Болгарын ерөнхийлөгч ажлаа өгч ерөнхий сайдын төлөө өрсөлдөнө
Болгарын Ерөнхийлөгч Румен Радев даваа гарагт /2026.01.19/ мэдэгдэл хийхдээ албан тушаалаа хүлээлгэн өгнө гэжээ. Тэрбээр “Бид авлигад идэгдсэн хүмүүс, экстремист үзэлтнүүдэд төрийн эрхийг өгвөл манай ардчилал оршин тогтнож чадахгүй” хэмээж өнөөдөр /2026.01.20/ огцрох хүсэлтээ өгнө гээсэн байна. Хэдхэн долоо хоногийн өмнө Болгарт 1990-ээд оноос хойш үзэгдээгүй томоохон жагсаал болж, засгийн газар нь огцорсон.
Радев тус улсын ерөнхийлөгчөөр есөн жил ажиллажээ. Түүнийг парламентын сонгуульд нэр дэвшиж, ерөнхий сайдын албан тушаалын төлөө өрсөлдөнө гэх яриа явж байсан бол энэ нь батлагдав. Болгар бол парламентын засаглалтай бүгд найрамдах улс. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа долоон удаа шилжилтийн засгийн газар томилж байжээ. Олон жилийн турш үргэлжилж буй улс төрийн хямрал болон парламентад аль нэг нам олонх болж чадаагүйн улмаас засгийн газрууд нь унасаар байсан юм.
Эх сурвалж: Euro News








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.