УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХОМ: ГЕГ-ын даргаар томилогдсон П.Дэлгэрнаран ₮3.8 тэрбумын хадгаламжтай

Өчигдрийн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын даргаар П.Дэлгэрнаранг томилсон. Түүний хувьд өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан билээ.

Тэгвэл түүний хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

  • Өөрийн орлого: 56 сая
  • Гэр бүлийн орлого: 190 сая
  • Орон сууц-1: 250 сая
  • Суудлын автомашин-1: 68 сая
  • Газар: 1 сая
  • Үнэт эдлэл: 30 сая
  • Хадгаламж: 3.8 тэрбум

Урьд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь харьцуулахад өөрийн орлого нь 17 саяар, хадгаламж нь 600 саяар өссөн байна. Харин эзэмшдэг орон сууцны тоо нь нэгээр буурсан буюу нийт үнэлгээ нь 400 саяар буурсан байна.

Тэрбээр 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.

Боловсрол

  • 1989 онд ЗХУ-ын Москва хотод Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтан мэргэжлээр төгссөн
  • 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн


Ажилласан байдал

  • 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга
  • 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга
  • 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга
  • 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл
  • 1995-1997 онд Монгол Улсын Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт зөвлөх
  • 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал
  • 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга
  • 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
  • 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал
  • 2012-2013 онд Автотээврийн газрын дарга
  • 2013-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх
  • 2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референт
  • 2020 оны 8-р сарын 29-нөөс Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар томилогдон ажиллаж байсан.

О.ОНОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шагай
Шагай

Дандаа төрд ажилласан байна. Яаж ингэж баяжсан байх уу

ТУГАА
ТУГАА
Reply to  Шагай

Бууны нохой сонгуулийн мафи

Зочин
Зочин

Ардын намынхан их баян псданууд байхийм аа, энэ нэг юм дандаа төрд ажилласан юм байж 3,8 тэрбумын хадгаламжтай гэнэ ээ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүрэлсүхийн нэг тэрэгний дугуй хулгайч л байхгүй юу.

Зочин Дооёо
Зочин Дооёо

Ээ бурхан минь гэж! 30 жил бизнес хийсэн хүмүүс сард 3.8 тэрбумын татвар төлж явсанаас биш 3.8 тэрбумын хадгаламж байтугай 38.0 сая төг ийнх алга даа

Зочин
Зочин

Tөрийн албанд ажилтнаар их л баян бхын яагаад тэднийг бол

Зочин
Зочин

Нэлээд мэргэшсэн гар байна даа.

Зочин
Зочин

Хулгайч бх нь

иргэн
иргэн

Төрөөс төрсөн тэрбумтан юм байна ш дээ. АТГ ХОМ авах яах вэ, эх үүсвэрийг нь шалгаач. Энэ гар магадгүй ТҮЦ ажиллуулдаг ч байсан юм бил үү?

Зочин
Зочин

Бүх салбарыг мэддэг бас нэг унивeрсаль хүн. Хүний нөөцийн дутагдалтай МАН

Зочин
Зочин

МУУСАЙН УЛНЫ ГАРУУД ТА НАР ЮУНДАА АТААРХАВ ҮХЛЭЭ ЮУ БИ ЭНЭ АЛБАН ТУШААЛД БАЙГАА ЦАГТАА ХАДГАЛАМЖАА 30 ТЭРБУМ БОЛГОХОО АМЛАЯ ИДНЭ УУНА САЙХАН ОХИДУУДЫГ ЭЭЛЖЛЭН БАВНА ГААЛИЙХАА.ИНГЭЖ Л АЖИЛЛАХЫГ НИЙГЭМ ШААРДАЖ БАЙНА ХОХЬ ЧИНЬ ЗА

Зочин
Зочин

Ene hvn terteeh 1990 onoos onoodriig hvrtel hugzaand 25-26 jil dandaa toriin alband ajilsan bain 1 kamfan baihgvi 1 kamfaanii hubizaa baihgvi baij yaj 3.8 ter bumiin hadgalamj tai baidag ymbe ( toriin baiguulagiin zalin hed ymbe heleed ogooch tehvv ) 30-40 jil naimaa hiilee 10-sayiin hadgalamjtai boldoggvi bi neeree naimaa hiij baihaar tord ajildag baij toriin zalin hed ymbe hvmvvsee

Зочин
Зочин

Хадгаламжаа шалгуулах болж дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Төрд ажилласан хүн яахаар тэрбум тэрбумын хадгаламжтай болдог юм? авилгач л байна шд одоо гаальд очихоор бүүр морио унаад давхих юм бн.

Холбоотой мэдээ

Back to top button