Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ, ОХУ, Иран хамтарсан цэргийн сургуулилт хийж байна

БНХАУ, ОХУ, Иран хамтарсан цэргийн сургуулилт хийж байнаБямба гарагт /2026.01.09/ БНХАУ, Иран, ОХУ Өмнөд Африкийн ойролцоох далайн бүсэд “BRICS PLUS" цэргийн сургуулилт хийж эхэлжээ. Тэрхүү сургуулилт нь далайд явуулдаг үйл ажиллагаа болон тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилготой гэж Өмнөд Африк мэдэгдсэн байна.

“BRICS PLUS” нь Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк хамтран байгуулсан холбооны өргөтгөсөн хэсэг юм. Тэрхүү холбоо бол АНУ болон барууны орнуудын эдийн засгийн ноёрхлыг олон улсад тэнцвэржүүлэх хүчин гэж гишүүд нь үздэг. 

Өмнөд Африк БНХАУ болон ОХУ-тай тогтмол тэнгисийн цэргийн сургуулилт хийдэг билээ. Харин энэ удаагийн сургуулилт нь Доналд Трампын захиргаа “BRICS" холбооны хэд хэдэн гишүүнтэй хурцадмал байдалд орсон үед явагдаж байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button