Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Зурхайч Ч.Очирбат: Эрэгтэй хүн сар шинээс өмнө, эмэгтэй хүн дараа нь заслаа хийлгэнэ

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр сар хүрэхгүй хоногийн дараа болж, “Сүрээр дарагч" хэмээх гал морин жил гарах гэж байна. Иймд тухайн жилийн өнгө, засал номын талаар Монголын бурхан шашны төв, Гандантэгчэнлин хийдийн зурхайч, гэвш Ч.Очирбаттай ярилцлаа.

Эгэл ардад хэвийн, төрийн улсуудад анхаарууштай жил гарна

-"Сүрээр дарагч" хэмээх гал морин жил гарах гэж байна. "Сүрээр дарагч" гэсний учир юу вэ, энэ жилийн өнгийн тухайд?

-Жилийн өнгийг бол олон янзаар авч үздэг. Энэ жилийн тухайд "сүрээр дарагч" гэх нэртэй гал морин жил гарах гэж байна. Үүний "сүрээр дарагч" гэсэн нь ёгт нэр бөгөөд далд утгыг нь нууцалж тайлбарладаг. Угтаа энэ үг нь энэ жил ган зуд, өлсгөлөнгүй сайхан жил болно гэсэн онцлогийг агуулж буй юм. Нөгөөтээгүүр төрийн хууль ёс чангарч, аливаа зүйлс цэгцдээ орох сайхан жил болох өнгө гарсан.

-Жилийн өнгийг "шороон үхэр"-ийн зурлагаар шинждэг шүү дээ. Энэ жилийн тухайд зурлаг ямар гарав?

-Хаврын уур орж буй өдөртэй уялдуулж шороон үхрийн шинжийг гаргадаг ёстой. Урьд жилээс дараа жилийн хаврын уур орох үеийг бодож шинжийг нь гаргадаг гэсэн үг. Энэ жилийн шороон үхрийн шинжээр улаан голдуу өнгө ажиглагдсан. Үхэр улаан өнгөөр зурагдаж буянтай сайхан жил болохоор байна.

-Залууст амгалан, улс төрийн хувьд хатуу жил гарна гэсэн мэдээлэл байсан?

-Өнөөх шороон үхрийн шинжээр залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, хөгшдөд бие энхрийлүүштэй гэсэн шинж гарсан. Үүнийг ойлгомжтойгоор тайлбарлавал, залуус гэдэг нь төрийн дунд албан тушаалтан, хүүхэд нялхас нь эгэл ардыг илтгэдэг. Харин хөгшид гэдэг нь төрийн өндөр албан тушаалтныг заадаг. Тиймээс эгэл ардад хэвийн, төрийн улсуудад анхаарууштай жил гарна гэж ойлгож болно.

-Байгаль цаг уурын тухайд ямар жил байх бол?

-Байгаль цаг уурыг шороон үхрээр шинжихэд улирал болгоны эхэн сарууд баг зэргийн ган, гачигтай байх зурлага гарсан. Мөн жилийн дундуур хур бороо татранг гандуу байхаар байна. Харин эрүүл мэндийн хувьд халууны өвчин болон хижиг өвчин /гэдэсний өвчин/ дэлгэрэх шинж ажиглагдсан.

-Өнгөрсөн жил битүүн болон шинийн нэгэн тасарсан тохиолдол гарсан. Энэ жилийн тухайд маргаантай зүйл бий юу?

-Энэ жилийн хувьд цагаан сар маргаантай зүйл байхгүй, их сайхан жил гарахаар байгаа. Сайхан тухайд шороон үхрийн зургаар ч тэр өнгөөрөө ч тэр сайн зүйл нь их. Тиймээс энэ жил бол өмнөх жилүүдээс ч илүү сайхан жил гарна.

13, 25, 37, 49, 61-ийн жил нь орох хүмүүс засал зайлшгүй хийлгэнэ

-Эрэгтэй хүн жилийн заслаа цагаан сараас өмнө хийлгэх ёстой гэх мэт ойлголт иргэдийн дунд байдаг. Энэ талаар үнэн зөв тайлбар өгөх хэрэгтэй байх?

-Ер нь зурхайн ном сударт эрэгтэй хүн жилээ угтана, эмэгтэй хүн жилээ дагана гэж заасан байдаг. Тиймээс морь жилтэй, жил нь орж байгаа эрэгтэй хүмүүс 12-р сарын 22-ноос эхлээд жилийн заслаа хийлгэж ном уншуулж байвал сайн. Харин эмэгтэй хүн могой жилд жил нь орсон бол морь жилд заслаа хийлгэх нь зөв. Учир нь эмэгтэй хүний жил орсны дараагаар саад, бэрхшээл хүлээж байдаг. Засал хийлгэхдээ ганц удаа ном уншуулаад орхих бус улирал бүр уншуулж байвал сайн. Ер нь өөрт буусан заслыг ганц удаа хийлгээд орхих биш жилийн эхэнд, дунд, адагт хийлгэж байх ёстой.

-Ямар жилтэй хүмүүс засал хийлгэх шаардлагатай байгаа вэ?

-Энэ жилийн тухайд хулгана жилтэй хүн их харшийн засалтай байгаа. Тахиа болон туулай жилтэй хүмүүс баг харшийн засалтай. Түүнчлэн морь, нохой жилтэй хүмүүсийн ивээл жил гарна. Ивээл жил нь гарч байгаа хэдий ч 1994 оны нохой жилтэй хүний 33 мөчлөг нь тохиож байгаа учир засал хийлгэх ёстой. Мөн 13, 25, 37, 49, 61, 73, 97 жил нь орж байгаа хүмүүс жил орсны засал зайлшгүй хийлгэх шаардлагатай. Оготоргүйд ургаж байгаа морь жил гарч буй учир нэг цагаан мэнгэтэй хүмүүс мэнгэний засал хийлгэнэ.

-Мөр гаргах ёсын тухайд зарим өрх зөвхөн гэрийн тэргүүн мөрөө гаргачихвал болно гэдэг. Харин зарим нь өрхийн гишүүн бүр мөр гаргах ёстой гэсэн бодолтой байдаг. Аль нь зөв юм бэ?

-Өөрийн тухай жилийн өнгийг харах, буян хишгээ арвижуулж цог хийморьтой явах гэж цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргадаг. Мөр зүгээ гаргаж байгаа хүн хийморийнхоо зүгт гараад буян хишгийнхээ зүгээс гэртээ ордог. Энэ бүхнийг жил бүрээр нь цаг тооны бичигт тодорхой бичиж зүг чигийг нь гаргасан байгаа. Иргэд өөрсдийн зүг мөрөө хэрхэн гаргахыг цаг тооны бичгээс дэлгэрэнгүй харах боломжтой.

-Нас эцэслэсэн хүмүүсийн дийлэнх нь жил нь орсон байсан тухай Гандантэгчэнлин хийдийн ламын хийсэн ЭШ-ийн ажлыг уншсан юм. Энэ нь хэр үнэн судалгаа гэж та үздэг вэ?

-Манай ламын хийсэн судалгаагаар нас барагсдын дунд жил орсон, мэнгэ нь голлосон хүмүүс 50 дээш хувийг эзэлж байна гэсэн үр дүн гарсан. Үүнээс харвал жилийн засал гэдэг бол зүгээр ном уншуулаад явах биш байж таарах нь. Тухайн онд жил нь орж байгаа хүмүүс засал номын тал дээр анхаарах шаардлагатайг энэ судалгаанаас харж болно. Огт үндэслэлгүй, оргүй худал судалгаа биш байх.

13 жилийн хугацаанд цугласан гэм, гай барцдыг арилгах гэж жилийн засал хийдэг

-Тухайн онд жил нь орсон ч бай, ороогүй бай заслаа хийлгэх хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэгэхээр асал хийлгэхийн давуу талууд гэж бий байх?

-Жишээ ярих ёстой байх. Чи оготоргүй дээр суусан гэж бодвол чиний хийморь дээшээ, доошоо, баруун, зүүн харсан байдалтай байна. Ялангуяа төмөр нь дээр суусан хүний хийморь доошоо харсан байдаг. Хийморь нь доошоо харах нь ажил үйлс доройтно, ашиг орлого багсана, өвчин эмгэгт өртөх зэрэг олон муу зүйлстэй тулгарна. Жилийн заслаа хийснээр тухайн хүнд гараг эрхсээс ирж байгаа дээрх муу зүйлсийг багасгаж байгаа гэсэн үг. Төмөрт суусан хүн төмөр зүйлд гэмтэх магадлалтай гэдгээ мэдэж засал хийлгэснээр төмөр зүйлсээс зайлсхийж улмаар гэмтэхгүй байх нь.

-Жил нь орж байгаа хүмүүс ямар учраас гэмтэж бэртэх нь их байдаг юм бол?

-Жил орно гэдэг нь тухайн хүний насны мөчлөг нь ирж байна гэсэн үг. Ахиад жишээ ярья, эрэгтэй хүн гал дээр сууж эхээс төрсөн бол 13 жилийн дараа ахин гал дээрээ суудаг. Энэ хооронд туулсан 13 жилийн хугацаанд тухайн хүн байгаль дэлхийгээс гэмтэх, үйлийн үр, саад бартаа зэргээс гэм гарч таарах нь. Үүнийг зурхайн тооллоор тооцоолсон байна. 13 жилийн хугацаанд цугласан гэм, гай барцдыг арилгах гэж жил нь орсон байна, ийм засалтай гэж зурхайн номд бичсэн байдаг. Үүнийг л бид иргэдэд хэлж, сударт бичигдсэн засал номыг уншдаг.

-Энэ жилийн "хар нохойн" ам аль зүгт гарсан бэ?

-Энэ жилийн хар нохойн ам урд зүгт гарсан. Хийморийн зүг нь урд зүгт таарсан бол "хар нохойн" зүг рүү гарч болохгүй. Энэ жил хийн дээр суусан хүний хийморийн зүг урд зүгт таарч байгаа. Тиймээс хийн дээр суусан хүн зүүн зүгт гарч, зүүн урд зүгээс гэртээ орох учиртай.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шаагаад бай шар хувалз минь

Зочин
Зочин

ХУВАЛЗУУД МӨНГӨ ХИЙХ ЦАГАА ХҮЛЭЭЖ СУУНА ДАА. ХАНЦУЙ ДОТОРОО МӨНГӨӨ ТООЛООД Л...

Монгол
Монгол

Өмхий түвдийн шарын шашинд итгэдэг малнууд өрөвдөлтэй

Зочин
Зочин

Ene jiliin tsag agaar ganduuhan gej baigaag harsan ch unendee suuliin jiludaas harval yag tiim l bolj baigaa shuu dee ene bol zugeer davhtsaj baigaa yum shig

Зочин
Зочин

Minii eh bur jil bolgon zasal hiilgeed yavdag gehdee amidral ni neg ih deerddaggui bas muudaad ch baidaggui neg l jigd yum shig

Зочин
Зочин

Minii tanidag neg hun jiliin zasal hiilgeegui ch ajil amidral ni zugeer yavj l baidag tegeheer buh yumiig zasald naah ni buruu bh

Эгүүрээ
Эгүүрээ

Бичиг үсэг тийн ялгалаар ойлгодог хүн ажилд аваачээ. Бага-баг ,төмөрт-төмөр нь дээр гэх мэтээр балай авсан байна

Зочин
Зочин

Ene yariltslagiig unshaad jiriin hunii huvid zarim yum ni oilgomjtoi sanagdlaa gehdee jiliin zasal hiilgehed amidral deer boditoi oorchlolt medregdeh uu gedeg asuult l tolgond ergeed baina

Зочин
Зочин

Jil orson humuus zaaval zasal hiilgene geed shahdag ni zarimdaa biznes shig sanagddag gehdee nas barsan humuusiin sudalgaa geed yarih deer ni bodmoor l yum

Зочин
Зочин

Tsagaan sar maragaangui bolno gej baigaad bayarlaj baina urd jiluuded hun bur oor oor yum yariad tolgoi erguuleh yum ih baisan

Зочин
Зочин

Bi latinar bichij uzye ene yariltslaga ih urt ch gesen zarim heseg ni sonirholtoi sanagdlaa ylan guya jiliin ungu tor zasgiin asuudaltai holbood tailbarlasan ni

Зочин
Зочин

Jil oroh gedeg oilgoltiig bi urd ni zugeer nasnii toogoor l boddog baisan harin end 13 jiliin hurimtlagdsan gai barits gej yarisan ni bas bodmoor

Зочин
Зочин

Har nokhoin am urd zugt garsan geed zarim humuus uneheer aimdag shuu dee gehdee amidral deer zug chig barij yavah bol bolgoomjlol l baih

Зочин
Зочин

Latin comment bichihdee bi uuruu ch bas ergelzej baina ene zurgiin shinjilgee tsag hugatsaa uurchlugduh bur ni ooroor tailbarlagddag yum bish uu

Зочин
Зочин

Egel ardad heviin gej baigaag demjij baina gehdee uniin osolt tatvar torliin asuudal deer ard irgeded amar bish l baigaa shuu dee

Зочин
Зочин

Tsagaan sariin utga uchriig iluu saihan ene met yariltslaga gargaj baih ni zov sanagdlaa shashnii zarchim soyoliig oilguulj baigaa ni sain

Зочин
Зочин

Bi bur shashind itgedeggui hun ch gesen jiliin eheend ooroo tsegtseleh setgeliin zasal shig yum hiih ni muu bish gej boddog

Зочин
Зочин

Latin bichlegeer bodloo helhed ene jiliin ganduuhan ungu malchidd iluu hund tusna gej bodoj baina tedend bodit demjleg heregtei

Зочин
Зочин

Minii bodloor zasal nom bol hunii setgeliig amar taivan bolgodog l gol ashig ni ter bh tiimees bur buren ugui geh arga alga

Зочин
Зочин

Latin comment ene jiliin tsagaan sar ger buld eeviin saihan uurlag bii bolgoosoi gej husch baina busad ni daraagiin asuudal

Зочин
Зочин

Shoroong uheer ulaan ungutei geed baigaag harval bayariin huvin songolt deer humuus iluu ulaan umsunuu gej togloj bodloo

Зочин
Зочин

Ene yariltslagad asuult hariult ni zarimdaa davtagdsan shig sanagdsan gehdee ahmaduudad hursen bh gej bodoj baina

Зочин
Зочин

Latin bichleg uuruu jiliin zasal hiilgehgui ch ene met tailbar unshaad etseg ehee dagaj hiilgeh ni zuv baih gej bodoj baina

Зочин
Зочин

Nasnii mochlog gedeg oilgolt zaluust iluu todorhoi tailbarlah heregtei baigaa shuu ene bol zovhon ahmaduudad hamaatai yum shig oilgogdood baina

Зочин
Зочин

Bi buruu zuv alinaa ch ni todorhoi medehgui gehdee ene met yariltslaga ni ard irgeded bodoh setgeh yum ogch baina

Зочин
Зочин

Latin bodol minii naizuud dund jiliin zasal hiilgehgui bol yum bolno gej aimdag hun ih baidag ni setgeliin daramt yum shig

Зочин
Зочин

Tor zasgiin alban tushaaltand anhaaruushtai gej baigaag harsan ch bodit jishuu nertei yariahgui bol humuus itgehgui l dee

Зочин
Зочин

Ene jiliin eruul mendiin asuudal deer haluuni uvchin geed baigaag harsan bolgoomjilj hool hunsee tsever bailgah heregtei

Зочин
Зочин

Latin comment ene met shashnii asuudliig hevlel informatsaar zov damjuulah ni chuhal gehdee buruu oilgolt ogohgui bh ni iluu chuhal

Зочин
Зочин

Энэ ламаас өөр ярьчих хүн Ганданд байдгүймүү

Зочин
Зочин

Hudlaa hudlaa

Зочин
Зочин

Хуцваа сда

Дорждэрэм
Дорждэрэм

Засуулах хэмжээний нүгэл үйлдээгүй гэж бодож бна.нэг л сүрдүүлсэн шинжтэй ярьж бна

Горьд
Горьд

Цагаан сараас өмнө орлогоо татаж авах санаатай гуцаж байна. Наад өмхий түвд хэл дээрх 700 жилийн тэртээх хоцрогдлын туйл болсон Зонховын шарын шажингаар чинь элэнцгээ хийх юм.

Зочин
Зочин

Энэ зүхээд байгаа нөхдүүд таньд тохиолдох үхэл хагцалынхаа дараа нас нөхцсөн шөрилтайгаа цуг амьдар аль эсвэл засал хийлгүүлэхгүй оршуулаад үздээ тэр цагт чи амьд явах ямар ч баталгаа бхгүй гээд боддоо зүгээр л талийгаачаа засал номгүй нутагшуулаад үз харин Монгол ,зочингууд бүгд үзээрэй заавал шүү ламын номыг үнэлэхгүй байхыг тань харыыы

Балт
Балт

Христиин хөсрии өмхии сатан чөтгөриин зулбасганууд амаа тата алаа хавч, танай модонд хүлээтэй хошного руугаа мод шаалгаж үхсэн чөтгөр биш.
Сатан чөтгөрүүд чинь босоо ороолон болж шөнө орой амилаад сүм хиидээ хорлож хоосон дүр эсэгсэн христчингүүдээрээ хооллож бгааг. Хараач чөтгөрүүдээ

Зочин
Зочин

Монголын цагаан сард лам нар огт хамаагүй, түүхэн уламжлалаа унш аа

Зочин
Зочин

За шар хувалзнуудаа иргэдмйг мунхаруулсныхаа төлөө маш их мөнгө аьч цус сорогч хувалз царайлахаа больцгор. Хувь хүн өөрөө нийгмийн дэг журам зөрчихгүй зөв явахад л бүх зүйл нь өөдрөг сайхан байдаг юм шүү дээ хувөлүнуудаа!!! Дотоодын энэ лам нэртэй шар феодлуулыг 1937 оных шиг устгах хэрэгтэй. Бүх хийдүүдийг устгах хэрэгтэй. Хийдүүд болон лам нар нь өнөөгийн хөгжлийн тушаа саад. Мөн хүмүүсийг тэнэг болгон мунхруулагч юм.

Бат
Бат

За ламбугай нарын попрох цаг нь ирлээ дэ, мөрөө гаргахгүй бол балрах юм бгаа биз.

Soniuchzochin
Soniuchzochin

Zug chigiig n gargaadal igloo...jesusiinhand hamaagui...allahiinhan azna

Зочин
Зочин

Za shashin sain medehgui ch omno n shiniin 1-15 nii hoorond zaslaa hiyded ochij hiilguulne gedeg baital ene jil genet huiseer n salgaad neg n omno neg n daraa bolson. Shashin bol huvi hun talaasaa setgel zuin l demjleg uzuulegch. shashnii baiguullaga talaasaa bol noyorhon udirdah sonirholtoi. 2000-3000 jiliin omno amidarch baisan humuust zoriulsan ed.

Зочин
Зочин

Худлаа яриад байгаараа. Цагаан сарын өмнө орлого олоод дараа нь бас орлогоор та рахгүй гэсэн атгаг санаа. Цагаан сарын өмнө хэдэн цаас олох санаатай. Хэзээ ч засал ном уншуулж болдог гээд байхад бас золиг чинь бүр айн.

Зочин
Зочин

Хуцваа чи

Зочин
Зочин

Bi tsagaan sariin omno zasal hiilgeh heregtei gej boddoggui baisan gehdee iim tailbar unshaad bolgoomjilj uzmeer sanagdaj baina yahav itgeh eseh bol hun buriin asuudal shuu

Зочин
Зочин

Zaluust eeltei geed baigaa ni taalagdlaa gehdee bodit amidral deer ajilgui orlogogui zaluus ih baigaag yaj tailbarlah bol gej bodogdoj baina

Зочин
Зочин

Ээдээ энэ жилийнхээ засал номоо сайн хийлгэхгүй бол

Холбоотой мэдээ

Back to top button