Тогны үнэ 30 хувиар нэмэгдээд 1.2 жил болоход "ДЦС-3"-т турбин дэлбэрч, "ДЦС-4" дээр гэмтэл гарав
"Толгойгүй" ДЦС-4 дээр гэмтэл гарснаар Нийслэлээрээ тог, дулаан, усаа хязгаарлуулж эхэллээ. Толгойгүй гэсний учир нь сар гаруйн өмнө гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Тавинбэх авлига, ашиг сонирхлын хэргээр 30 хоног саатуулагдаад буй.
ДЦС-4 бүрэн чадлаараа буюу долоон турвин найман зуухны горимоор тасралтгүй ажиллаж байж. Гэтэл халаах төхөөрөмжийн хамгийн гол хэсэг болох шугам хоолой, уур халаагч дээр гэмтэл гарснаар одоогийн нөхцөл байдал үүссэн байна. 1.5 цагийн хугацаатай эл цахилгаан, дулааны хязгаарлалт хэзээ хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй.
ДЦС-4 ямар ч нөөц бэлтгэл тоноглолгүйгээр ажиллаж, бүрэн шинэчлэл хийж чадалгүй 43 жилийн нүүрийг үзжээ. Сүүлийн найман жилд буюу 2018 оноос хойш нэг зуух нэмэх зайлшгүй шаардлагатай ч авч чадалгүй урсгал засвараасаа холдохгүй ирж.
Угтаа 90 сая доллароор 1.6 жилийн хугацаанд нэг шинэ зуух ашиглалтад оруулах ТЭЗҮ бий. Энэ хөрөнгө оруулалтыг шийдэж чадвал бэлтгэл нөөц тоноглолтой буюу их засвар хийх боломж нээгдэнэ. Гэтэл энэ хугацаанд Эрчим хүчний сайдаар ажиллаж ирсэн Н.Тавинбэх, Б.Чойжилсүрэн нар шийдэж өгөлгүй, өнөөг хүрч.
Одоо засвар хийж байгаа ч ахиад хаана нь гэмтэл гарахыг хэлж мэдэхгүй. Шинэчлэл хийнэ хэмээн /202411-15/-нд цахилгааны үнийг 30 хувиар буюу дунджаар тариф 216- 280 төгрөг/кВт·ц болсон. Үнэ нэмсний маргааш өргөс авсан мэт эрчим хүчний салбар өөдлөхгүйг бүгд мэдэж байсан. Гэхдээ нэг жил 2 сар гэдэг шинэчлэл, засвар хийх хангалттай хугацаа.
Атал өнгөрсөн хугацаанд ДЦС-3 дээр турбин дэлбэрч, ачааллыг нь шилжүүлээд байсан ДЦС-4 дээр мөн гэмтэл гарав. Өдгөө Нийслэлчүүд гэртээ дулаан амьдрах наад захын эрхээ эдэлж чадахгүйд хүрлээ Б.Чойжилсүрэн сайд аа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун 30 хувь бэ 90 хувь нэмэгдсэн ш дээ...
Дотоод хулгай нь гаарсан газар,
Гэмтэл гарч болно оо. Хамгийн гол нь нөөц, бэлтгэл тоноглол байхгүй тэрийг хийх нөхцлийг хангаж өгөх төр засгийн бодлого буруутай. Бүх тоноглол нөөцгүйгээр тулсан хүчин чадлаар ажиллаж байна.
Цахилгааны үний нэмэлт чинь Бөөрөлжүүтийн цахилгаан станц руу шууд явж байгаа шүү дээ. хувийн компани руу мөнгө нь урсаж байгаа гэсэн үг.
Үнэн, хууль бусаар худалдан авах гэрээнд хатуу хугацаа тавьсан байгаа шүү. Монополь болох эрх бөөрөлжүүтийн цахилгаан станцад байхгүй. Баясгаланг барьж шоронд хий.
юун азаар Бөөрөлжүүт ашиглалтанд орсон юм. Тэгээгүй бол нийслэл мөсөн хот болохгүй юу. Энэ сайд нэртэй дайсны цэргийг эртхэн зайлуулаачээ гээд байхад. Аягүй бол цахилгааны нэмэгдсэн мөнгийг ходоодруугаа чихчихсэн байхвий. Шалгавал таарна...
1 кВт-ыг 282 төгрөгөөр сүлжээнд зарж байгаа. Тэр 30 хувийн мөнгө Бөөрөлжүүт рүү урсаж байгаа шүү.
Увайгүй хулгайч нар шонд дүүжил
Тавинбэх нар мөнгийг идэв гээч
төр ийм олон юм тэжээх хэрэггүй. ыүгдийг хувьд гарга. авилагчидаа дийлэхгүй байгаа үед төрд хэрэггүй. МАН сөнөтүгэй
Эрчим хүч төрдөө байсан нь дээр биздээ. Харин тэр авилга, идэж уудгаа болих хэрэгтэй. Хариуцлага тооцдог баймаар байна.
Энэ этгээдүүдийг бүгдийг нь шалгах хэрэгтэй.. хулгай луйвараа ганцаараа хийж чадахгүй Хамтарсан л бгаа чойжсрн хувь хүртсэн л бгаа муу хулгайчууд
Үнэ нэмэх яах вэ. Нэмж болно. Гэхдээ хариуд нь засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийж, шинэ эх үүсвэр барих хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй баймаар. Шинэ эх үүсвэр барихгүй бол энэ салбар цааш явахгүй л дээ. Дарга нар идэж уусан мөнгөөрөө шинэ станц бариад өгвөл би тэдний идэж уусныг өршөөж болно. Тэгэх сэтгэл байна уу, дарга нараа?
Шинэчилэл хийх мөнгийг нь хулгайч Тавинбэхийн хамсаатанууд, Чойжилсүрэн нар цусалчихаад өнөөдөр токонд хязгаарлалт хийж, УБ хөлдөж байна. Наад хулгайчуудаа шоронд хийж хулгайлсан мөнгө хөрөнгийг нь хуу хамж хурааж аваач ээ
Тогны үнийг нэмсэнээс болж байгаа юм .
Эрчим хүчний салбар Чойжил Сүрэн,Доржханд нар орж ирснээр бүрэн дампуурч байна да.яаж шуухан хавартай золгон доо олон байр байшин хөлдөж аюул болох вий дээ.
Наадам болохоор 1 хүний 500сая гаргаж болоод бдг Станц болохоор 35 жил болж бхд улсаараа ганц станц бүү хэл ганц зуухны ард гарч чаддаггүй Одоо удахгүй наалам болохоор малгай дээлэндээ дарагдсан омогшсон баахан эх орончид гарч ирнэдэ
Тогны үнэ нэмээд өөрсдиийхөн карманд орчихсөн байна ш дээ ард түмнээ доромжилохоо боль үнэ буулга шударгаар
Бөөрөлжүүт байгуулагдаагүй бол төвийн бүс сөнөх байжээ. Одоо ТЭЦ 5 гэж нэг Камбожийн дампуу компани ирж сөнөөж өгнө дөө.
Хамаг мөнгийг нь Бөөрөлжүүт авч байгаа. 1кВт ыг 282 төгрөгөөр
Монголчуудын хүлцэнгүй ноомой, хүлээцтэй уужуу тайван, цөлөх занг ашиглаж МАН -АН мафиууд 35- жил айл өрх иргэн болгоны боломжийг хулайлаж дээрэмдэж луйвардаж байгаа нь үнэнд гүйцэгдэж байх шиг бн шүү!!! 2026- оны Морин жилийн Хаврын өдрүүдэд Монолчууд мориндоо мордож хувьсгал хийх нь тодорхой боллоо!!! Харин хорт үйлийн тэнхлэг болсон МАН - АН хоёр хувьсгалыг юуу ч биш болгох гэж тактик боловсруулаж байгаа сурагтай Монолчуудаа сэрэмжтэй болгоомжтой байж ахиж алдахгүй төрөө шинчлэе дээ!! Тогтолцооны цоо шинэ нийгэмийг байгуулах шаардлагатай бн!!! Харин МАН -АН мафиууд түүхийн өмнө хариуцлагаа хүлээх нь гарцаагүй, үхсэн нэгний үр ач нар нь ч хариуцлага үүрнээ хөө!!!
Дулааны үнэ нэмэх арга у,*
Өөрсдөө шахаа хийхээ болиод, идэж уухаа багасгавал нэг зуух битгий хэл л нэмэх байхдаа
Ter idej uusan mongiig ni 3 nugalj toluulj zasvar uilchilgeegee hiimeer baina Tavin behee
Чойжоо үхэж байж шунал нь зогсох бхдаа Монгол улсыг хорлон сүйтгэгч ....
Зун 100жил хийж явахдаа ажилдаа анхаарахгүй..гал алдууллаадаа
Юун 30% нэмэх...‼️‼️ 100% үнэ нэмсэн шүү‼️‼️‼️????????????????????
Зочин
Deed doodgvi hulgai
Сайдыг нь шоронд явуул!
Цахилгаан дулаан ус, тэдгээрийн засвар үйлчилгээний үнэ лав 3-4 дахин нугарч нэмэгдсэн. Сантехникчид асанд орсон тоогоо хэлж үйлчилгээний шнэ нэхдэг болсон. Чойжилсүрэн доржханд 2-н луйврыг сурчихсан бүүр ард иргэдээ нэмж шулаад арай л хэтэрсэн шүү. Дээрхи хүний анхан шатны дулаан орон байраар хангагдах, хоол хүнсээ боловсруулж идэх цахилгаан хязгаарлах зэргээр хүний эрх, Үндсэн хуулийг ноцтой зөрчих нөхцөл бүрдүүлсэний төлөө чойжилсүрэнг даруй огцруулах ёстой
Дотороосоо ялзарч байгаа салбар идэж уух хахуулаар дүүрсэн газар
Эрчим хүчний салбарыг аюултай байдалд оруулсан Чойжилсүрэн, Тавинбэх нарыг огцруулж шоронд хий
Шуналын өвчтэй Чойжоод л арга хэмжээ аваач !!!
Чоыжилсүрэн огцор, Тавинбэхийн хөрөнгийг хурааж 4-цахилгаан станцын шинэчлэлд хөрөнгө оруулалт хий, цаддаггүй хулгайчуудад зохих ялыг нь өг
1.ДЦС-4 ийг хувьчилах асуудал яригдаад байна. Хувьчлагдвал хэцүүдэхээр байна. Үүнийг эсэргүйцмээр байна.
2. Тогны хязгаарлалт хэзээ дуусах бэ?
3.Тог тасрахаар асуудал их байна үүнд
а.Гэр хүйтэн болж байна.
б.Усгүй болж байна.
Йим асуудлууд тулгамдаж байна.
Одоо энэ Сайд нэртэй Саад бологчийг зайлуулах болоогүй юмуу . Өөр юу болохыг хүлээгээд байгаа юм бэ
Одоо монголд Непал шиг эх оронч хувьсгал хийх шаардлага байна. Өдрийн хоолны төлөө намын тэжээвэр болсон олон шагнал цолтой нийгмийн хар масс үүнд хамгийн садаа болж байна. Шудрага хэлэхэд хөгшчүүл , дарга дагаж амьдардаг нийгмийн бүлэг, төрийн албан хаагчид утгын хувьд энэ гурав энэ үеийг бүтээсэн хамгаалж байгаа хар масс юм.
Хувийн станцуудыг улсын хэмжээний ачаалалыг хөнгөлхөд нээх тооцоол шаардлага тавиад байж болох уу бизнисээ яаж хийх тэдний асуудал биш үү Тэр 5-р станцын асуудлалаа л шийдэх хэрэгтэй байх шүү
Бүгдийг нь зогсоож байгаад засах юм уу тэгвэл энэ улс чинь цахилгаангүй болчихно биз дээ? Ядаж боломж бололцоотой юман дээр хүмүүсийг буруутгал даа? Чадлын дутагдалд орчихоод ер зогсоохгүй ажилуулаад байгаа биз дээ??? Тийм байхад хэдийдээ засах болж байнаа тэгээд???
9-р зуух ашиглалтанд орвол байдал хамаагүй дээрдэнэ
Өнгөрсөн намар Оросын элчин сайд " ЦС-уудын засвар өргөтгөлийг чинь богино хугацаанд Оросын инженерүүдээ авч ирээд хийгээд өгье" гэхэд хужаа нарынхаа үгэнд орж эсэргүүцээд байсан. Ингэх гээд байж дээ. Хятадаас хулхи төхөөрөмж авчирч мөнгө хулгайлахаа болиоч.
Оросууд одоо амждаггүй болсон байгаа шүү. Хоцрогдсоныг нь тэд болон бид мэддэг болсон байгаа шүү.
Цахилгаан дулааны станцад гэмтэл гарах нь байдаг л зүйл.үүнийг сенсаци болгох шаардлага байхгүй. Аливаа үйлдвэрт гэмтэл гарах тохиолдол зөндөө байдаг.сенсаци дэгдээгээд байгаа хүмүүсийг 7 хоног станц дээр байлгаад бодит байдлыг үзүүлэх хэрэгтэй.Ширээний ард сууж бичиг цаасны ажил хийдэг хүмүүс амаараа ажил хийдэг ,бодит үйлдвэрийн процес хүндрэлийг мэдэхгүй .Зөвхөн мэргэжлийн хүмүүс л шүүмж дүгнэлт хийх эрхтэй шүү.
Олон жил үнэгүй шахуу цахилгаан хэрэглэж байсанаа санах хэрэгтэй цахилгаан хямд болохоор хэмнэнэ гэсэн ойлголт байдаггүй солонгост цахилгаанаа хэмнэж байна гээд шалны халаалтаа халаахгүй даараад хүйтэн амьдардаг юм билээ. Сөх т цахилгааны мөнгөө хэдэн жилээр төлөөгүй айлууд олон байдаг юм байналээ тэгсэн атлаа цахилгаан хэрэглэсээр лифтэнд суусаар Сөх эрчим хүчинд байраа хүлээлгэж өгч чадахгүй хүлээсээр оршин суугчид цахилгааны гэрээгээ хийж кодоо ч авч чадахгүй байсаар