НИЙГЭМНийгэм мэдээ

Маргаашаас нийт нутгаар хүйтний эрч аажмаар суларна

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө 40-50 хэм хүрч хоносон. Тэгвэл маргаашаас нийт нутгаар хүйтний эрч сулрах урьдчилсан төлөв мэдээ гарчээ. Тодруулбал, маргааш буюу баасан гарагаас Улаанбаатар хотод өдөртөө -17 хэм байх бол, ирэх амралтын өдрүүдэд -15 хэм хүрч хүйтний эрч сулрахаар байна.

Тэгвэл ирэх тав хоногийн буюу нэгдүгээр сарын 23-наас 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За ашгүйдээ дулаарвал сайхан шүү баяраллаа цаг уурчдаа

Холбоотой мэдээ

Back to top button