Нийгэм мэдээ

2025 оны жилийн эцэст 2.5 сая хүн нийгмийн халамж хүртжээ

Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар 2.5 сая хүнд 2 их наяд 419.5 тэрбум төгрөг олгосон байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс хамрагдсан хүн 147.6 мянган хүнээр буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 115.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийгмийн халамжид хамрагдсан хүний 53.7 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж бол 9.1 хувийг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тусламж хөнгөлөлт, 6.4 хувийг нийгмийн халамжийн тэтгэмж, 2.5 хувийг тэтгэвэр, 0.9 хувийг нийгмийн халамж, хөгжлийн үйлчилгээ эзэлж байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭНИЙ ҮГ
ИРГЭНИЙ ҮГ

Хүүхдийн мөнгөн тэтгэмж гэх нэмэргүй 5 цаас өгөх хэрэг бн уу? Тэгсэнээс хөгжлийн бэрхээлтэй, халамж шаардлагатай хүмүүстээ ахиухан өгөөч! Халамж ХБХ-ийн хөгжил, амьдрах нөхцөл, эрүүл мэндэд зориулах ёстой. Асрамжийн газар ч алга.

Холбоотой мэдээ

Back to top button