СПОРТ

Токио 2020 цунамийн аюулаас сэргийлж үзэгчдийн тоог хязгаарлана

“Токио 2020” олимпийн наадмын зохион байгуулагчид цунамийн эрсдлийг тооцож, далбаат завины уралдааны үзэгчдийн тоог бууруулахаар болжээ. Ингэснээр болзошгүй цунами аюул тохиолдох үед үзэгч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хялбар хэмээн үзэж байна. 

Үүнээс өмнө, Токио хотын өмнөд хэсэгт оршдог Эношима арал дээрээс дарвуулт завины уралдаан үзэх үзэгчдийн тоог 5000–аар хязгаарласан тухай NHK суваг мэдээлсэн. Харин онц байдалд нүүлгэн шилжүүлэг хийх боломжийн судалгааг бүсчлэн явуулсны дараа, уг тоог 3300 болгон буулгасан ажээ.

Япон улс нь газарзүйн хувьд дэлхийн хамгийн өндөр чичирхийлэлтэй бүсүүдийн нэгт оршдог. Тийм учраас номхон далайн эрэг тус газраар дарвуулт завины уралдаан зохион байгуулвал газар хөдлөлтийн улмаас үүдсэн хүчтэй цунамид өртөх эрсдэл байгаа тухай мэдээлж байна.

Одоогоос 8 жилийн өмнө Япон улсын түүхнээ хамгийн их сүйрэл дагуулсан цунами  тохиосон нь, номхон далайн зүүн хойд эргийг хамарч 18000 гаруй хүний амь насыг авч одсон түүхтэй.

Хэдийгээр Токио хотод газар хөдлөлт болох магадлал ойрын ирээдүйд байхгүй гэх мэдээлэл бий ч, Япон улсын засгийн газар ирж буй 30 жилд Токио Метрополис бүсэд хүчтэй газар хөдлөх магадлалтай хэмээн үзэж байгаа юм байна. Газар хөдлөлтөөс үүдсэн цунамын давалгаа хэдий эргээс хол зайд үүсэх боловч, хэдхэн минутын дотор үзэгчдийн суудалд хүрч очно хэмээн NHK суваг мэдээлэв.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button