Японд муурыг төмөр замын буудлын даргаар томилжээ
Лхагва гарагт /2026.01.07/ Вакаяама цахилгаан төмөр замын компани Кишигава шугамын Киши буудлын даргаар Ёонтама нэртэй муурыг томилсон байна. Ёонтама нь төмөр замын буудлын даргаар томилогдсон гурав дахь муур юм. Түүнийг даргаар томилох ёслолын арга хэмжээний үеэр Вакаяама компани Рокүтамагаа нэртэй муурыг шинэхэн дагалдан суралцагч хэмээн танилцуулсан байна.
Ёонтамагаас өмнө төмөр замын даргаар “ажиллаж” байсан Нитама муур өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард нас баржээ. Японы төмөр замын Кишигава шугам 2007 онд анх буудлын даргаараа муурыг нэрлэж, олны анхаарлыг татсан юм. Жуулчид буудлын дарга муурыг харахаар ирдэг болсон нь орлогыг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахад нь тусалжээ. Уг явдлын дараа орлого муутай байгаа төмөр замын буудлууд даргаараа муур, туулай, нохой гэх мэт амьтдыг томилох байдлаар жуулчдыг татдаг тренд үүссэн юм.
Эх сурвалж: Japan Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud