Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын гол сөрөг хүчний намын дарга цэргийн онц байдал зарласан явдалд уучлал гуйлаа

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарласан. Түүний энэ алхам хатуу шүүмжлэл дагуулж, Юн Сок Ёл ерөнхийлөгчийн албан тушаалаасаа татан буугдсан юм. Одоо онц байдал зарласантай холбогдуулан түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шүүж байгаа.

Юн Сок Ёл нь Ардын хүч намын (PPP) гишүүн байсан билээ. Тэгвэл өнөөдөр /2025.01.07/ тус намын дарга Жан Дун Хёг цэргийн онц байдал зарласан явдалд уучлал гуйсан байна. Ийнхүү уучлал гуйснаар Ардын хүч нам Юн Сок Ёлоос зайгаа барина гэдгээ харууллаа. Цэргийн онц байдал зарлах үед парламент яаралтай хуралдан онц байдлыг цуцлах санал өгсөн Ардын хүч намын 18 гишүүний нэг нь Жан Дун Хёг юм. Тэрбээр мэдэгдэл хийхдээ тухайн үед эрх барьж байсан намын хувьд хариуцлага хүлээх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсье гэж хэлжээ.

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Аль ч үед ийм хүмүүс байдаг

Холбоотой мэдээ

Back to top button