Үе тэнгийн дээрэлхэл үйлдсэнийг хувийн хэрэгт бичих нь эрх зөрчсөн үйлдэл үү

Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас 2200 гаруй хүүхэд хохирсон нь Цагдаагийн байгууллагат бүртгэгджээ. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдсон 1050 тохиолдол гарсан байна. Өөрөөр хэлбэл 10 хүүхэд тутмын найм нь ямар нэгэн байдлаар дарамт, хүчирхийлэлд өртөг гэсэн үг юм. Үе тэнгийн дээрэлхэл дийлэнхдээ сургуулийн орчинд үйлдэгддэг бөгөөд 45 хувь нь ахлах ангийн хүүхдүүд байдаг гэсэн судалгаа гарчээ.
Тэгвэл үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн тухайн сурагчийн хувийн хэрэгт бүртгэдэг болох талаар судалж байгаа юм. Ингэснээр үе тэнгийн дээрэлхэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа аж. Тодруулбал, тухайн зөрчлийг хүүхдийн хувийн хэрэгт тэмдэглэснээр их дээд сургуульд суралцах, ажлын байран дээр гарах, цаашлаад гадаад явах зэрэг нь хязгаарлагдах юм байна. Ингэснээр үе тэнгийн дээрэлхэл буурах магадлалтай гэж үзжээ.
Нөгөө талаараа энэ шийдвэр нь хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж зарим иргэд үзэж байна. Учир нь хүүхэд бүрэн төлөвшиж бие хүн болоогүй буюу өсвөр насандаа гаргасан алдаа цаашдын амьдралд нь олон сөрөг үр дагавар авчирна. Тэрчлэн хүүхдийн сурч боловсрох эрхийг боогдуулсан харгис санал гэж үзэж болохоор байна.
Тиймээс эхлээд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах тал дээр ажиллах нь зөв шийдэл гэж зарим мэргэжилтнүүд үзэж буй юм байна. Хэрэв зайлшгүй хувийн хэрэгт тэмдэглэх ёстой гэж үзвэл тухайн хүүхдийг бүрэн төлөвшсөний дараагаар хасдаг байх хүний эрхийн мэдрэмжтэй хандах ёстой гэж мэргэжилтнүүд үзэж буй юм.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бичих нь зөв ш дэ, юун төлөвшиж чадаагүй гэж шалтаг тоочоод бгаан
Ардчилсан, шударга шүүхтэй, хууль хэрэгждэг Солонгос Улсын туршлага судлаарай. БНСУ их сургуулиудад үе тэнгийн дээрэлхэлтийн түүхтэй хүнийг элсүүлэхгүй болсон байна. Тэгэхээр туршлага холоос хайх шаардлагагүй байна.
Наадуул чинь Өмнөдөөс л хуулдаг. Уг нь хуулах ч шаардлагагүй бүх эрх нь бий. Сургууль өөрсдөө хүүхдийн ирээдүй гээд бичдэггүй. Сургууль нь тийм сайхан сэтгэл гаргаж буйг өнөө хэд нь мэдэхгүй, эсрэгээрээ ингээд яваад байж болох нь гэж боддог.
Юуны тулд хувийн хэрэг билээ. Буруу зүйл хийвэл бичих ёстой ч сургууль нь хүүхдийн ирээдүй гэж бодоод зөрчөөд бичдэггүй. Эхний нэгийг сануулаад өнгөрч болох ч хоёр дахиас нь бичих л хэрэгтэй. Төлөвшөөгүй нас нь гээд мөрөөрөө яваа хэн нэгний нэр хүнд бие махбодод халдаад байж болохгүй. Мөн том ангийн хүүхдүүд учраа олохгүй бүр бага ангийн хүүхдүүдийн мөнгийг сургууль дээрээ хуурч их авч дээрэмддэг. Мөнгө нь яасан гэхээр 10 000 төгрөгийг нь нэг ах ирээд авсан л гэдэг. Бас л сургууль дээрээ болж буй дээрмийн гэмт хэрэг мөн. Эцэг эх нь хүүхдүүддээ сайтар хэлж ойлгуулах хэрэгтэй. Чи бусдад ямар нэг үйлдлээр хохирол учруулбал хувийн хэрэгт бичигдэж ирээдүйд сургууль байтугай ажилд ч орох боломжгүй мөнгөгүй ажилгүй хэцүү амьдралаар амьдрах болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Bichih n zuv shde, busdiig deerelhej erhiig zurchij bga bol uuriih n erhiig n hyazgaarlah n shudarga yosond niitsene
Дээрэлхүүлсэн хүүхдийн эрх зөрчигдөж сэтгэлзүйд Эрүүл мэндэд нь маш том хохирол учирч бхад юун дээрэлхсэн хүүхдийн эрх вэ больж үз
Бичихээс гадна их дээд сургуульд орох эсэхэд нь нөлөөлөх хэрэгтэй
маш зөв шийдвэр
Өөр хүүхдийн эрхийг зөрчиж дээрэлхэж, зодож болдог тэгсэнээ Дээрэлхэж зодсон хүүхэдийн хувийн хэрэгт бичих болохоор хүний эрх зөрчсөн болдог айн. Тэр даган дууриагаад жишээ авдаг Солонгост чинь Хувийн хэрэгт бичих битгий хэл Их дээд сургуульд оруулахгүй болчихоод байхад.
бусдыгаа зодож дээрэлхдэг нь эрх зөрчөөгүй хэрэг үү
Харгис болж хүмүүжиж байгаа хүүхдийг Харгис арга хэмжээ авлаа гэх нь буруу. Дээрэлхэлтийг тас цохих ЁСТОЙ
Хүүхдүүд чинь дээрэмчин, зэрлэг болоод байна . ДЭЭРЭЛХЭЛТЭЭС ҮНДЭС НЬ ТАВИГДАЖ БАЙГАА,
Бичих хэрэгтэй. Түүнийг нь багаас нь ойлгуулж төлөв төвшин хүмүүжүүлэх нь зөв. Ирээдүйн гэмт хэрэгтнүүдийн үйлдэл биз дээ.
Заавал бичих ёстой. Хэрэг хийсэн бол хариуцлагаа үүрэх ёстой. Үүнийг багаас нь төлөвшүүл.
Зөв ш дээ. Хувийн хэрэгт тэмдэглэх нь зөв.
Зөв,хүн болж байж цаашаа суралцах хэрэгтэй.
1.Эхлээд өөрт нь анхааруулж. 2.Эцэг эхтэй нь хамт хэлж.3 Засрахгүй бол бичихээс өөр аргагүй.
Жоохон хүүхдүүдийн дээрэлхэж байгаа, дээрэлхүүлж байгаа аль аль нь учраа олоогүй, тухайн цаг зуурын үйлдэл гаргаж байгаа, том болоод л сая эргэцүүлэн боддог, амьдрал сургадаг. Тиймээс ухаараагүй байгаа бага наснаас нь ирээдүйн амьдралыг нь шийдэж боломжийг нь тасдаж хаяж болохгүй. Боломжийг нь хаах юм бол ажилгүйдлийн асуудал, шорон зэргээ давхар шийдлээрээ, өөрсдийгөө их ухаантай гэж бодож байгаа ахархан бодолтой малуудаа
Хүүхдэд асуудал байвал эцэг эхтэй нь ярина, өмнө нь тэгж байсан түүх бий