Нийгэм мэдээ

Цөөн хүн амтай Монголд төрөлтийг дэмжих бодлого дутагдаж байна

2024 оны статитистик харвал Монгол Улсын хүн амын тоо 3 сая 546 мянга болж өмнөх буюу 2023 оноос 42 мянган хүнээр өссөн байна.

Энэ нь 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноосоо 2.0 хувиар буурч, нас баралт 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрөлтийн тоо буурч байгаагийн нэг нь Монголд ч мөн мэдрэгдэж, улсын хэмжээнд 2024 онд 60 мянга 214 хүүхэд төрсний 57 мянга 757 нь Монгол Улсад 2457 нь гадаад улсад төржээ.

Бүр нарийвчлан авч үзвэл, 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Ховд, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.4-4.4 хувиар илүү бол бусад аймагт 0.6- 9.2 хувиар бага гэж судалгаанд дурджээ.

Нас баралт 18 мянга 245 байгаагийн 132 нь гадаадад улсад, үлдсэн нь Монголд бүртгэгдсэн байна. 1000 хүнд ногдох төрөлт 17 хувиар, нас баралт 5.1 хувиар буюу нас баралтын тоо 11.9 хувиар өссөн байна.

1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Төв, Хөвсгөл, Булган, Дорноговь, Архангай, Сэлэнгэ аймагт улсын дунджаас 01-0.9 хувь илүү бусад аймагт 0.1-1.3 хувиар бага гарчээ.

2020 онд Монголд 76.3 мянган хүүхэд төрж байсан бол 2024 онд 32 хувиар буурч 57.8 мянган хүүхэд төрсөн байна.

Харин 2025 онд улсын хэмжээнд 56.7 мянган хүүхэд төрсөн нь 2024 оныхоос 5.8 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд 1000 хүнд ногдох төрөлтийн хэмжээ 16.3, нас баралт 5.2 хувь буюу 2024 оноос 0.8 хувиар буурчээ.

Төрөлт идэвхтэй буурч буй улс орнуудад төрөлтийг дэмжсэн бодлогууд хэрэгжүүлсээр байна. Монгол Улсад 2019 онд төрөлт өсөж, 2020 оноос тогтмол буурсаар байгаа нь ирээдүйд хөдөлмөрийн насныхан буурна гэсэн үг юм.

Тухайн жилд 1000 хүн тутамд ногдох төрөлтийн хэмжээ 35 мянгаас буурч эхэлбэл цаашид хүн амын тоо буурч, нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхээc аргагүй нөхцөл гэж үздэг. Иймд төрөлтийг дэмжсэн бодлого манайд шаардлагатай гэдгийг статистик харуулж буй юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Eр нь дэлхий даяар төрөлт буурч байна, орчин цагийн хүмүүсийн үзэл өөрчлөгдөж байна, эмэгтэйчүүд карeр ажил хийхийг хүсдэг болсон. Өндөр хөгжилтэй улсуудад төрөлт бага буурай хөгжилтэйд нь төрөлт их байна.

Тэтгэгч
Тэтгэгч

Эмэгтэйчүүдийн эрх жендэржилт хуулийн гажуудлаас хүн ам буурдаг монгол орлого багатайч төв Азиас ойрхи дорнод хойд Африк гээд маш олон бүс улс орноос орлого амьдралын чанараараа хамаагүй илүү ч тэд Монголоос 3-5дахин их өсөлттэй байгаа шалтгаан нь тэнд жендэр эмэгтэйчүүдийн эрх гэж туйлширдаггүй

Зочин
Зочин

Mongoliin hun am bagasaasai nil umhii orkuud

Зочин
Зочин

ажлын байр, боломжийн цалин, инфляцигүй эдийн засаг, эрүүл орчин л хэрэгтэй байна, бусдыг нь залуус маань өөрсдөө хийчихнэ. үүнд бодлогосоод төсөв хусаад байх шаардлага үгүй.

Зочин
Зочин

Төр энэ бодлогыг дэмжих учиртай их зохиолч маань монголын үрс маш олон болтугай гэж хэлж билээ.Одоо хамгийн гол шалтгаан нь амьдралын баталгаагүй байдал төрийн харалган бодлого хүн амын өсөлтийг нам зогсоох нигууртай шүү.Би саяхан найз охинтой болсон юм л даа гэтэл нөгөө ажлын үед сугалаарай гадуур нь тавиарай гээд байхаар нь асуутал жирэмслэх болоогүй аав ээж хориглосон гээд байгаа юм.Манай ангийн залуугийн найз охин нь бас л үүнийг надада хэлсэн манай аав ээж хоёрын яриаг би санаандгүй сонстол цаадах чинь жирэмсэн болсон гэж ярилаа гаргах юм уу? гэтэл аав тэгнээ гэлээ ээж санаа алдсанаа за за миний хөншин өөрөө л мэд ургийн овгоо өгөөрэй гэж байсан.Аав маань нэг эгчид бөмбөг залгилусан байна би нэг удаа таарсан аав харин хараагүй ёстой гоё эгч тэгэхээр монгол залуус маань нэгээс хоёр хүүхэн хээлтүүлэх хөдөлгөөн өрнүүлцгээеэ төр дэмжээд өгөөрэй

Зочин
Зочин

Төрөлтийг нэмэгдүүлж яах гэж? Нийтийн тээвэрт мөнгө төлдөггүй ажилгүй боловсролгүй сургуульгүй сэтгэцийн өвчтэй ядуу түгжрэлд нэрмээс болсон энэ олон хүнээр яах гэж?

Холбоотой мэдээ

Back to top button