УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ө.Шижир: Байнга хариуцлага ярьж, үр дүн нэхдэг Г.Занданшатар хоёр сайдаа хэрхэхийг харъя

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах саналыг гаргаж, Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлж буй талаараа мэдээллээ.

Тухайлбал, 4.11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Ө.Шижир "Өглөө сэрэхэд тоггүй, орой ороход цахилгаангүй, тог цахилгаанаас хамаарч ус тасардаг нөхцөл байдалд Улаанбаатарын иргэд амьдарч байна.

Энэ нь Монголын улстөрчид дандаа ирээдүй цагт асуудлыг ярьдаг байсныг нотолж буй юм. Хоёр жилийн дараа сайхан болно, дөрвөн жилийн дараа дэндүү гоё болно, арван жилийн дараа асар сайхан болно гэдэг худлаа амлалтуудыг өгч ирсэн. Харин сүүлийн үед дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд тэдний худал амлалтуудыг эргэж, сөхөж гаргаж ирж байгаагаар иргэд хэрсүү болсон. Худал амлалтад ахиж итгэхгүй байх гэж найдаж байна.

Өнөөдөр эрчим хүчний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалд хамаардаг. Эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдлаа. Мөн 2024 оны 11 сарын 15-нд эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь иргэдэд эдийн засгийн хүндрэлтэй байдал үүсэж, худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байгааг манай бүлгийн ажлын хэсгийнхэн маш сайн судалгаа хийсэн байгаа. Үүнд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн.

Та бүхэн санаж байгаа байх. Сүүлийн нэг жилийн хугацаанд ДЦС-3 дээр дэлбэрэлт гарч, ДЦС-4 дээр гэмтэл гарч, хүний амь нас эрсэдсэн тохиолдол байна. Харамсалтай нь хэн ч үүнд хариуцлага хүлээдэггүй. Хариуцлага хүлээдэг тогтолцоо Засгийн газарт байхгүй болчихсон юм байна.

Манай Засгийн газар давхардсан чиг үүргийг давхардуулж бий болгодог. Үүнээс болж ажлыг хэн хариуцаж байгаа нь мэдэгдэхээ больчихдог. Эрчим хүчний үндэсний реформын хороог татан буулгасан нэртэй. Гэтэл өнөөдрийн байдлаар Шадар сайдын ажлын албан дээр Эрчим хүч, экспортыг дэмжих нэгж гэсэн бүтэц 11 сард байгуулагдсан. Нэг салбарыг хэд, хэдэн сайд тодорхой асуудлуудыг өөр өөр байдлаар хариуцаад эхлэхээр ирээдүйд үүсэх нөхцөл байдалд хэн ч хариуцлага хүлээхгүй байна.

Тийм учраас миний зүгээс өөрийн албан бланк дээрээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах саналыг гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлж байна. Танхимынхаа сайдыг огцруулах бүрэн эрх Ерөнхий сайдад бий. Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдахгүйн тулд шинэ үндсэн хуулийн дагуу ийн санал хүргүүлж байна.

Ерөнхий сайдыг байнга хариуцлага ярьдаг, үр дүн шаарддаг тухай УИХ-ын чуулган дээр ярьдаг. Хамгийн томоор ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа хэрхэн хариуцлага тооцохыг нь харъя" хэмээсэн юм.

О.ОНОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чойжолувсангүрсоронзонпалбигомбопангийдэгдээхэй,аугаа их элийрэгч Доржзодовтонхалтарухнаархичин энэ 2 с монгол сальяа арай хэтэрлээ.5 төгрөгийг 15 төгрөг болгодог энэ дөрвөдөд монгол өргүй.Анх сангийн сайд болоход нь ах мэнгэт нь амьдралын тас хар ухаантай гэж доёолсон аргагүй л хар ухаантай дөрвөд юм.Цээмэнтэн ширэнгэр хотыг бузарласан муу усан дөрвөдөө чи зайл пязда минээ

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Юун огцруулах, ЕСАЙД Доржханд г.м дагуулаад Давосын чуулганд оролцохоор явсан байхад...

Зочин
Зочин

Огцоруулаж хариуцлага тооцох ёстой

Зочин
Зочин

Засгийн газар бүхэлдээ огцрох хэрэгтэй!!!!

Тонюко
Тонюко

Ашиг сонирхлын зөрчилтэй САЙД нарын асуудлыг шийдвэрлээч Хүрэлсүх ээ. Эрчим хүчний сайд нь хувьдаа цахилгаан станц барина...хувийэ төмөр замтай хүнээр Зам тээврийн сайд тавьчаад бүтэхгүй Зандаан. Хүрэлсүх гэж эзэндээ хэлээч. Еөкд Зандан 5:0 дуулна

Зочин
Зочин

Uvsiin ulaan guilagchin

Зочин
Зочин

Дэмжиж бна

зүч
зүч

МАН- хан авилгачид хулгайч нараа л хуулийн дагуу шийтгэчих . Хүсэх юм энэ л байна. Учрал сайдаа чи залуу хүн байна улс орноо бодоод өнөөгийн энэ байдалтай зоригтой тэмцээд өгөөчдээ...

G Telmen
G Telmen

Zov ogtsoruulah ni zov

Алтанцэцэг
Алтанцэцэг

Огцруулая. Дэмжиж бна.

Ч.Баасандорж
Ч.Баасандорж

Тийм ээ дэмжиж бна ер нь яаж ч бодсон яг энэ ес эхэлцэн энэ тэсгэм хүйтэнд айл өрүүд тог цахилгаангүй бна гэдэг нь маш том эмэгнэл юм хоолоо хийж гэрээ дулаацуулж ч чадахгүй амьдрах нь тагаад зөв үү ийм байдалаар монгол түмэны эрх ашиг хөндөгдөж болохгүй л дээ тиймээс салбар хариуцан гишүүд нь огцрох хэрэгтэй нэн дариу шүү!!!

Зочин
Зочин

дэлхий ертөнц дээр дайнтай Украйн улс Дайнгүй Монгол улс хрёр л тог цахилгаангүй байна даа тэгээд Занданшатар ерөнхий сайд нэгийг бодож2 ыг тунгааж хулгайч сайдуудаа огцруулах байлгүй дээ энэ том том мөнгө хулгайлсан сайдуудаа яахыг нь ард түмэн харах цаг нь болжээ

Suvdaa
Suvdaa

Chadahgui eee, hen ch yu ch hiihgui!

Зочин
Зочин

Огцруулах биш бүх хөрөнгийг нь хураагаад шоронд нь явуулчих

Иргэн
Иргэн

Энэ 2 лалар зайлахгүй юу хийгээд байдын

Зочин
Зочин

Улс төрөөс зайльал таарна идэж ууэ ханадаггүй заваан бирдүүд харахад хоёр өөр намын дайснууд далдуур хувааж идэгсэд огцруул

Холбоотой мэдээ

Back to top button