С.Бямбацогт: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл өглөө.
Тэрбээр,
Монголчууд өөрсдийн түүх соёл, зан заншлаараа бахархдаг ард түмэн. Иймээс уламжлалт цагаан сарын баярын битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Мөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг бүтэн жилийн хугацаанд тэмдэглэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Монголчуудын оюун санааны түүчээлэгчдийн нэг Д.Нацагдоржийн Миний нутаг шүлгийг мэдэхгүй хүн байхгүй. Иймээс утга зохиолын энэ үнэ хүндтэй хүний ойг бүтэн жилийн турш тэмдэглэх нь зүйтэй юм.
-Шатахуун тасалдаад байгаа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн болов уу?
-Г.Дамдинням сайд гадаад айлчлалаас эргэж ирээгүй байна. Саяхан Хятад улсад айлчилсны араас үргэлжлүүлээд ОХУ- руу айлчилж, шатахууны хомсдол бий болгохгүй, үнэ ханшийн нэмэгдлүүлэхгүй, тасалдуулахгүй байх асуудлаар холбогдох албаныхантай уулзаж байгаа. Ирээд өөрөө мэдээлэл өгөх байх. Зарим хэвлэлээр шатахууны үнэ нэмэгдсэн мэтээр гарсан нь худал ташаа мэдээлэл.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv2
hovdiin zereg sumiin hogiin hulgaich
Энэ соёлын саад уу энд ямар падлий бнаа
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Ардын намынхан зохиолч Нацагдоржийг хилс хэргээр гүтгэж, байцаан зовоож, эрүүдэн шоронд хорьж, 1937 онд учир битүүлэгээр алсан ш дээ! Одоо тэгээд алуурчин ардын намынхан их зохиолчийн 120-н жилийн ой, мой ч гэх! Хөгийн хулгайч, авлигчид үхээсэй!