НИЙГЭМНийгэм мэдээ

Яармаг, Толгойт, Зурагт, Дамбадаржаа орчимд РМ2.5 тоосонцор зохих хэмжээнээс өндөр байна

Нийслэлийн хэмжээнд агаарын чанар ямар хэмжээнд байгаа тухай Агаарын чанарын албанаас мэдээллээ. Тодруулбал, Нисэх орчмоор агаарын чанар цэвэр байгаа бол Зурагт, Мишээл экспо орчим хэвийн, 13-р хороолол, Зайсан, Ургах наран, Цахилгаан станц, Яармаг, Амгалан, Шархад, Баруун 4 зам, Зуун айл, Толгойт, Налайх, Баянхошуу, 1-р хороолол, Таван буудал, Дамбадаржаа орчим бага зэргийн бохирдолтой байгаа аж. Харин Хайлааст орчим агаарын бохирдлын хэмжээ өндөр гарсан байна.

Тэрчлэн Ургах наран хороолол, Толгойт, Баянхошуу орчмоос агаарын бохирдол бага хэмжээгээр илэрч байгаа бол азотын давхар исэл Баруун 4-н зам, Ургах наран хороолол, Таван буудал, Шархад орчим, Налайх, Амгалан орчмоор агаарын бохирдол их гарчээ. Харин РМ10 тоосонцор 1-р хороолол, Зуун айл, Цахилгаан станц, Ургах наран хороолол, Хайлааст, Дамбадаржаа орчим бага зэрэг нэмэгдсэн байна.

Баруун дөрвөн зам, 1-р хороолол, Бөхийн өргөө, Зуун айл, Цахилгаан станц, Ургах наран хороолол, Хайлааст, Шархад, Яармаг, Толгойт, Зурагт, Дамбадаржаа, Баянхошуу орчимд РМ2.5 тоосонцор зохих хэмжээнээс өндөр гарсан аж. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл Толгойт орчмоос хэвийн хэмжээнээс өндөр гарчээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button