Төмөр замын төсөлтэй холбоотойгоор 63 ААН-ийн ажилчид цалингаа авч чадаагүй байна
Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлсэн төсөлд ажил гүйцэтгэсэн ААН-үүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иргэн Х.Билгүүн "Бид төрийн өмчит кампанитай гэрээ хийж байгаа учир анх энэ төсөлд орохдоо итгэлтэй орсон. Гэвч одоогоор үлдэгдэл 40 орчим сая төгрөгөө авч чадаагүй байна. Уг төсөлд хувь хүнээр гэрээ хийж техникээ түрээслүүлсэн" гэлээ.
Уг төсөлд жолоочоор ажилласан иргэн "26.3 сая төгрөгийн цалингаа авч чадахгүй байна. Нийтдээ 63 ААН-ийн ажилчид цалин хөлсөө аваагүй. ААН-үүдийн буруу гэж байхгүй байх. Төмөр замаас санхүүжилт удаашруулсан учир асуудал үүссэн. Төмөр замтай гэрээ хийсэн газрууд өөрсдөө зээл авч 10 сар хүртэл ажлаа үргэлжлүүлээд мөнгө нь дуусаад ажил нь зогссон" гэв.
н.Гончигсүрэн "Ажил эхлэхдээ ямар нэгэн урьдчилгаа авалгүй ББС-ын газраас зээл аваад эхэлсэн. Эрх биш төрийн кампанитай гэрээ хийж байгаа юм чинь гээд хамаатан садныхаа орон байрыг хүртэл зарсан. Ажиллуулсан хүмүүсийнхээ цалинг өгч чадахгүй луйварчин зэргээр цахим орчинд хүртэл бичүүлж, хараалгуулж байна. Сүүлдээ утсаа ч авч чадахгүй, хулгайч шиг л боллоо. Үнэн хэрэгтэй өмнөх засгийн газрын ажлыг, шинээр байгуулагдсан засаг нь үгүйсэгдэг зүйл байх шиг" хэмээв.
Энэ тухай тус төслийг хариуцан ажиллаж буй н.Тамир "Төслийн зураг, ТЭЗҮ зэргийг манай ажилчид өөрсдийн ур чадвараараа хийсэн. Тиймээс дотоодын ААН-үүдээ дэмжих зорилгоор судалгаа, гүүр хоолой, газар шорооны ажил зэргийг тооцвол 63 дотоодын ААН-ын 2400 ажилчид 1400 орчим техник хэрэгсэлтэйгээр ажлаа эхэлсэн. Төслийн зураг төсөл дуусаж дөрөвдүгээр сард нээлтээ хийж, газар шорооны ажлыг таван сард эхлүүлсэн. Улмаар 10-р сарын дунд үе хүртэл ахицтай явсан. Одоогоор газар шорооны ажлын суурь бүтэц 97 хувьтай байна. Эхний ээлжид 1.7 км төмөр замын суурь дэд бүтцийг хийсэн. Ирэх дөрөвдүгээр сараас төслийн ажил эрчимтэй үргэлжилнэ. Уг төсөлд гаднын ямар нэгэн байгууллага, ажилчдыг оролцуулахгүй 100 хувь дотоодын ААН-ийг дэмжих зорилготой байсан. Одоогоор төслийн хоёрдугаар шатны бэлтгэл ажил хангагдаж байгаа. Толгойтоос баруун тийш 4.3 км замыг төмөр замтай нийлүүлэх ажлыг үргэлжлүүлнэ. Манай зүгээс Хөгжлийн банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан ч удааширсан. Тиймээс Засгийн газраар тогтоол гаргуулж нээлттэй бонд гаргасан. Бонд болон компани өөрийн хөрөнгөөр 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон. Үндсэн далангийн ажил нь 350 орчим төгрөгийн ажил байгаагаас 200 орчим төгрөгийн гүйцэтгэгч кампионд өгсөн. Өнгөрсөн 12-р сард Зам тээврийн сайд ажил гүйцэтгэгч газруудтай уулзахдаа “танайх доороо ажиллуулж байгаа газруудын цалин хөлсийг өгөөрэй, түүний дараагаар бид дараагийн санхүүжилтийг олгоно” гэж тохиролцсон. Бонд босгох асуудал хүнд байгаа учраас санхүүжилт саатсан зүйл бий. Бид нарын зүгээс аль болох туслан гүйцэтгэх ажил хийсэн иргэдийг хохироохгүй байх талаар ажиллаж байгаа.
Манайхтай гэрээ хийсэн ААН-үүдтэй туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан ажилчид цалин хөлсөө авч чадахгүй байгаа асуудал үүсээд байна. Манай зүгээс санхүүжилт удааширсан асуудал байгаа. Тиймээс Засгийн газраар тогтоол гаргуулж нээлттэй бонд гаргасан. Бонд болон кампаниа өөрийн хөрөнгөөр 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон. Үндсэн далангийн ажил нь 350 орчим төгрөгийн ажил байгаагаас 200 орчим төгрөгийн гүйцэтгэгч кампанид өгсөн. Өнгөрсөн 12-р сард Зам тээврийн сайд ажил гүйцэтгэгч газруудтай уулзахдаа “танайх доороо ажиллуулж байгаа газруудын цалин хөлсийг өгөөрэй, түүний дараагаар бид дараагийн санхүүжилтийг олгоно” гэж тохиролцсон. Бонд босгох асуудал хүнд байгаа учраас санхүүжилт саатсан зүйл бий. Бид нарын зүгээс аль болох туслан гүйцэтгэх ажил хийсэн иргэдийг хохироохгүй байх талаар ажиллаж байгаа. Манайхтай гэрээ хийсэн ААН-үүдтэй туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан ажилчид цалин хөлсөө авч чадахгүй байгаа асуудал үүсээд байна. Манай зүгээс санхүүжилт удааширсан асуудал байгаа" гэсэн тайлбар өглөө.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүгд нийлээд шүүхэд хандаарай, өмгөөлөгчтэй
Ysn hetsui yum be de yadarsan ard tumen mahaa idej neg sjil hiij bhd mungu tugrugiig n ugchihgui bj turiinhun idej uuj bga n uneheer aimaar idej uuj bh yum
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Nuguu delgersan n hamag mungiig n shaasan um bishuu. Naad sdagaa sain shalgahgui bol bolhoo bailaa shuu!!!
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud