Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эхнэрийнхээ компаниар 5.5 тэрбумын гэрээ байгуулсан гэх Б.Насантогтох, Б.Алтантөгстэйгөө 30 хоног хоригдохоор боллоо

АТГ-аас эрчим хүчний салбарыг онилсон хоёр хэргийг шалгаж буй. Үүний нэг нь Зам тээврийн яамны ТНБД Б.Насантогтоход хамаарах хэрэг юм.

Б.Насантогтох Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа / 2023-11-16/ "М Си Эс Интернэйшнл" ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталж, өөртөө давуу байдал бий болгосон болох нь тогтоогдоод буй. Тухайлбал, өрийн эхнэрийнхээ компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулсан байна.

Улмаар энэ сарын 16-ны өдөр гэр болон ажил дээр нь нэгжлэг хийж, 350 сая төгрөгийн валютыг хураан авч, Б.Алтантөгсийн хамт 48 цаг хугацаатайгаар цагдан хорьсон байдаг. Б.Алтантөгс нь төрийн албан тушаалтан биш, Б.Насантогтохтой садан төрлийн холбоотой болохыг эх сурвалж мэдээлж байна.

Тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Дүүргийн эрүү иргэний анхан шатны тойргийн шүүх /2026-01-19/ дэнсэлж, тус хоёр этгээдийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.

Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтохын гэргийг Ч.Ариунтунгалаг гэдэг бөгөөд түүний нэр дээр "Эн Ар Жи хөгжил" ХХК бүртгэлтэй. Уг компани 2015 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд барилгын материалын худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэх чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа эрхэлдэг.

Н.Тавинбэхийг сайд байх үед ЭХЯ-ны ТНБД-аар томилогдож өдгөө ЗТЯ-ны ТНБД хийж буй Б.Насантогтох: 582 саяын орон сууц, 291 саяын хадгаламжтай

Б.Насантогтохын хувьд, Н.Тавинбэхийг сайд байх үед буюу 2020-2022 онд Яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж, сайд нь буумагц Эрчим хүчний яамны газрын даргаар хоёр жил гаруй ажиллаж, өдгөө Зам, тээврийн яамны ТНБД хийж байна.

Хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-д мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,

  • Өөрийн орлого: 69 сая
  • Гэр бүлийн орлого: 57 сая
  • Хоёр орон сууцтай: 582 сая
  • Хонь-140, Үхэр-56- 49 сая
  • Эзэмших гэрчилгээтэй хоёр газартай: 4.3 сая
  • Хадгаламж: 291 сая
  • Авлага: 180 сая
  • Зээл: 200 сая

Түүнийг Эрүүгийн хуулийн 18.6.1, 22.1.2-дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгаж байна.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
57 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АТГ ийм хэргүүдийг эцэс хүртэл нь шалгаасай гэж бодож байна өмнө нь бас олон том нэртэй хүмүүсийн хэрэг замхарч дууссан туршлага бий учраас энэ удаад үнэн зөв шийдэл гараасай гэж жирийн иргэний хувьд хүсч байна

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

АТГ шүүхэд шилжүүлээд тэнд л замхраад аль ч үгүй болсон шүү

Зочин
Зочин

Энэ мэдээг уншаад үнэхээр гайхаж байна жирийн иргэд бид татвар төлж амьдарч байхад дарга нар нь ийм их мөнгө хадгаламж авлага гэж явж байдаг нь шударга ёс байна уу гэдэг асуулт өөрийн эрхгүй төрж байна олон жил ингэж явсан бол хэн хяналт тавьж байсан юм бол

Зочин
Зочин

Энгийн иргэдийн амьдрал хэцүү байхад ийм мэдээ уншихаар уур хүрдэг гэхдээ бодит үнэн илрэх нь л хамгийн чухал гэж өөрийгөө тайвшруулж байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

бүх хөрөнгий нь хураа

Зочин
Зочин

Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал асар их эрх мэдэлтэй тиймээс хувь хүний ёс зүй маш чухал гэтэл ийм байдал гарч байгаад олон хүн бухимдаж байна итгэл алдарч байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

тавинбэхийн гэрт очиж ар гэр гь яаж амьдардаг хулгай хийсэн мөнгийг авгай хүүхдүүд нь яаж ирж зардагийг харцгаая ард иргэдээ

Зочин
Зочин

Зөвхөн ял оноохоос гадна эргүүлэн төлүүлэх хохирлыг барагдуулах нь хамгийн чухал гэж бодож байна тэгж初 байж бусдад сургамж болно

Зочин
Зочин

zovhon horih yalaas iluu ulsad uussen hohirliig buren tulj baragduulakh ni chuhal tiimees busad darga nart bodoh yum uldene

Зочин
Зочин

ene medeeg unshaad hunii tolgoi ergeh yum jiriin ajiltan hun sar sardaa zeel toloh geed l yavdag bolovch deed darga nar ni iim ih munguur ger oron m#l ed hurungutei baidag ni yag shudarga sanagdahgui baigaa bas ene asuudal odoo l il bolj baigaa ni bur sonin

Зочин
Зочин

atg shalgaj baina gej sonsohod ehleed itgel torno daraa ni uram hugarna uchir ni umnuh heden hereg eheeree yaj duussaniig bugd harсан shuu ene udaa unen bodit shiidver gargaj chadah uu gedegt l humuus ergelzej baina

Зочин
Зочин

Эрчим хүчний салбар угаасаа их мөнгө эргэлддэг тиймээс ийм асуудал гарах эрсдэл өндөр байсаар ирсэн харин баримттайгаар ил болж байгаа нь сайн хэрэг гэж харж байна цаашдаа давтагдахгүй байх ёстой

Зочин
Зочин

erchim huchnii salbar bol tom mungu ergelddug gedgiig bugd medne tiimees ene met hereg garsaar irsen baih magadlaltai gehdee odoo barimt il bolson ni sain shalgaj tseverleh tsag ni bolson baih

Зочин
Зочин

turiin alban tushaal bol humuusiin itgel deer togtdog ghdee iim hereg sonsohod itgel bhgui bolchihdog jiriin irged bid uursduu aldaa gargaval hariutslaga huleedeg shuu dee

Зочин
Зочин

Гэр бүлийн гишүүдээрээ дамжуулж гэрээ тендер авдаг асуудал угаасаа яригддаг байсан одоо нэг нь баримттай гарч ирж байгаад гайхах зүйл алга харин хууль ижил тэгш үйлчлэх ёстой

Зочин
Зочин

ger buliin ner deer company baiguulaad ajil hiij baina gej olon hun yarih durtai ghdee iim tom dungee barimtlaad il bolno gej bodsongui ene bol zovhon neg hunii bish sistemiin asuudal shig

Зочин
Зочин

Хадгаламж орлого зөрүүтэй харагдаж байхад өмнө нь хэн ч асууж шалгаагүй нь бас сонин байна аудит хяналт гэж байдаг бол яагаад ингэж удаан явсан юм бол

Зочин
Зочин

engiin irged udur buriin amidralaa zalguulah geed zutgej baina getel iim ih mungutei humuusiin hereg il bolohod hun buhen l dotoroo dundah

Зочин
Зочин

Энэ хэрэг шүүх дээр очоод яаж эргэхийг харах л үлдлээ улс төрийн нөлөөгүйгээр шийдэгдээсэй гэж олон хүн хүсч байгаа байх

Зочин
Зочин

ene hereg shuuh deer ochood yaj shiidverleh ni hamgiin chuhal uls turiin nuluu orohgui baigaasai gej bodoj baina

Зочин
Зочин

АТГ ажлаа хийж байна гэдгийг харуулах нэг боломж гэж харж байна олон нийтийн анхаарал их байгаа дээр шударга шийд гаргах хэрэгтэй

Зочин
Зочин

atg ajlaa hiij chaddag gedgee haruulbal humuusiin itgel bagaa ch gesen sergeh baih ene bol tiim bolomj

Зочин
Зочин

Сайд солигдох бүрд ижил хүмүүс албан тушаалд үлддэг нь өөрөө асуулт дагуулдаг ийм тогтолцоо өөрчлөгдөхгүй бол ийм хэрэг давтагдсаар л байна

Зочин
Зочин

said soligdoh bolgond neg l humuus uldej baigaag harhaar sistem buruu yum uu gej bodogdдог ene udaa zasrahgui bol dahin dahin davtagdana

Зочин
Зочин

Ийм мэдээлэл гарч байгааг дэмжиж байна нуух биш ил гаргаж байж л цэвэршинэ нийгэм

Зочин
Зочин

iim medeelliig il gargaj baigaa ni zuv nuuh tusam l darga nariin duraar aashlah baidal ihesdeg

Зочин
Зочин

etsest ni shuud shuugeh bus huuli shuuh uneer ni shiidne gedegt itgeh heregtei gehdee humuus harj l baina

Зочин
Зочин

Эцэст нь хэн нэгнийг шууд буруутгахаас илүү хууль шүүх нь үнэн мөнийг тогтоох ёстой гэдгийг санах хэрэгтэй гэж бодож байна

Тонюко
Тонюко

Энэ Насантогтох гэж яасан дураараа гичий вэ

MUNGUU AVIYA
MUNGUU AVIYA

ENE HULGAICHUUDAAS MUNGUU HURDAN AVJ ENE DAMPUURCH BAIGAA SALBARTAA ORUULAACHEE, PIZDAA

Зочин
Зочин

Ёстой бирд юм даа

Ганба
Ганба

Найз хөрөнгөлөг чигдаагийн хурандаа нар нь суллана да суллана

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ard tumnii omno tsaazal novshnuudiig busad n hulgai hiihee bolino sh dee

Доржсүрэнжав
Доржсүрэнжав

Манай монголд ерөнхийлөгч болмогцоо хулгай,дээрэм хийж эхэлдэг болохоор доодос нь сүрэг хулгайч байхаас өөр яах билээ

Иргэн
Иргэн

Ер Монгол улсад хүн улс төрд яаах гэж ордог юм бэ тэр тусмаа МАН -АН - д удам угсаа гарал муутай хүмүүс эр эмгүй зүтэгдэг нь ердөө л бусадын юмыг хулгайлах луйвардах дээрэмдэх гэж л бүлэг болж мафи үүсгэж л байгаа юм шүү дээ!!! Наад хүн чинь нэг бүлэг дээрэмчидийн нэг шүү дээ!!!

Зочин
Зочин

Луйварчдыг цаазал

Тогоо
Тогоо

18.6.1 мөнгө угаах гэмт хэргийн тухай ойлголтыг бүүр төрөл арилжуулаад ердийн халаасны хулгай шиг болгоод хаячихжээ. Мөнгө угаах чинь зарим улсад цаазын ялтай, юун 1 жил. Бүгдээрээ Хулгайлцгаагтун

Иргэн
Иргэн

Төрийн албанд шуналын дэвтэй шаарнууд шургалах юмаа. Хөсрийнүүд хоригдож байхдаа таарсан юмнууд...

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Бүх насаар нь хорь

Зочин
Зочин

30 хоног хориод яахнуу 30 жил хорь бузаруудыг бид бас л цахилгаангүй ямар лайтай хар хүүрнүүд вэ?

Зочин
Зочин

River plazad 3 terbumin bairand amidardag hundee

Зочин
Зочин

30 honog 5.5 terbum ashigtai l business baina

Б.
Б.

Явуулаачээ

Туяа
Туяа

Үе үеийн удирдлагууд энэ мэтчилэн идээд л тоног төхөөрөмжөө шинэчилж сайжруулдаггүй бсан бхаа. Одоо баригдсан нөхдийн хөрөнгийг л хураа. Тэгж бсанаа гаргаад ямар ч хариуцлага хүлээлгэлгүй явуулчихваа. Цаашид ч төрд бүү ажиллуул

Зочин
Зочин

Энэ авилгал явсаар нэг л өдөр Монголын тусгаар тогтнолыг үгүй хийхээр хэмжээнд хүрээд байна.Энийг бид facebook-т шуугисан болоод өнгөрдөг уламжлалтай болчихлоо.Бүх ард түмнээрээ шилдэг хуульчидаа дайчилж, хуулинд заалтууд оруулах 100 мянган хүний гарын үсэг цуглуулах аргаар тэмцэхээс өөр арга үлдэхгүй болж.Энэ МАН төр барьж байхад авилгал хэзээ ч алга болохгүй гэдэг нь ойлгомжтой.

Зочин
Зочин

Deegvvr tom jijigvi ideed dooguur ni ard tvmen aj ahuinuud dampuuraad bga gol shaltgaan ni ene shvv de tegeed shvvxdej2 xereg zamxarna jirin ergen bol ali xedin bvh yuma xuraalgaad shoron 5 jil dood tal ni

Зочин
Зочин

новшнуудыг бууд

Зочин
Зочин

одоо л хатуу шийтгэхгүй бол энэ улс оршин тогтноход хэцүү болж байна улсаараа дампуурч сөнөх нь дөхөж байна шүүх дээр очоод замхруулахгүй байлнахын төлөө одоо л ард түмэн тэмцэх цаг болж

Зочин
Зочин

худлаа дампуурсан компани шүү ийм технологи угаасаа зохион байгуулалттай гадныхантай нийлж иддэг нь анхных биш шүү АТГ ынхан мэдэж байгаа ш дээ

Зочин
Зочин

5.5 тэрбум = 30 хоног
Гэтэл цалин 2 сая төгрөг = 30 хоног ????????

Зочин
Зочин

30 honog horidool am taglaal boloo idsen munguuruu heseg hyni amig haachih ni olon jil sonsoj bga hen ch medeh asuudal bna emgeneltei

Зочин
Зочин

Арай дэндүү идэж уух юмаа. Төр төмөр нүүртэй байж, ажлаа хийх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button