Эмч, багш нарт ипотекээр олгох 540 айлын орон сууцыг гүйцээх саналыг ЗГ гаргаж, Х.Нямбаатар тоо бодож сууна
Эмч, багш нарыг хөнгөлөлттэй нөхцлөөр, ипотекийн зээлд хамруулна гэж Засгийн газрын ам гарсан "Шинэ яармаг"-ын 540 айлын орон сууцанд Нийслэл дэх эмч багш нарын нэг хувь нь л хамрагдах боломжтой.
Сар гаруйн өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ""Шинэ Яармаг" хороолол буюу 540 айлын орон сууц ашиглалтад орохгүй олон жил болсон. Үүнийг ажлын хэсгийнхэн нийслэлтэй ярилцаад нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах сангийн хөрөнгөөр гүйцээж ашиглалтад оруулан багш, эмч нарт орон сууцны ипотекийн зээлээр зарж, Хөгжлийн Банкны 86 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх шийдлийг Засгийн газраас гаргасан" гэв.
Тэгвэл Засгийн газар болон Нийслэл энэ шийдэлд гар барьсан эсэх, "Шинэ Яармаг" хорооллын өнөөгийн үнэ ханшийн мэдээлэл болон уг асуудлыг тойрсон агуулгыг бэлтгэн хүргэж байна.
3000 орчим айл өрхийг орон сууцаар хангахаар эрмэлзэлтэйгээр эхлүүлсэн "Шинэ яармаг" хороолол шаваа тавиад хэдийн 14 жил өнгөрсөн. Тус орон сууцны хорооллыг барихын тулд БНХАУ-ын “Экспорт Импорт” банкнаас зээл авсан. Энэхүү зээлийг тэдэнд Засгийн газар авч өгсөн гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 2012 онд Зээлийн ерөнхий хэлэлцээрийг БНХАУ-ын “Экспорт Импорт” банктай байгуулсан юм байна. Үр дүнд нь бидний нэрлэж заншсанаар Хятадын “Эксим” банкны зээлээр “Шинэ яармаг” хороолол сүндэрлэж эхэлсэн байна.
Улмаар "Шинэ яармаг" хороолол Хөгжлийн банканд төлөх өрнийхөө тодорхой хэсгийг барагдуулж, өдгөө 86 тэрбум төгрөг үлдээд буй. Үүний барьцаанд тус хорооллын B хэсэг буюу долоон блок 540 айлын орон сууц буй. Энэ нь гүйцэт ашиглалтад ороогүй учир Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах сангийн хөрөнгөөр гүйцээх мөрөөдөл манай Засгийн газарт төржээ.
-Засгийн газрын мөрөөдөлтэй Нийслэл гар барьсан уу?

Энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулахад "Хөгжлийн банкны өрөнд хураагдаж буй Шинэ яармаг хорооллын 540 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, багш, эмч нарт ипотекийн зээлийн журмаар олгох талаар Хотын дарга Х.Нямбаатартай санал солилцож байгаа. Хотын даргын зүгээс "Хэчнээн төгрөгийг төсөв шаардлагатай болохыг судлаад, эргэн хариу хэлье. Татгалзах зүйл байхгүй" гэж хэлсэн.
Угтаа Барилга хөгжлийн төвөөс 540 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулахад 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэх дүгнэлтийг гаргасан. Хэрэв Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах сангийн хөрөнгөөр барилгын ажлаа дуусгачихвал боломжит үнийн нөхцөлөөр эмч, багш нарт ипотекийн зээлээр олгох боломж бүрдэнэ гэсэн үг. Бид мкв-ийг аль болох хямд үнээр тогтоож, худалдаална. Ашиг харах сонирхол байхгүй" хэмээсэн юм.
-"Шинэ яармаг" хорооллын байр хотын төвийн орон сууцуудтай ижил үнэтэй буюу мкв нь 3.9-4.2 сая-

Улсын хэмжээнд боловсролын салбарт 55 мянга, эрүүл мэндийн салбарт 69 мянган ажилтан бий. Эдгээрээс нийслэлд 30-35 хувь нь ажиллаж, амьдардаг гэж үзвэл "Шинэ Яармаг" хорооллын орон сууцанд ердөө нэг хувь нь л хамрагдах боломжтой гэсэн үг.
"Шинэ яармаг" хороолол хотын төвөөс 12 км зайтай. Хотын төвөөс төвлөрөл, утаа бага, амьдрахад таатай орчин боловч хамгийн том асуудал нь яах аргагүй яармагийн түгжрэл. Гэтэл хотын төвд байршилтай орон сууцуудтай ижил үнэтэй буюу мкв-ийнх нь ханш одоогийн байдлаар 3.9-4.2 сая.
Хэрэв дээрх үнээс хямд нөхцөлөөр байраа борлуулахгүй бол эмч, багш нар ашиглалтад оролгүй 14 жил дуншсан төслийн байрыг хотын төвийн орон сууцтай ижил үнээр авах болно. Гэхдээ нэг ашигтай тал нь ипотекийн хоёр жилийн урт дараалал дээгүүр харайж, байртай болно гэсэн үг.
Одоогийн байдлаар ипотекийн зургаан хувийн зээлд хамрагдах хүсэлтэй 35 мянган иргэн бий. Нийт өртөг нь 3.8 их наяд төгрөг.
Засгийн газраас арилжааны банкууд дээр үүсээд буй эл цувааг багасгах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор "Орон сууцжуулалтын банк" байгуулна гэж /2025-07-23/-нд ажлын хэсэг байгуулсан. Уг банкийг байгуулах тухай асуудал ямар шатандаа яваа тухай бидний бэлтгэсэн мэдээллийг дараах линкээс унших боломжтой.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene Shinee yarmag gej yrihaa bolioch 14 jil huleelgee hiilgee hiigeed odoo gants bagsh emch naraa urd ni barij jinhene ni irgedees yrij bgaa n shudraga yum uu ugui yum uu gedeg asuudal shuu ene bairnuud ch uneheer ih hugjilgui baihad une ni hotiin tuvtei adil bgaa n arai heternee
Bi bagsh hun bolhoor demjij bnaa gehdee mkv ni 4 say shahuu baival yamar ch itgel turuhgui bn ipotek alga daraltiin daraalal alga geed bayarlah zuil bish tsag hugatsaandaa unetei bair avah l bolno shuu dee
Yamar negen san l bna gej yarij bgaagaas bish yag bodit tootsolgoo heregjih hugatsaa ogt alga baahan yariad l daraa ni martdag shuu dee ene tur zasag hot hoyor neg negnee harna l gedeg
Shinee yarmag bol utaa bagatai gej yaridag ch zam tugjrel ni unen balai bolson ogloo oroi mashinaas buuj alhahad hurchih geed bna iim gazriig hotiin tuvtei adil uneer zarna gedeg bol arai l shaardlagagui sanagdaj bna
Bagsh emch nart bair uguh sanaa bol goy gehdee ard ni uldeh busad irged yahin ipotek huleej 2 3 jil bolson humuus mash ih bgaa shuu dee ene bol shudraga system bish
Bagsh emch nariig ipotekiin daraalal alagchluulna gej yarij bgaa n neg taldaa zuv ch nuguu taldaa ard irgediin dund taltsal uusgeh vii dee bas l bodoh heregtei
Bi emch hun baina bid nar chin tsalin bagatai tsag ih ajilladag gedeg ch bairnii une n bolomjiin boloh yosstoi shuu dee mkv ni 4 say bol bi bol avch chadahgui
ene asuudliig hot zasag unen setgeleesee shiideh gej bgaa yum bol ehleed unee bodit bolgoj barilgiin chanariig shalgaj heregtei shuu 14 jil zogsson barilga gedeg bol asuudaltai l baij taarna
shinee yarmag deer amidrahad orchin bol goy gehdee surguuli tsetserleg emneleg ni hureltsee muutai bgaa shuu dee bair barina geed l busad dэд butets orhigdood bdag n unen
Zasgiin gazar bugdiig l sand hiine gej yaridag hernee daraa ni mungui bolchloo geed zogsoodog ene udaa ch adilhan duusah vii gesen ergelzee ih bna
bi ene toslod itgehgui bgaa umnu ni ch adilhan yariad l duussan barilga ooriin erh ashgiig hamgaalsan humuust l ochdog shuu dee ard irged hohirson l ulddeg
shinee yarmag gedeg neriig sonsohod l ard ni ih asuudal bdgiig hun bur medne dee odoo shineer amid oruulah gej bgaa bol uneheer shudraga une togtgoo shalgalt heregtei
ene bairnuudiig avah hun bolon shalgah hun adilhan tsag hugatsaand shalgaj sudlah heregtei gehdee yaag bagsh emch nariig songoj bgaa n bas l bodlogiin asuudal shuu
ipotekiin asuudliig neg toslor shiidehgui shuu dee ene bol bugd ni hamarsan tom asuudal shinee yarmagaar neg baahan hun bairtai bolloo geed busad ni yah yum
bi irgen huniihee huvid helhed tur zasag ene met tom asuudliig il tod shudraga tailbarlahgui bol hun itgehgui bgaa shuu dee odoog hurtel todorhoi ym alga
Shinee yarmag bol hotiin zah ch bish tuv ch bish iimerhuu bairshild unee ingej togtno gedeg n zahiin irgeded oilgogdohgui l bn ipotekiin daraalal alga bolloo ch une n heternee
ene bairnuudiin chanar yamar yum bol gedgiig hen ch yarihgui bna 14 jil zogsson barilga bol tehnikiin tal deer asuudaltai baih magadlal mash ih
bi bagsh hun gehdee bas irgen hun ene ulsad amidarch bgaa hun bolhoor busad irgediinhee tald bodoj bna zuvhun neg salbariig urd ni gargah n zovhon ulstur
Shinee yarmag deer amidrahad zam tugjrel bol mash tom asuudal ogloo oroi tsag aldaad l ajildaa amjuulah gej nervdeh bolno iim gazriig sain sudlah heregtei
ene toslod hotiin zahirgaa boditoor oroltsoj chadah uu esvel zugeer l yaridag shatandaa uldeh uu gedeg n hamgiin tom asuult bnaa irged huleej suuna shuu dee
bi ene bairnuudiig zarna gej bgaa une deer ih gaihaj bna hotiin tuvtei adil une bhaar yamar ch davuu tal alga shuu dee utaa bagatai gedgees oor
bagsh emch naraa demjinee gej yarij bgaa bol tsalin amidraliin bodit baidald ni niitsuuleh heregtei mkv ni 4 say bhad hen avah yum
Чанаргүй байр шахчихав даа. Одоо тэр ахмадын байр гээд 100 айлын тэнд байдаг байрууд бол ёстой бүтэхгүй л юмнууд байх юм
Ёстой байрны эрэлт асар их байгаа шүү
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud