Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын валютын сан энэ онд дэлхийн эдийн засаг тогтвортой өснө гэж таамаглаж байна

Олон улсын валютын сан даваа гарагт /2026.01.19/ 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлжээ. Улс орнууд болон бизнесүүд АНУ-ын гаалийн татварт дасан зохицож, хиймэл оюун ухааны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын ачаар дэлхийн ДНБ 3.3 хувиар өснө гэж ОУВС тооцоолсон байна. Өнгөрсөн аравдугаар сард ОУВС 2026 оны өсөлтийг 3.1 хувь гэж таамаглаж байсан юм.

Харин 2027 оны өсөлтийг өөрчлөлгүй, 3.2 хувийн таамаглалаа хэвээр үлдээжээ. ОУВС-гйин ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуриншас “Дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байгааг бид харж байна. Нэг ёсондоо дэлхийн эдийн засаг 2025 оны худалдаа, гаалийн татварын нөлөөг ардаа орхилоо” гэсэн юм. Одоо дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв АНУ-ын ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдохоос өмнөх үеэс ч сайжирчээ. Бизнесүүд АНУ-ын өндөр гаалийн татварт дасан зохицож, нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчилсөн байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button