П.Болдбаатар: 43 жил "ДЦС-4"-т бүрэн шинэчлэл хийгдээгүй, нэг зуух нэмэх гээд 2018 оноос хойш явж байна

Өчигдөр /2026.01.21/ орой "ДЦС-4" ТӨХК-ийн Ерөнхий инженер П.Болдбаатар цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл өгөв.
Тэрбээр,
"Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц өнөөдөр бүрэн хүчин чадлаараа буюу 7 турвин 8 зуухны горимоор тасралтгүй 73 хоног ажиллаж байна. Энэ нь ямар ч нөөц бэлтгэл тоноглолгүйгээр ажиллаж байгаа гэсэн үг. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлая. Бидний ажиллуулж байгаа зуухан дээр шугам хоолойд уур, ус ялгах процесс явагддаг. Энэ зуухны хүчин чадал цагт 420 тонн уурыг 560 градустай 140 даралттайгаар үйлдвэрлэдэг. Гэтэл энэ төхөөрөмжийн маань хамгийн гол хэсэг болох шугам хоолой, уур халаагч дээр гэмтэл гарсан. Тиймээс энэ гэмтлийг засварлахаар 24 цагийн турш тасралтгүй ажиллахаар байна. Бид эхлээд хөргөлт хийнэ. Дараа нь энэ олон мянган шугам хоолойноос аль нь гэмтсэн бэ гэдэг гэмтлээ олж тодорхойлно. Үүний дараа гэмтлээ хэрхэн засварлах вэ гэдэг асуудал яригдана. Учир нь зүгээр нэг гагнуурчин ирээд засчихдаг зүйл биш. Нарийн арга технологи, боловсруулалттай хийгддэг ажил. Тусгай зориулалтын электродоор, тусгай ур чадвар эзэмшсэн гагнуурчид ажиллана. Одоогийн байдлаар бид гэмтлээ тодорхойлчхоод байна. Уг нь дээр дурдсанчлан хөрсөн хойно нь гэмтлээ тодорхойлох ёстой ч иргэдийн нөхцөл байдал сайгүй байгаа учраас халуун байхад нь гэмтлээ тодорхойлж ажиллалаа.
Манай станц 43 жилийн настай. Энэ хугацаанд 100 хувь бүрэн шинэчлэл хийгдээгүй. Шугам хоолойг нь хэсэгчилж сольж ирсэн. Өөрөөр хэлбэл бүрэн хэмжээний их засвар хийгдэж байгаагүй. Бэлтгэл нөөц тоноглолгүй байна гэдэг өөрөө эрсдэл шүү дээ.
Бид 2020 оноос хойш турвинууд дээрээ шинэчлэл хийгээд 1-4 дүгээр турвиныхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 2015 онд мөн нэг турвин шинэчилсэн. Зуухан дээр бол шинэчлэл хийгдээгүй. Тиймээс бидэнд нэг зуух зайлшгүй шаардлагатай байна. 90 сая доллароор 1.6 жилийн хугацаанд нэг шинэ зуух ашиглалтад оруулах ТЭЗҮ байгаа. Энэ хөрөнгө оруулалтыг шийдэж чадвал бэлтгэл нөөц тоноглолтой буюу их засвар хийх боломж нээгдэнэ. Мөн 30,000 айлыг цахилгааны эх үүсвэрээр хангах боломж нээгдэх юм. Одоо засвар хийж байгаа ч ахиад хаана гэмтэл гарахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Үгүйсгэх аргагүй. Энэ асуудлыг шийдээд өгөөч гэж 2018 оноос хойш явж байгаа.
Одоогийн гэмтлийг бид 24 цагийнхаа хугацаанд засварлаж чадахгүй. Бид захиалгаа 36 цагаар өгсөн. Энэ гэмтэл өглөө 6 цагт гарч зогссон. Маргааш өглөөний 6 цаг гэхэд гэмтлээ засчих болов уу. Дараа нь энэ олон шугам хоолойгоо усаар дүүргэнэ шүү дээ. Ингээд хэвийн байвал зуухаа галлах процесс эхэлнэ. 21-ний өдрийн оройн 18 цагийн ачаалалд оруулъя гэж л төлөвлөж байна" гэлээ.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүмүүсийг буруутгахаас илүү олон жил шинэчлэл хийгдээгүй бодлогын алдаа л харагдаж байна шүү дээ жирийн ажилчид нь 24 цаг нойр хоолгүй зүтгээд байхад дээр сууж байгаа нөхдүүд яагаад 2018 оноос хойш шийдээгүй юм бол гэдэг асуулт л толгойд эргэлдээд байна
Төсвөөс шинэчил гээд мөгө өгөхөөр Тавинбэхээс аваад өөрсдөө гудардаг. Тэгээд мөнгө хэрэг болохоор байнга л тогоогоо дэлбэлж, улсыг шантаажилдаг. Энэ ДЦС-ын удаирдага, инженерүүдийг бүгдийг нь сайдтай нь хамт зайлуулах хэрэгтэй. Өвөл болохоор ээлжит жүжгээ тавьж, албаар цах тасалж, хүмүүсийн зовлон дээр ашиг олдог.
Ажилчид нь буруугүй гэдэг нь тодорхой сонсогдож байна харин бодлого гаргадаг дарга нар нь яагаад хариуцлага хүлээдэггүй юм бол бид жил бүр л ижил юм сонсож даарч хөрч байна
Харин тмймээ хулгай хийсэн дарга нарыг нь шоронд хийгээд л маргааш нь ийм юм болж бгаа юм тэр чинь тэр луйвар хийсэн дарга нарын даалгавар энэ өвөл яана да дандаа ингэж шантаачлана бүр балиар
Эрчим хүчний салбар ингэж удаан орхигдсоор байвал хотын хөгжил ярьж ч чадахгүй шүү дээ байр барина машин нэмэгдэнэ гээд ачаалал л өсөж байна
Өвөлжин л хэмнэлт ярьж иргэдийг буруутгаад байдаг хэрнээ өөрсдөө ийм байдалд хүргэсэнээ хэзээ хүлээх юм бол
Иргэдийг буруутгаагүй. Харин иргэдийн төлөө нойр хоолоо хасаж амралт анилтгүй ажиллаж байна. 43 жил болж байгаа техникийг энэ хэмжээнд ажиллуулна гэдэг бол маш хүнд. Одоо Орост сэлбэг нь байхгүй болчихсон. ДЦС-ын ажилчид өөрсдөө ийм байдалд хүргээгүй. Битгий худлаа донгос. Чи өөрөө очоод тэр хүнд нөхцөлд ажиллаад үз.
Ажилд арын хаалгатай нь ордог газар шүү.Бүх шатандаа идэж уудаг нь Үнэн шүү дээ
Ene mash tom risktei baidal shuu negetsiin zuuhgui ajillana gedeg bol neg l odor mash tom osol garna gesen ug bid dandaa azand найдаад baij bolohgui
Bi ene stantsad ajildag humuusiig hundelj bna haluun uuriin dund ajillana gedeg amar yum bish shuu irged bid l gants honog dulaan bagaslaa gej uurlaj bna
Ene bol neg ulsiin ayulgui baidliin asuudal shuu dulaan tsahilgaangui hot gej yu baih ve dandaa l tur argaar amidrah yum
ЕС Занданшатар ДЦС-4-д очоод Хөгжлийн банкны зээлээр юу хийснийг нь харсан мөртлөө л "Та нарын идсэн зээлийг Улсын сангаас төлөхгүй !!!" гэж эцэст нь хэлж байгааг хараад "Тархигүй амьтан" гэсэн бодол төрж ой гутсан шүү !!!
Нам гэдэг "Хуйвалдсан Хулгайчуудын бүлэглэл Монголыг хөгжүүлэхгүй" !!!
Чойжилсүрэнг хамсаатангуудтай зайлуул
Yamar negen ontsgoi ayulgui bgaa yum shig yarij baigaad l neg l odor bugd zogsoh vii gej айж байна өвлийн хүйтэнд ганц зуух унавал юутай нүүр тулахыг хэн ч тооцоогүй мэт санагддаг
90 say dollar ih mongo l doo gehdee heden arvan myangan ail dulaan tsahilgaantai bolno gedeg bol uls orond ashigtai hurungu oruulalt shuu deer ni ajliin bair ch nemegdene
Ийм асуудлыг сонгуулиар л гаргаж ирдэг биш бодитой шийдэх цаг аль хэдийн болсон өвөл бүр иргэдийг тэвчээр шалгаад байхаа болих хэрэгтэй
Өмнө нь ч гэсэн ингэж гэмтэл гарч байсан санагдана тэгээд л түр аргацаагаад өнгөрсөн одоо бол үнэхээр яаралтай шинэ зуух хэрэгтэй нь ойлгомжтой
Ene udaa zasvar hiigeed l boloo gej bodvol enduuruu shuu neg gazar nuhuhuur nuguu tald ni zadarna gedeg shig l bolno nas ni duussan yum chini
Иймэрхүү тодруулга өгч байгаа инженерийг буруутгах утгагүй харин дээр нь суугаа шийдвэр гаргагч нар л бодит хариуцлага хүлээх ёстой
Хариулт өгөх хулгайч байхгүй л дэ бүгдийг хориод шүүхийн шатандаа явж бгаа шдэ хэдэн их наядаар нь идсэн бна тэхээр яаж станц ердийн горимоор ажиллах вэ дэ ганц удаа засвар үйлчилгээ хийхгүй хулгайлаад бхаар
Зуух гэмтэх болгонд айдастай амьдарч байхаас илүү нэг мөсөн шийдээд өгөөсэй хэн хэн нь л ядарч байна даарч байна
Улс орны хэмжээнд ийм чухал обьект дээр нөөцгүй ажиллаж байна гэдэг үнэхээр хайхрамжгүй сонсогдож байна одоо л нэг юм анхаарах хэрэгтэй
Bi zaluu hun gehdee irgediinhee tuluu boddog tur zasag baihiig harmaar baina dandaa l hoishluulaad baidag
Ene stants 43 jiliin nastai geheer l buh yum oilgomjtoi bolloo hun ch gesen iim nasand irheer udaan ajillahad hetsuu bolдог shuu dee
Ийм том мөнгө яригдахаар л хүмүүс эсэргүүцдэг ч урт хугацаандаа ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй даарч суухаас илүү татвар төлсөн нь дээр
Сайд нь гэж хувийн ажлаа л урагшлуулах бодолтой хулгайч байхаар яаж өөдтэй байх вэ дээ. Нэг ч эх үүсвэр барих гэрээ хийхгүй гээд өөрөө хэлсэн Чойжилсүрэнг ямар учиртай байлгаад байгаа юм. Баянгийн 660 мВТ-ын ДЦС аа урагшлуулах, хэдэн хорооллууддаа цахилгаан дулаанаар хангах гэж л бодно уу гэхээс станц дэлбэрэх хүний амь үрэгдэх бол Чойжилсүрэнд ямарч хамааралгүй болтой. 50 тэрбумыг өгч 28 он хүртэл сайд хийх тохироотой хүн гэсэн
Ene bol neg hunii aldaa bish niit sistemiin asuudal shig sanagdaj baina irged bid l daarch bna gej harin ar tald ni yaj ajildag humuus yu tarch bgaag hen ch bodohgui bna shuu ene bol haramsaltai bodit baidal
43 jil ajillasan stantsiig yag ene hurtel ingej zovooj ashiglasan ni gaihaltai ch geseer hunees baahan yum shaardahdaa zasvar shinechlel hiih tal deer dandaa hoish tavij irsen ni unen baih
Iim medeelel gargaj l baidag gehdee daraa ni yaj shiidsen yu bolson geed tailbar ogdoggui ni irgediin itgel buren aldagduulj bna shuu yag unen
Иргэдээсээ уучлал гуйгаад өнгөрөх биш бодит ажил эхлүүлж байж л итгэл сэргэнэ дандаа л тайлбар сонссоор байгаад ядарч байна
Bi medehgui l dee gehdee 2018 onoos hoish heden said tugrug zarlaad yu hiisen yum bol bodit zurag haragddaggui
Irgedees boditoor asuuh heregtei shuu bid heden jil daah yum be geed neg zuuhnii mongo bol heden jil huluhgui zardlaa bodvol yu ch bish
Ene medeelel unshaad ene hursun dund ajilladag humuusiin eruul mend yaj baidag bol gej bodogdloo bugd l neg negnee shaardaj baigaa
4 р ДЦС д өгсөн мөнгө маш их дорвитой шинэчлэл хийж чадаагүй нь удирдлагаар ажиллаж байсан шуналын туламуудын буруу м си эс ийн хөл дээрээ босголт энэ станцтай салшгүй холбоотой шүү
pzda nar min shinechlel edriinhe mungiin ter hur bayn darga bolon saidaasa garguulaarai tsoichilsuren llraasa
Үе үеийн салбарын сайд, ТЭЦ-4-ийн дарга нар юугаа хийж байсан юм бэ? Үнэ нэээд л байдаг биз дээ
Чи юу хийж байсан юм бэ ерөнхий инженер нэртэй мануухай минь
hamgiin gol ni hunii ami hamgaalj ersdelgui ajillarai ta buhnig harluulah bish amjilt husee osol avaar hend ch helj irdeggui !!!!
yg odoo hoshuu nemeheer huruu nemj suhar nohtsol uussen bn sh uuu mongol hun bur urmaar demjeee
Uvsiin talhnii mungunii hulgaich tavinbeh choijilsuren hoyr
Ажиллуулахад их хэцүү болсон ДЦС-4-ийг 73 хоног зогсолтгүй ажиллуулж байгаа инженер ажилчдад баяр хүргэж, амжилт хүсье.
Тэр 4-р ДЦС-д хүн ажиллахад ямар их хүнд байгаа, ямар их сэтгэл гаргаж ажиллаж байгааг зарим нь ойлгохгүй байгаа нь үнэхээр харамсалтай.
Ламдаад л байсан.Номын хүч хүрдэггүй хуучирчээ.Ум ма ни бад мэ хум
тэгээд хийх нь яасан юм бэ ? юу хийж цалин авч, хоол хороож суудаг юм бэ ?
Зунжингаа Засвар үйлчилгээ хийж байна гээд Тог хязгаарлаад байсан биз дээ,,,,одоо болохоор элдэв Тайлбар тавиад сууж байдаг,
Эрчимийнхэн аймаар дарангуйлагч ч дээ...яагаад өдий болтол юмаа засварлаж шинэчилж явдаггүй юм бэ....бас л тендер нэрээр идэцгээчихсэн үү.. Тог цахилгаан амины өртэй аймаар ажил гэдгийг бүгд мэднэ..тэгээд ч тогны үнэ нэмэхэд өгдөг л биз дээ