НИЙГЭМНийгэм мэдээ
Сумын заан М.Өсөхбаяр бөхчүүдийн чансааны 28-т бичигдэж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос тухайн жилийн бөхчүүдийн чансааг тогтоох зорилгоор чансаа оноог дэвжээ.мн сайтаар дамжуулан гаргадаг. Тус чансааны 28-т бөхийн өргөөнд улсын цолтнуудыг өвдөг шороодуулаад буй Төв аймгийн харьяат, сумын заан М.Өсөхбаяр бичигдэж байна. Тэрбээр нийт 1340 оноо цуглуулаад байгаа бөгөөд чансаа оноогоор эхний 60-т багтсан цор ганц сумын цолтон юм.
Тэгвэл чансаа онооны 64-р байранд Завхан аймгийн харьяат, сумын заан Д.Мөнхтулга бичигдэж байна. Д.Мөнхтулгын хувьд бөхийн өргөөнд зохион байгуулагдсан барилдаануудад улсын аварга, арслан, заануудыг өвдөг шороодуулсан юм.
Б.АЗЖАРГАЛ






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.