Гринландыг цэргийн хүчээр авах сонголтыг хадгалж байгаа гэж АНУ мэдэгдэв
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио лхагва гарагт /2026.01.07/ хэлэхдээ ирэх долоо хоногт Данийн эрх баригчидтай уулзана гэжээ. Гэхдээ Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг авах гэсэн зорилгоосоо буцаж байгааг илтгэсэн ямар нэгэн зүйл хэлээгүй нь Европын холбоотнуудыг сандаргав.Рубио хэлэхдээ, Трамп өөрийн зорилгоо цэргийн хүчээр биелүүлэх сонголт хийх боломжоо хадгалж байгаа гэжээ. Гэхдээ аливаа зүйлийг яриа хэлэлцээгээр хийхийг илүүд үздэг гэж тэр нэмж хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Венесуэльд цохилт өгч, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог барьсны дараа Трамп Гринландыг нэгтгэнэ гэх зорилгоо дахин мэдэгдсэн.
Хэрвээ Трамп Гринландыг цэргийн хүчээр нэгтгэвэл НАТО-гийн хувьд томоохон асуудал үүсэж, Европ болон АНУ-ын хооронд үүсээд буй ан цав илүү томорно. Гринланд нь Европ, Хойд Америкийн хооронд оршдог стратегийн байрлалтай тул АНУ аюулгүй байдлаа хангахын тулд нэгтгэх хэрэгтэй гэж Трамп үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрхэхийг Тэнгэр мэдтүгэй!!! гэж нэг үг байдаг. Их онгирч сагсуурч, дэлхийн бусад орнуудыг басамжлан доромжилж болохгүй. Бүх юм цаанаа учиртай цаг хугацаатай. Одоо Трамп гэж эргүү наймаачин өвгөн болих хэрэгтэй. Галзуу хүнд автомат бариулсан мэт болж байна даа.