Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч Николас Мадурог барихад боловсруулаагүй газрын тосны үнэ унасан. Трамп мягмар гарагт /2026.01.06/ мэдэгдэхдээ Венесуэль 30-50 сая баррель газрын тос АНУ-д хүлээлгэн өгнө гэсэн юм. Тэрхүү газрын тосноос олсон орлогыг Венесуэль болон АНУ-ын ард түмний тусын тулд ашиглана гэж Трамп мэдэгджээ.
Түүнийг ингэж мэдэгдсэний дараа буюу өнөөдөр /2026.01.06/ АНУ-ын боловсруулаагүй газрын тосны үнэ 1.66 хувиар буурч баррель нь 56.18 ам.доллароор арилжсан байна. Брентийн газрын тосны үнэ 1.25 хувиар буурч баррель нь 59.94 ам.долларт хүрчээ.
“Moomoo” хөрөнгө оруулалтын платформын Австрали болон Шинэ Зеландын салбарын гүйцэтгэх захирал Майкл МакКарти хэлэхдээ “Энэ газрын тос дэлхийн эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлэх магадлал өндөр. Газрын тосны үнэд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой ч гэсэн эрчим хүчний зардал буурснаар дэлхийн эдийн засгийн төлөвт түлхэж болно. Нөгөө талдаа геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдсэнээр аливаа эерэг нөлөөг дарж магадгүй” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.