаан станц барих асуудлаар Оростой хамтран ажиллах санал тавьж байсан. Талууд мөн томоохон гол мөрөн, нуур цөөрмийн хамгаалалтад анхаарлаа хандуулан хамтран ажиллаж байгаа юм.

Монгол Оросын хооронд улс төрийн яриа хэлэлцээ ч мөн эрчимжиж байна. 2025 оны есдүгээр сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжин хотноо БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нартай уулзсан юм. Үүнээс нэг жилийн өмнө буюу 2024 оны есдүгээр сард Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Путиний урилгаар 2025 оны тавдугаар сард Ялалтын баярын 80 жилийн ойд оролцохоор Москва хотод зочилсон.

Эх сурвалж: Russia’s Pivot to Asia

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Оросууд дайны ялагдалаа нууж энд тэнд очиж худалаа ярьж явдаг болсон..мөнгө маш их хэрэгтэй байгаа тул манай Оюутолгой, Тавантолгой Уран Газрын ховор элементэд эзэн суух санаархал их байгаа..одоо ч түрэмгийлээд эхэлсэн байна..Яаралтай Францтай бага оврын атомын станцууд барих гэрээ хийх ёстой..мөн тэр газын хоолой нэрээр цэрэг танкаа оруулж байршуулах санаархал яваад байна..тэр газыг нь Ши дарга таашаахгүй байгаа..хоолой барьснаар Оросууд Монголыг эрхэндээ оруулна гэж Ши дарга болгоомжилж байгаа шүү...

үйлдвэрлэгч
үйлдвэрлэгч

орос дайн хийгээд юун манайд станц барих вэ?

уншигч
уншигч

Оросын саналыг хүлээн авахад болохгүй зүйлгүй шүү дээ. Монголчуудадих нэмэр болж байгаа шүү. Орчин үед ялангуяа орос хятад хоёрын дунд ионгол улс байгаагүй бол африк дундад азийн хар мянган дүрвэгчидээр дүүрсэн байх байсан бид бараг нутаглах газаргүй болсон бхйх байсан. Хоёр хөршдөө маш баярлаж явдаг шүү

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
Reply to  уншигч

Битгий олон юм хуцаад байгаарай.
Чам шиг юмнууд их Монгол улсыг минь хагалган бутаргаж дээд Монгол өвөр Монгол буриад Монгол халимаг Монгол гэж тараасан.Чи хэн бэ? Өө сая л мэдлээ нээрээ чи хуурс байж байгаад бөөс болсон амьтан мөн байна. Бөөс чи миний Монголоос зайл ! !

Bbхррр
Bbхррр

Гаргалгаа

монгол
монгол

ардчилал бол колоничлолын хамгийн шилдэг луйвар нь шүү. Африкийн улсууд бүгд халтар англи францаар ярина. үгээгүй ядуу урцанд амьдрахгүй байгаа. Оюу толгой орж ирснээр тэмбүү өвчин 10 дхаин өссөн. 3гэр бүлийн 2 нь салж байна. энд ажилладаг залуусын эхнэрүүд нь гэрийн янхан болсон. Ажилладаг охидууд халтруудын дэвсгэр вм бна лээ. нүгнпэл хураасан цийдмэрээрээ харлаа

Зочин
Зочин

нөгөө уран эсэргүүцэгчид яасан дэмжээд эхэлцэн үү

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Уучлаарай.
Монголчууд бид анх нэгдүгээр цахилгаан станцаа өөрсдөө бариад станцынхаа янданд утаа шүүгч хийгээд түүхий нүүрсээ түлээд аж үйлдвэрийн цогцолбор байгуулаад амьдраад ирсэн.
Одоо ч гэсэн дулааны цахилгаан станцууд даа түүхий нүүрсээ түлээд янданд нь утаа шүүгч хийгээд амьдарч байна.Харин Ухнаагийн Хүрэлсүхийн бүлэглэл үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)-ийн бүлэглэл Хятадуудтай нийлж айлуудад сайжруулсан түлш нэртэй хорт утаа гаргадаг бодис хэрэглүүлж угаартуулж байна.
Юун ОХУ улс хар хоринд атомын станц барина гэж ОХУ хар хорин хот руу шагайхач эрх байхгүй.ОХУ Оросын ард түмэн Украины ард түмэн хоорондоо муудалцаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайралтаа хийсэн нь зөвхөн ардчилсан үзэлтэй Украины удирдагч Зeлeнскийг хөнөөх гэсэн арван оролдлогын нэг байсан. Хэрвээ Украины удирдагч Зeлeнский эх орноосоо зугтсан бол миний Монголын ардчилал ноцтой аюулд орох байсан. Монголчууд бид Хүн төрөлхтний Өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ ны дарга Ардчилсан Намын эчнээ epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Халтмаагийн Баттулга-ын ачаар ухаажин хүчирхэгжиж ардчилсан их Монгол улс болсон байсан учраас бид Украиныг дэмжиж байгаад ялалтанд хүргэсэн. Энэ нь миний Монголын Ардчилсан Их Монголын Ардчилал Дэлхийн бүх хүн төрөлхтний ардчилал гэдэг нь батлагдсан. Ардчилал гэдэг нь ёс суртахуунтай (ямарч үед худлаа ярихгүй ямарч үед хулгай хийхгүй архи хэтрүүлэн хэрэглэхгүй тамхи хажууд чинь дэргэд чинь байж байхад их үзэн ядахгүй их шимтэн дурлахгүй зүгээр л зэрэгцэн тайван оршдог хань үр хүүхдүүддээ үнэнч тэднийхээ амьдрах сурч боловсрох аятай тухтай нөхцөлөөр хангадаг албаар амьтны амь хөнөөж дайн байлдаан хийхгүй хүнлэг энэрэнгүй)《АМЬДРАЛ 》тул Монгол улсын иргэн бүр дэлхийн бүх хүн төрөлхтөн бүр ёс суртахуунтай амьдрах ёстой.

Зочин
Зочин

ОХУ бооно уу гэхээс ажил хийхгүй ээ.

Ах
Ах

Эрдэнэт үйлдвэрийг барьж хөгжүүлж хамтран ашиглаж байсан сайхан түүх байгаа.. эцэст нь хэлсэн үгэндээ хүрч Монгол талд өөрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн өгсөн, харин манай мангарууд хулгай луйвар хийх гэж бөөн юм болсон бдг..
Францын луйварчидийг хөөж зайлуулж Оросын саналыг сайн судалж харилцан ашигтай хамтран ажиллаж болох юм

Эх оронч монгол
Эх оронч монгол

Бас л хууран мэхлэлт!!!!! Оростой хэзээ ч хамтарч болохгүй. Хулхин дээр цэцэг ургуулсаар ирсэн. Ийм худалч найзуудаас хол байх ёстой шүү! Орос нь 1915 оны Хиагтын гэрээгээр хужаа найзтайгаа нийлж байгаад манай тусгаар тогтнолыг устгасан баримт гэрээний өэх нь хатаагүй шахуу байгаа шүү. Манай тусгаар тогтнолын өст дайсан бол орос хужаа хоёр юм шүү.

Зочин
Зочин

атомын станц бариулж хамтарч ажиллахад болохгүй зүйл үгүй. хоёр хөрш, гуравдагч хөршүүдтэй ч хамтрах нь зөв.

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
Reply to  Зочин

Битгий олон юм хуцаад байгаарай. Чи хэн бэ? Өө сая л мэдлээ нээрээ чи хуурс байж байгаад бөөс болсон амьтан мөн байна. Бөөс чи миний Монголоос зайл! !

Зочин
Зочин

Манай ураны "ард түмний" эрдэмтэд шууд дэмжинэ.

монгол
монгол

Орос Хятад хилээ хаагаад агаарын орон зайгаа ашиглуулахгүй байвал бид хаашаа хандах вэ? Венеусель улсыг ингэж болж байгаа юм чинь Орос Хятад 2 яахаараа болдоггүй юм гэсэн жишиг тогтвол яана. Бид удахгүй оросын хятадын цэргийн тусгай ажиллагаагаар дуртай хүнээ баривчлаад байж болох уу? Хэрэв ийм ажиллагаа явуулбал хэн ч дуугарч чадахгүй шүү. Хойд Солонгосыг чадахгүй байгаа биз дээ. Ураныг дээрэмдэнэ гэж хэлээгүй хамтрах тухай ярьж байна. Энэ маш зөв шүү

Зочин
Зочин
Reply to  монгол

Орос ах уран ухаж болно бусад нь болохгүй тээ мөн хуцав аа

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Унш унш унш
Унш унш унш

Ховдод
Эсэргүүцлийн том хэлбэр болоод байсан.
Уран олборлоход аюултай гээд байсан биш юм уу

Гэр бүлд нь
Гэр бүлд нь

Зайл сдакууд

Зочин
Зочин

Түрэмгийлэгч улсаас холдох л хэрэгтэй, дэлхийн хойд со, иран ,хятад улсууд л хямд нэфтээс нь үалтгаалж ойрхон бгаа. Бусад нь зайгаа барьсан шүү дээ,

Иргэн
Иргэн

Авилгач, хулгайч, луйварчдад бол аятайхан, амттай, ашигтай санал ч алсдаа Монголыг мөхөл рүү хөтлөх нөгөө талаар нэг л өдөр Монголын ерөнхийлөгчийг Мадуро шиг болгох төсөл дөө

Иргэн
Иргэн

Уран яах вэ урхагтай баялаг, ухаан гэх ундрах баялагаа тоож үзэхгүй байгаа монголчууд удахгүй ухсан нүхэндээ даший шог гэгч болох биз

goe shuu
goe shuu

Oros Ah nariinhaa sanaliig shuud huleej avah estoi !

...............,......
...............,......
Reply to  goe shuu

Донгосолгүй лавшаагаа гудар

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин шинжлэх ухаан амьдрал
Зочин шинжлэх ухаан амьдрал

,Бидний өвөг дээдэс хойд хөршөө түшиж тусгаар тогтнолоо хамгаалж улс орноо хөгжүүлж бусад улстай хөл нийлүүлэн алхаж явсан үе 40 өөд жилийн өмнөөөс замхарсх болсон нь дотоодын урвагч нарын капиталист ноёрхогчид гар хөл болсон 3 хөрш нэрээр улс орноо сүйрэлд хүргэсэн эрлийз хурлизуудын ардчилал нэрээр хувьчилж баяжсан шуналтай нарын үйл ажиллагааг таслан зогсоох нь монгол хүн бүрийн эрхэм зорилго болно . Монголчууд хойд зүгт алтангадас одоо дээдлэн шүтэж ирсэн түүхтэй холбоотой

Малчин
Малчин

Оросуудад итгэх маш хэцүү болсон , төсөл эхлүүлнээ гээд 20 жил ярих биздээ!

Хэрэлдэхгүй!
Хэрэлдэхгүй!

Маш их нүүрстэй. 20 жилийн дараа энэний маань үнэ ханш ч гадагшаа юу болоо билээ. Нэг АЦС барих мөнгөөр хэдэн нүүрсний станц барьчаад ядаж цахилгаанаа гаднаас гуйхгүй өөрийн юм өргүй нүүрсээ хэрэглээд амьдарсан нь дээр байхаа. Усан цахилгаан станц бол шал өөр. Наад зах нь гадагшаа урсаж байгаа усаа нөөцлөнө.

Зочин
Зочин

Ёстой үгүй 20 дугаар зуун шиг Цөмийн цахилгаан сүйрэл их болдог байсан. Энэ төслийг болиул

Last edited 7 Цаг Өмнө by Зочин
Зочин
Зочин

Орост итгэвэл 50 жилийн дараа ч нүүрсээ түлсээр
бензинээ царай алдсаар тогны хараат хэвээрээ
гөлөг царайлаад байж байх байлгүй хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм даа

Зочин
Зочин

Өмхий оросууд. Буриадуудыг дээрэмдэж авчихаад одоо бас манай нутагруу өнгийж голоор хувааж тастах санаатай. Угаасаа үнэгүй юманд нугасгүй хулгайч гаралтай улсууд шдээ. Францтай ураны хэлцэл хийх болохоор хэдэн гар хөлөөрөө ураны аюул занал гэж солиоруулж попруулна. Бүхэл бүтэн тусгаар улсын хэрэгт оролцож удирдах санаатай. Бүх монгол хүн жэнко шиг биш шдээ ивануудаа. Бид оросын хэрэгт хутгалддаггүй л бгаа шүү. Ану хятад орос гээд улсууд бүгд өөдгүй. Гэхдээ энэ дундаа хамгийн муухай нь оросууд. Украйныг бүтэн 3 жил зовоож бдаг наасан. Гуьаг дээр дайн хийгээд л . Хэдэн буриад халимгууд маань путины гарт дууслаа

Zochin
Zochin

эхний асуудлаа шийдээгүй байж юу яриад байнаа. Ажиллуулах боловсон хүчин ч бгүй байж.

Иргэн
Иргэн

Эхлээд ирэх Морин жилийн хаврын хувьсгалаар төрийн тогтолцоогоо цоо шинээр эхлүүлээдэхэе дараа нь газар ухах асуудал!!! МАН -АН татан буугдаж таараа!!!

Зочин
Зочин

Чернобыль.
Оросууд Казахстанд цөмийн 2 станц барьж өгнө гээд бараагүй. Франц, Япон хоёрын нэг нь дээр дээ. Францууд уран олборлоно гэнгүүт ухаан орсон юм шиг бөөн бөөнөөр ирээд баахан шахалт бичиг цаас айлчлал болоод л өөр 3 дахь улс оронтой харьцуулахгүй гэсэн юм шиг чичрээд бх юм. Зүгээр хямдхан нүүрсний станц л хийчихгүй юү. Манайхан 2, 3 ыг барьчихлаа. Эдний царайг харвал бензингүй шатахуунгүй сууна. Үзлээ харлаа. Одоо ч харж л бна.

Дондов
Дондов

Францууд ашигласан түлшээ Монголд булшлана орсууд ашигласан түлшээ өөрийн улсдаа булшлана энэ 2 аль нь ашигтай вэ

Шударга иргэн...
Шударга иргэн...
Reply to  Дондов

Хуцдаг сүг вээ? Чиний орос чинь бага буурай улсыг түрэмгийлж, алж хядаж, газар нутгийг дээрэмддэг!

Зочин
Зочин
Reply to  Дондов

Мөн мунхаруулваа наад орос чинь 70 жил мунхаруулсан одоо бид ухаарах болсон

зүч
зүч

энэ болохгүй ээ. Ялангуяа уран олзворлох асуудал байж болохгүй. Хэрэв энэ асуудлыг манай засгийн газар нааштай хандвал олон улсын манайд хандах нь хандлага эрс буруугаар эргэх болно. Цөмийн станцын цаана цөмийн зэвсгээ цэнэглэх найдвартай эх сурвалж нь манайд байгаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр манай улсыг олон улсын зөрчлдөөнд татан оролцуулж нэр хүндийг унагаах гэсэн явуургүй бодлого давхар яваад байна гэсэн үг. Цөмийн станцыг өөр улстай ярьж болно. Одоохондоо хэд хэдэн дулааны станц барих хэд хэдэн хувилбар байна шүү дээ...

зүч
зүч

Занданшатраа дахиад орсуудын өмнө толгой бөхөлзүүлж хормой дэвсвэл Трампдах болно шүү. Гал морин жил гарч байгаа шүү....

Зочин
Зочин

Нүүрснийхээ баялгийг дууссан хойно ураан цөмийн станц гэж солиорсон нь дээр байх
Цөмийн станц нүүрсний хэдэн янданг бодвол ч харин ч нэг хавьдаан хорт хавдар гений өөрчлөлт гээд л хордож дуусна даа Цөмийн хог хаягдал булшлаад ураан олбрлоод за бид ч амьд явах эрх Эрүүл орчинд амьдрах нөхцөл ч хязгаарлагдаж төр нь үндсэн хуульаа зөрчиж гэмт хэрэгтнүүд баясах бодно

Змапочин
Змапочин

Ах нарын АЭС найдвартай барууны гөлөгнүүд хуцажл байг франц манайхыг боолчлохл юм бодно

...............,......
...............,......

Донгосолгүй хөгшин хүний лавшаагаа гудар

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Тэнэг оркуудаа манай уран ховор элементийг эсэргүүцэж гацаахдаа оросууд манай улны хар массыг ашигласан нь батлагдлаа даа..одоо Орос манай Халзан бүргэдэй, Ураны төсөлд эзэн суух ньдээ..мөнч их гай авчирна даа..

Холбоотой мэдээ

Back to top button