Гадаад мэдээДЭЛХИЙ

Юн Сок Ёл бослого үүсгэсэн гэх хэргийн хамгийн сүүлийн сонсголд оролцлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарлан, бослого үүсгэсэн гэж оролдсон хэмээн буруутгагдсан. Тус хэргийн шүүх хурлын хамгийн сүүлийн сонсгол өнөөдөр /2025.01.09/ явагдаж байгаа юм. Юн Сок Ёл тухайн үеийн батлан хамгаалахын сайд болон бусад албан тушаалтнуудтай хуйвалдан ямар ч үндэслэлгүй цэргийн онц байдал зарласан гэж прокурорууд үзэж байна.

Шүүхийн сүүлийн сонголд яллагч тал эцсийн дүгнэлтээ уншиж, ял оноох зөвлөмж гаргаж мөн яллагдагч тал эцсийн мэдэгдлээ хийдэг. Юн Сок Ёлын хэргийн хувьд прокурорууд гурван төрлийн шийтгэлийн аль нэгийг санал болгох магадлалтай байна. Тэдгээр нь цаазаар авах, бүх насаар нь хорих эсвэл албадан хөдөлмөр эрхлүүлэлгүйгээр бүх насаар хорих юм. Хууль эрх зүйн эх сурвалжууд хэлэхдээ, хоёрдугаар сарын эхээр шүүх шийдвэрээ гаргаж магадгүй гэжээ.

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button