НИЙГЭМНийгэм мэдээ

Малын эмнэлгийн салбарынхан тайван жагсаал зохион байгуулна

Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос мал эмнэлгийн салбарын орон нутгийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг мэдэгдсэн. Тиймээс энэ сарын 12-нд бүх нийтийн жагсаал зохион байгуулахаар болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 997 мал эмнэлгийн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн малын эмч нарын санхүүжилт, цалин хөлс, төлбөрийн нөхцөл байдал хүндэрч, салбарын тасралтгүй ажиллагаа алдагдах эрсдэл үүссэн аж. Мөн мал эмнэлгийн салбарт ажиллагчдын насжилт эрс нэмэгдсэн, залуу боловсон хүчин цөөрсөн, жил бүр дунджаар 150 орчим мэргэжилтэн ажлаа орхидог болсон нь салбарын хямралыг улам гүнзгийрүүлжээ.

Үүнээс гадна орон нутаг дахь мал эмнэлгийн нэгжүүд улсын хэмжээнд үнэ төлбөргүй үзүүлэх үйлчилгээндээ санхүүгийн эх үүсвэргүйгээр ажиллаж байгаа нь салбарын тогтвортой байдлыг алдагдуулж, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, улмаар олон нийтийн эрүүл мэндэд заналхийлэх хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хохь чинь ээ, та нарын өөрсдийн чинь буруу, юу гэж төрөөс халамж тэтгэлэг гуйж царай алдаад бгаан, хувь чилсан чигээрээ бсан бол өдийд та нар хөл дээрээ босчихсон бөйхым ш дээ !

Холбоотой мэдээ

Back to top button