УЛС ТӨР
Гаалийн ерөнхий газрыг П.Дэлгэрнаран удирдана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ. Тэрбээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан юм.
Пүрвээгийн Дэлгэрнаран 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.
Боловсрол
- 1989 онд ЗХУ-ын Москва хотод Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр төгссөн
- 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
- 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга
- 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга
- 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга
- 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл
- 1995-1997 онд Монгол Улсын Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт зөвлөх
- 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан
- 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал
- 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга
- 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
- 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал
- 2012-2013 онд Автотээврийн газрын дарга
- 2013-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх
- 2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референт
- 2020 оны 8-р сарын 29-нөөс Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар томилогдон ажиллаж байсан.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэтгэвэрт гарах болчихсон байна шдээ пун томилгоо бэ
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Хөдөөний хар
Дотоод,гадаадын цэргийн сургуулийн улс төрийн анги төгсөгчид өөрсдийгөө удирдагч бодоод улс орныг баллах юм даа.
ХҮСҮГ БҮХ ЭРХ МЭДЛИЙГ АВЛАА. ОДОО ХОТЫН НИЙТИЙН ЖОРЛОНГУУД ҮЛДЛЭЭ. НЭГЭН ЦАГТ ЭНХБОЛД,ЖУНАЙ ХОЁР ИЙМ БАЙСАН БОЛОЙ. ЭНЭ ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ МЭДЛЭГ,ЗҮРХ ЗОРИГ,ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ДУТЛАА ДАА, ОДОО ЧӨТГӨРЛҮҮГЭЭ ТОНИЛ ҮЛДЛЭЭ
Бүх ажлыг хийдэг супер лалар вэ . Тэгээд яагаад энэ улс хөгжихгүй бнаа
Энэ хошного долоогч эзэндээ үнэнч бууны нохой нь юм байж дээ??? Монгол авилга, луйвар, хулгайгаас ирэх 30 жилд салахгүй юм байна. Яана даа
Лаларууд