Гадаад мэдээДЭЛХИЙ

Гал зогсоосны дараа Их Британи, Франц Украин руу цэргээ илгээнэ

Парис хотноо орон нутгийн цагаар мягмар гарагт /2025.01.06/ Украины дайны асуудлаарх томоохон хэлэлцээ явагдлаа. Тус хэлэлцээний үеэр Франц, Их Британи хоёр гал зогсоосны дараа Украин руу цэргээ илгээх зорилготой байгаа гэдгээ мэдэгджээ. Ингэж цэрэг байршуулах нь Киевт өгөх аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болж, ОХУ ирээдүйд дахин довтлохоос сэргийлэх зорилготой.

Тэрхүү амлалтад Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Стармер уулзалтын төгсгөлд “Гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа Их Британи, Франц хоёр Украин даяар цэргийн төвүүд байгуулна. Мөн Украины батлан хамгаалах хэрэгцээг хангахын тулд зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж хамгаалалттай байгууламжууд босгоно” гэсэн юм.

Макрон хэлэхдээ ОХУ Украин руу дахин дотлохгүйн баталгаа болгож агаар, тэнгис, хуурай газарт фронтын шугамаас тодорхой зайд олон улсын цэргүүдийг байрлуулна хэмээжээ.Турк улс энэ ажиллагааны тэнгисийн талбарт туслах болжээ.

Эх сурвалж: Euro News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

FUCK YOU, фашист Британи, Франц.

Зочин
Зочин

Ирсэн цэрэг болгоныг чинь хорооно доо пязда

Змапочин
Змапочин

Үхэлрүүгээ тавтай морилдоо

Холбоотой мэдээ

Back to top button