Прокурорууд үг хэлэхэд инээсэн Юн Сок Ёлд цаазын ял оноох магадлал бага
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд цаазаар авах ял оноохыг прокурорууд Сөүл хотын төв дүүргийн шүүхэд санал болгосон. Тэрбээр цэргийн онц байдал зарлаж онц ноцтой хэрэг үйлдсэн хэмээн прокурорууд ялын дээд хэмжээг оноохыг зөвлөсөн юм.
Прокурор Пак Өг Сү үг хэлэхдээ "Хуулийн дагуу энэ хэрэгт оноож болох хамгийн хөнгөн шийтгэл бол цаазаар авах" гэжээ. Мөн тэр нэмж "Ялыг зөөллөх ямар ч үндэслэл байхгүй. Харин хүндрүүлэх маш олон шалтгаан байна. Тиймээс бид шүүгдэгч Юн Сок Ёлд цаазаар авах ял оноох хүсэлт гаргалаа" хэмээсэн байна.
Прокурор үг хэлж байхад Юн Сок Ёл ямар ч нүүрний хувиралгүй сууж байв. Гэвч “цаазаар авах ял" гэдэг үгийг сонсоод тэр инээмсэглэж, шүүх танхимыг тойруулан харжээ. Танхимд сууж байсан хүмүүс "галзуу амьтан", "утгагүй юм" гэх мэтээр түүнийг шүүмжилсэн байна. Юн Сок Ёл инээсэн хэвээрээ хүмүүс рүү эргэж харсан. Пак Өг Сү "Хууль тогтоогчдыг буугаар сүрдүүлж, хүчээр чирч гаргах тушаал өгсөн" гэж хэлэхэд Юн Сок Ёл бүр чангаар инээсэн юм.

Тэрхүү шүүх хурлын сонсгол 417 дугаар танхимд болсон. Энэ танхим бол Ерөнхийлөгч агсан Чун Ду Хванд цаазаар авах ял оноож, шүүхийн шийдвэрийг уншиж байсан газар юм. Өмнөх ерөнхийлөгч Чун Ду Хван болон Ро Тэ Ү нар цайвар цэнхэр өнгийн хоригдлын хувцастай хамт сууж буй түүхэн зургийг энэ танхимд авчээ. Чун Дун Хваныг эдийн засгаа хөгжүүлж, эрх мэдлээ тайван байдлаар хүлээлгэн өгсөн хэмээн цаазаар авах ялыг нь хөнгөлсөн байдаг.
Юн Cок Ёл ямар хэрэг хийсэн бэ
Юн Сок Ёл нь 2022 онд БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон консерватив үзэлтэй улс төрч. Тэрбээр өмнө нь Өмнөд Солонгосын ерөнхий прокурор байсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд тэрбээр цэргийн онц байдал зарласан билээ.
Тэрбээр парламентад олонх статустай Ардчилсан намыг төрийн эсрэг ажиллагаа явуулсан гэж буруутгаж онц байдлыг зарласан. Ардчилсан нам олонх статустай тул Юн Сок Ёл хүссэн бодлогоо явуулж чадахгүй байсан юм. Гэвч түүний зарласан онц байдал ердөө зургаан цаг л үргэлжилсэн. Хууль тогтоогчид яаралтай цугларч, онц байдлыг хүчингүй болгосон байдаг.
Ажиглагчид Юн Сок Ёлын гаргасан үйлдлийг улс төрийн амиа хорлолт гэж дүгнэсэн. Онц байдал зарласнаас 11 хоногийн дараа түүнийг импичлэж 2025 оны дөрөвдүгээр дүгээр сард түүнийг албан ёсоор ерөнхийлөгчийн суудлаас нь огцруулжээ.
2025 оны зургаадугаар сард Ардчилсан намын И Жэ Мён БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тэрбээр Юн Сок Ёлын зарласан цэргийн онц байдлыг мөрдөн шалгах ажлыг шуурхай эхлүүлсэн юм.
Цэргийн болон цагдаагийн долоон өндөр албан тушаалтан Юн Сок Ёлтой хамт шүүгдэж, прокурорууд тэдэнд хүнд ял оноохыг шүүхэд санал болгоод байгаа.
Юн Сок Ёл өөрийнхөө гаргасан үйлдлийг удаа дараа хамгаалж мэдэгдэл гаргасан. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн хурал дээр "Миний шийдвэр бол ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах алхам байсан. Би улс орноо болон үндсэн хуулиа хамгаалахыг хүссэн" гэж мэдэгдсэн байна.
Прокурорууд түүнийг бослого гаргасан гэж буруутгасан. Ардчиллыг хамгаалах гэж тийм алхам хийсэн гэж тэр мэдэгдсэнийг прокурорууд эрс няцаасан юм. Түүнийг албан тушаалтнуудтай хуйвалдан, Үндсэн хуулийг нураах гэж оролдож, шаардлага үүсээгүй байхад онц байдлыг хууль бусаар зарласан хэмээн буруутгасан билээ. Тодруулбал тэр цэргийн хүчийг ашиглан парламентын үйл ажиллагааг хүчээр зогсоохыг оролдсон гэж прокурорууд үзжээ.
Мөн Юн Сок Ёл улс төрийн өрсөлдөгчдөө баривчилж, хэвлэл мэдээлэл дээрх шүүмжлэлтэй дуу хоолойнуудыг дарахыг оролдсон байна. Цэргийн онц байдал нь Өмнөд Солонгосын ард түмэнд 1980-аад оны гашуун дурсамжийг санагдуулсан зүйл болсон. Тухайн жилүүдэд Чун Ду Хван болон Ро Тэ Ү нар цэргийн хүчээр төрийн эрхийг авч байсан юм. Юн Сок Ёлд холбогдох найман өөр эрүүгийн хэрэг бий. Тэдгээр хэргийн нэг нь өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэгдэж, тэр таван жил хорих ял сонссон байгаа.

Юн Сок Ёл цаазаар авах ял сонсох уу
БНСУ-ын хуулиар бослого зохион байгуулсан хүнд цаазаар авах, бүх насаар нь хорих, албадан хөдөлмөр эрхлүүлэлгүй бүх насаар ялын аль нэгийг оноодог. Шинжээчдийн үзэж байгаагаар цаазаар авах ял оноохыг санал болгосон нь бэлгэдлийн чанартай зүйл аж.
Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Кан Вон Тэк "Түүнд бүх насаар нь хорих ял өгөх магадлал өндөр" гэж хэлжээ. Цаазаар авах ял оноосон байлаа ч ерөнхийлөгчийн өршөөлөөр бүх насаар нь хорих ял болгон өөрчилж магадгүй гэж тэр нэмж хэлсэн байна.
БНСУ цаазын ялтай ч олон жилийн турш цаазын ялыг гүйцэтгээгүй. Өмнөд Солонгос хамгийн сүүлд 1997 онд цаазын ял гүйцэтгэжээ. Түүнээс хойш цаазаар авах ял оноосон ч огт гүйцэтгээгүй байгаа юм. Тиймээс хүний эрхийн байгууллагууд БНСУ-ыг цаазаар авах ялыг практикийн хувьд халсан гэж үздэг.
“Amnesty International”-ийн төлөөлөгч Киара Санжоржио "Юн Сок Ёлд цаазаар авах ял оноох нь Өмнөд Солонгосын хувьд ухарсан явдал болно" хэмээжээ. Хуулийн өмнө хүн болгон эрхтэй боловч цаазаар авах ял бол харгис шийтгэл гэж тэр хэлсэн байна.
Сингапурын үндэсний их сургуулийн туслах профессор Рюү Ён Вүк "Энэ хэрэг яаж ч дууссан Өмнөд Солонгост үүссэн зөрчил арилахгүй. Юн Сок Ёл өөрийг нь дэмждэг цөөн тооны хүмүүсийг тэмцэхийг уриалсаар байгаа тул улс төрийн зөрчилдөөн үргэлжлэх шинжтэй байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Time, Korea JoongAng Daily








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаазын ял санал болгож байна гэдэг өөрөө сүрдүүлэг шиг санагдаж байна бодит байдал дээр хэрэгжихгүй гэдгийг бүгд мэдэж байхад ингэж олон нийтийн сэтгэл хөдлөлийг хөдөлгөх нь зөв үү гэж асуумаар байна
Үнэхээр сонин юм болж байна даа ерөнхийлөгч байсан хүн ингэж шүүх дээр сууж байгааг харахаар ардчилал гэж юу юм бол гэж бодогдоно хууль журам ижил үйлчилдэг нь зөв ч сэтгэлд нэг л эвгүй мэдрэмж төрөөд байна
Ene hun yagaad iim aldaa hiisniig oilgoh geed bodohod uls turiin shunal ihdeed ard irgedee bodoh tsag baihgui bolson yum shig sanagdaj baina bi huviaraa ih gomdoltoi baina
Bi solongos ulsad amidardag hun bish ch gesen tednii tuuhteigee holbootoi sharh sorvi dahij sedrehiig haraad irged ni ih aij bui baih gej bodoj baina
Юн Сок Ёл инээж суусан гэдэг нь бүр ойлгомжгүй санагдлаа хүн ийм ноцтой байдалд тийм хариу үзүүлнэ гэдэг сэтгэцийн хувьд асуудалтай юм биш биз
Zarim hun tuuniig zorigtoi gj harj boloh ch nadad bol erhem erh medliig doromjilson uildel shig haragdaj baina uls oron togloom bish shuu dee
Эрх мэдэлтэй хүмүүс хууль зөрчихөөрөө жирийн иргэдээс илүү хамгаалалттай үлддэг юм шиг санагддаг энэ удаа үнэхээр тэгш шийдэгдэх болов уу гэж харж байна
Bi ene hereg ni uls turiin temtsel shig sanagdaad baina neg tal ni iluu darj baigaag medehgui ch unen shudarga shuuh boloh yostoi gej bodoj baina
Өмнөх дарангуйлагч нартай зүйрлэгдэж байгааг нь сонсоод түүх давтагдаж магадгүй гэдэг айдас төрлөө ард түмэн ийм зүйлийг дахиж тэвчихгүй байх
Hun bur aldah erhtei ch gesen iim hemjeend hurgeh ued shalgalt ni il tod shudarga yavaгdah yostoi gehdee buh nasaar ni horih l hamgiin bodit shiidel baih
Иргэдийн дунд аль хэдийн хоёр хуваагдсан уур амьсгал бий болсон ийм үед цаазын ял ярих нь гал дээр тос нэмэхтэй адил санагдаж байна
Bi ene hunii ug sanaag buren demjihgui ch gesen tednii huuliin daguu shalgaj shiideh ni hamgiin chuhal ene bol surgamj boloh yostoi
Шүүхийн танхим хүртэл түүхэн бэлгэдэлтэй газар болсон нь их утгатай юм шиг заримдаа орон зай хүртэл өнгөрснийг сануулдаг байх нь
Zarim humuus tuuniig baatar bolgoj harj baigaa ni ayultai sanagdaj baina ingej tuйлшrah ni uls orond ashigtai bish
Цэргийн онц байдал гэдэг үг сонсоход л муухай санагддаг манай бүс нутагт ийм юм болж байсан түүх ихтэй болохоор хүмүүс эмзэг ханддаг
ийм маанаг этгээд ерөнхийлөгч байх гэж дээ
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud