НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатарт өдөртөө -21 хэм хүйтэн

Малчид иргэдэд зориулсан мэдээ: 10-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байх боловч, 11-13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 

2026 оны 01-р сарын 09-ний 20 цагаас 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.   

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -19...-24 градус, бусад нутгаар -24...-29 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -3...-8 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -8...-13 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.


Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button