Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Цагаачлалын албаны цагдаа нэгэн эмэгтэйг буудаж хөнөөсний улмаас Миннеаполист хурцадмал байдал үүслээ

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод Цагаачлалын албаны цагдаа нэгэн эмэгтэйг буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэргийг орон нутгийн албан тушаалтнууд болон иргэд цахим сүлжээнд ихээхэн шүүмжилж, Миннесота болон бусад мужид эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлжээ. Хэрэг гарсан Миннесотад иргэд болон Холбооны засгийн газрын ажилтнууд хооронд хурцадмал байдал үүсээд байгаа юм.

Дотоод хэргийн сайд Кристи Ноем гэх мэт зарим албан тушаалтнууд мэдэгдэхдээ, тэр эмэгтэй алба хаагч нарыг машинаараа мөргөх гэж оролдсон тул өөрийгөө хамгаалж гал нээсэн гэж байгаа юм. Харин Миннеаполис хотын дарга Жейкоб Фрей болон бусад албан тушаалтнууд хэрэг гарах үед хийгдсэн бичлэгүүд засгийн газрын тайлбараас зөрж байна гэжээ.

Миннесота мужийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хороо Холбооны мөрдөн байцаах товчоотой хамтран уг хэргийг шалгах болсон байсан юм. Гэвч Холбооны мөрдөн байцаах товчоо мөрдөн байцаалтыг ганцаараа хянаж эхэлжээ. Ийм учир Миннесотагийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хороо нотлох баримт, хэргийн материалд хандах эрхгүй болсон байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button