Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайдаар ажилласан 3.6 жилд зургаан хотхон ашиглалтад оруулжээ

Дулааны станцууд Нийслэл дэх барилгуудынхаа дулаан хангамжийг тогтвортой хангаж чадахгүй болоод удаж буй. Нэг үгээр хэлбэл Улаанбаатарт -40 хэм хүрэхэд л Улаанбаатар хөлдөнө. Гэтэл сүүлийн жилүүдэд дунджаар -27 хэм байсаар ирсэн тул зөрүү -13 градуст найдаж, барилгууд нэмэгдсээр иржээ. Гэтэл салбар нь элгээрээ хэвтэж байхад барилгын салбарын магнат, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн "Хурд групп" түүнийг сайд болсон 3.6 жилд зургаан хотхон ашиглалтад оруулчхаж.
Эрчим хүчний сайд нь бизнесээ ийн өргөжүүлж байхад нөгөө талд толгойлдог салбар нь элгээрээ хэвтээд байна. Учир юу вэ гэвэл, Нийслэлд эрчим хүч доголдоод гурав хоног өнгөрлөө. Нэг жил хоёр сарын өмнө буюу /2024-11-15/-ны өдөр эрчим хүчний салбарт шинэчлэлт хийнэ гэх нэрээр 30 хувиар нэмэгдүүлсэн ч энэ хугацаанд ДЦС-3 дээр турвин дэлбэрч, ДЦС-4 дээр саях гэмтэл гарав. Хоёр хоногийн өмнө гэмтлийг засаж хэвийн байдалд оруулна гэсэн боловч иргэд дулаан гэртээ, гэрэлтэй амьдрах хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа юм. Улмаар дөрвөн есөд дөнөн үхрийн эвэр бус дөрөвдүгээр цахилгаан станц хөлддөг боллоо гэх яриа ч дэлгэрлээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг Улаанбаатарын бетонон ширэнгийн босс гэдгийг бүгд мэдэх биз. Хаана боломжит байршил байна тэнд "Хурд групп"-ын хотхон бий.
Байр, хотхон байгуулахад дэд бүтэц хамгийн том асуудал. Үүнийгээ сайдын эрэмбээрээ ногоон гэрлээр шийдчихдэг учир Б.Чойжилсүрэн сайдын суудалдаа тушаатай яваа гэхэд хилсдэхгүй. Хурд группийн барилгуудыг тоочвол тун олон. Харин сайд болсноос хойш буюу 2022 оноос хойш зургаан хотхоныг шинээр ашиглалтад оруулж, сайн эрчим хүч, дэд бүтцээр хангаж амжжээ.
-Б.Чойжилсүрэн сайдын байгуулсан хотхоны орон сууцуудын 1 мкв-ийнх нь үнэ 4.2-8 саяар үнэлэгдэж байна-
Тухайлбал,
Сансар гарден: Сансрын И-Мартын дэргэд боссон “Сансар гарден” хороолол. Авлигын асуудалд холбогдсон, УИХ-ын гишүүн асан С.Батболдтой нэгдсэн, Сэлбэ голын дэргэд тусгай хамгаалалттай бүс давж баригдсан, “А” даалгавар авалгүй барилгын ажил эхэлсэн гээд ярих юм ихтэй энэ хороолол Б.Чойжилсүрэнг сайд болмогц буюу 2022 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар 1 мкв нь 7 саяар үнэлэгдэж байна.
Зайсан хүннү хотхон: Хан-Уул дүүргийн 11 хороо, Богдхан уулын Ар Зайсангийн аманд байршилтай. 2025 онд ашиглалтад орсон. Одгийн байдлаар тус байрны 1 мкв-ийн үнэ 5.5-6 сая төгрөгтэй байна.
Platinum tower - Нарны зам дагуу Моннис төвийн баруун талд байрлалтай. 2023-2024 онд ашиглалтад орж, оршин суугчид нь ороод буй. Тус байрны 1 мкв-ийн үнэ 8 сая төгрөгийн ханштай байна.
Жаргалант Хүннү вилла тансаг зэрэглэлийн сингл хаус: ХУД, 8-р хороо, Богдхан уулын Жаргалантын аманд байрладаг. 2023 оны 11 сард ашиглалтад орсон. 1 мкв-ийнх нь үнэ 7.4 сая. Нэг хаус ойролцоогоор 1.2-1.5 тэрбумаар үнэлэгдэж байна.
Нисэх Гарден Хотхон: Хан-Уул дүүргийн 25-р хороо, Наадамчдын зам, Буянт-Ухаа спорт цогцолборт байршилтай. Уг хотхоны нэгдүгээр ээлж 2023 оны арван сард ашиглалтад орж байсан бол гуравдугаар ээлжийн орон сууцууд нь 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох товтой. 1 мкв-ийнх нь өнөөгийн ханш 4.2 сая төгрөг байгаа юм.
"Чандмань хотхон" : Хан-Уул дүүргийн 3-р хороо, Яармагийн гүүрний зүүн талд байрлалтай - 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно.
-Б.Чойжилсүрэн барилга, гадаад худалдаа зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг 42 компанийг 100 хувь эзэмшдэг-
Түүнчлэн Сангийн сайд, УИХ-ын гишүүнээр ажилласан 14 жилдээ Энхтайваны гүүрний урд байгаа “КН” апартмент, 780 айлын “Цэнгэлдэх” хотхон, 132 айлын “Наран тауэр”, 160 айлын “Энхтайван” хотхон “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш”, “Академи” хотхон, “Хүннү 2222”, “Хүннү плас”, “Хүннү стандарт” "Нарны хороолол" гэх мэт байруудыг ашиглалтад оруулсан билээ.
Өдгөө Б.Чойжилсүрэн бол Г.Занданшатарын танхимд буй сайд нарын хамгийн чинээлэг нь. Хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,
- Өөрийн орлого - 5 тэрбум
- Гэр бүлийн орлого - 57 сая
- Нийтийн орон сууц-1, авто зогсоол-2: 944 сая
- Зургаан адуутай: 4 сая
- Хадгаламж: 334 сая төгрөг байгаа юм.
Хүнс, гадаад худалдаа, барилга зэрэг олон үйл ажиллагааны чиглэл бүхий 42 компанийг дангаараа эзэмшдэг.

Нэрлэвэл, Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Өмнийн гоё говь ХХК, Хурд Транс ХХК, Хурдпропертийз ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК, Хурд юнайтед финанс ХХК, Нэйшнл майнинг лаб ХХК, Хаус инвест такс ХХК ХХК, Кэй Би тауэр пропертис ХХК ХХК, Сауд гоби петро ойл транс ХХК ХХК, Хос гэрэлт авто сервис ХХК ХХК, Жи Эйр Эл Хаус ХХК ХХК, Жи Эйр Эл Финанс ХХК ХХК, Хаус Инвест Девелопмент ХХК ХХК, Жи Эйр Эл Блю Скай ХХК ХХК, Жи Эйр Эл Автомотив ХХК ХХК, Жи Эйр Эл Экспресс ХХК ХХК, Жи Эйр Эл Констракшин ХХК ХХК, Жи Эйр Эл Девелопмент ХХК ХХК, Хаус Инвест Гранд ХХК ХХК, Хаус Инвест Колорс ХХК, Жи Эйр Эл Пропертиз ХХК, Жи Эйр Эл Колорс ХХК








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайд хүний хувийн бизнес ийм хурдтай тэлж байхад салбар нь ингэж уналаа гэхээр ашиг сонирхлын зөрчил байна уу гэж эргэлзэхгүй байхын аргагүй
Өөрийн барьсан хорооллуудад эрчим хүч, дулааныг өгөх гэж л сайд болсон, салахгүй огцрохгүй байгаа нь маш ойлгомжтой биш үү
Энэ хүний барьсан хотхонуудын байршил чанар эрчим хүч тасрахгүй байгааг харахаар жирийн иргэд яагаад гурав хоног хүйтэнд сууна вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй толгойд орж бухимдал төрж байна
Үнэ нэмэхдээ ирээдүй ярьсан бол одоо үр дүнг нь асуух эрх иргэдэд бий гэтэл хэн ч хариу өгөхгүй байна
Доржханд цэлмүүн билүү тэр 2 ийн хийсэн ажил шдэ эрчим хүчхий реформ хийнэ гэж солиорч орж ирсэн
Чойжилсүрэнг зайлуулах гэж Доржханд тэгсэн байхаа. Одоо Чойжилсүрэнг шоронд хийвэл боллоо.
Сайд болсноосоо хойш хэдэн хотхон ашиглалтад оруулсныг тоолж чадна харин хэдэн станц шинэчлэгдсэнийг хэн ч хэлэхгүй
Avilgatai tentseh gazart uguh heregtei l yum bna
Мөнгө аваад сайд болгож байгаа цаад дарга нарт гол буруу бн. Мерит зарчмаар сайд болдог бол энэ хазгай хэлт хэзээ ч сайд болж чадахгүй. Монголын төр ийм сайдтай байгаа нь бүрэн дампуурсны илэрхийлэл.
Unen unen
Бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болго насаар нь хорих ялаар шийтгэ үр удам хамаатан садныг нь төрийн албанд ажиллахыг хоригло хятадын бодлогоор авлига хээл хахуулийн шийтгэл цаазаар авах л байдаг цаазласан ч болохоор байгаа биз дээ
Албан тушаал. Ашиглаж. Өөрийн. Барилгадаа. Мөнгө хөрөнгө. Оруулдаг
Үнэхээр. Ашигч. Хулгайч.
ард түмэн өвөл хөлдөнө үү. Тог цахилгаантай. Бнуу. Эсэх. Энэ. Хүнд. Түй ч.сонин биш ...хаа хаанаа. Ямар ч. Хяналт. Алга. Даа.
ene novshoo zailuulaach!
Огцруулж Эрчим хүчний салбарыг дампууралд хүргэсэн хулгай луйварн гэмт хэрэгтээр яллаж шийтгэ
Энэ хүн улсын төлөө ажиллаагүй хувийн компанийнхаа төлөө ажилласааан.
Улсын төлөө, ард түмний төлөө ажилладаг ямар эрхэм гишүүн, сайд, дарга байна нэгийг ч атугай нэрлээч
Ийм ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн бизнестэй нөхдийг болон тойрон хүрээлэгчдийг нь улс төрөөс болон төрийн албанаас хол байлга. Тэр UB palace-ийг нурааж хувийн ажлаа л амжуулсан бгаа.
Тийн ш дээ... Төрөөс зайлуулвал таарна.!!!!!!!!!!!!!!!... Тгд Увсчууд сонгохоо боль!!!!!!!!!!!!!! Энэ шуналын туламаа....
Энэ хотхонуудыг хангахад зарцуулж буй цахилгаан дулаан хотын бусад хэсгийнхтэй бараг тэнцүү болж бгаа учир хот сүйрэлд орход ойрхон болжээ
Хотын хамгийн боломжийн газрууд дээр нэг л компанийн нэр давтагдаад байгааг жирийн иргэд бид анзаардаг болсон одоо харин асуулт асуух цаг нь болсон
Эрчим хүчний салбар элгээрээ хэвтэж байна гэдэг хэтрүүлэг биш бодит байдал болоод байхад тайлбар хийж суух цаг өнгөрсөн
Сайд болоод л техникийн нөхцөл асуудалгүй эрчим хүч дулаанаар хангаад л хотхон барьж ашиглалтанд оруулаадд нөгөө АТГ нь хаана бхйна вэ
Хувийн ажлаа хийгээд явж байхгүй үхснээ хийж төрийн ажлыг унагаж байдаг юм бэ. Дэндүү амиа бодсон, албан тушаалаа хувьдаа ашигласан, улсын мөнгө идэж уусан арчаагүй хувалз.
Сайд нарын хариуцлага ярьдаг мөртлөө ийм тод жишээн дээр дуугүй өнгөрдөг нь төрд итгэх итгэлийг улам сулруулж байна
6 хотхон барих дулаан ,цахаилгаан ,ус, барилагын техникийн нөхцлийг барилага баригдсны дараа асуудалгүй хүчээр авах гэж л сайд болдог шүү дээ!!! ЧОЙЖОО бол зүгээр Оросоос наймаа хийдэг ганзагачин Хурд барилга бол мөнгө угаалт!!! Бүх авилагын мөнгө үл хөдлөх болдог хуулийг наадах чинь сайн ашигладаг хүндээ!!!
Шилдэг шуналтангаар тодруулах гээгүй юм бол яагаад сайдаар байлгаад байдаг юм бэ. Улсыг идээд дуусгалаа. Удахгүй Чойгийн вант улс болох юм байна.
Эрчим хүчний үнэ нэмэхдээ шинэчлэл хийнэ гэсэн мөртлөө станцууд нь эвдрээд байхад хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа нь хамгийн уур хүргэж байна
Дулаан гэрэл бол тансаг хэрэглээ биш наад захын хэрэгцээ гэтэл энэ олон хоног тасарна гэдэг бол удирдлагын асуудал биш гэж үү
Яг тэгнээ. Төрийн ажлыг аминых шигээ хийхгүй ээ
Ууд элгээрээ мөлхөж бга нь аргагүй юмбн монгол улс яаж энэ их авилга хулгайгаас салах вэ-энэ нь бидний амьдралд муу нөлөөлж бн
Uuriinuu hurungu mungu bish ard tumnii tatvariin mingunuus hulgai hiisen mungu
Сайд нарын бизнээс сайн явсан байна ямар сайн вэ? Ард түмэн энгээд доромжлуулад байж байдаг Монголын ард түмэн үнэхээр тайван юм аа
бас нэг цахилгаан станцын ажил эхлээд явж байгаа. Түүнийгээ барьж дуустал энэ яамнаас явахгүй байлгүй
АНХААРУУЛЖ БАЙНА!!!!!!!!!!!!!БИД ЭХ ОРНОО ХУДАЛДСАН, ЭХ ОРНООСОО УРВАСАН, ХӨРӨНГИЙГ НЬ ГАДАГШ ГАРГАСАН ГААЛЬ, ТӨРӨӨС ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЯЖСАН , ХАР ТАМХИ НАЙМААЛСАН БОЛОН БУСАД …….. ТӨРИЙН ЭСРЭГ, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ГЭМТ ҮЙЛДЭЛ ГАРГАСН БҮХИЙЛ ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭХ ОРНЫ НЭРИЙН ӨМНӨӨС ДЭЭД ХЭМЖЭЭ…МАШ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА. ЭНЭ ТОГЛООМ БИШ…
Барилгачин хүн шиг хаишаа юм бэ хулгаич аа улсын хөрөнгө мөнгө буцааж өг үндсэн ажилаа хиихгүи юу өлбөнтөөд явдаг юм бэ хөрөнгө хогшлыг нь шалгаач ээ эниигээ одоо заилуулаа
Энэ хулгайчаа зайлуулаачээ монголын эрчим хүчний яам сөнөж гүйцлээ занданшатараа
Энийг төрөөс зайлуулах болоогүй юу. Өөрөө зайлна гэж лав байхгүй дээ
Хотхон барихад дэд бүтэц асуудалгүй шийдэгддэг мөртлөө бусад дүүрэгт яагаад байнга доголдол гардаг нь ойлгомжгүй хэвээр
Хотын иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байхад сайд нь бизнесийнхээ амжилтаар л яригдаад байгааг харахаар гомдол төрнө
Ай хөөрхий гэж...Нөгөө ард түмний яриад байгаа БЗСангийн зээлээр Японы их, дээд сургуульд докторын зэргийн сургалтанд хамрагдаж ирээд, ард түмэн бидний татварын мөнгөөр буюу 150 - 200 сая төгрөгөөр диплом худалдан авч ирээд, дараа нь бидний толгой дээр гараад суучихдаг байна шүү гэдэгтэй л адилхан юм болсон дүр зураг харагдаж байна шүү.
Энэ хулгайчийн Зайсангийн шинэ байрнуудыг холбох гэж зунжингаа 3 сар халуун усгүй бсан шд.
1 хороолол нь нөгөө хорооллоо санхүүжүүлдэг. 4р станцыг Чойд өгвөл ингэнэ. Намын шахаа дэндүү
Зүгээр л барилгаа бариад яв л даа пиздакаа
Шуналын дэв солиорол уу
Их л зардал хэмнэж ашигтай ажилласан байх даа
ОГЦОР
Пээ энэ Сайд чинь ямар тасарчихсан амьтан бэ ? Ум базар байна.
Ene hun said bolood biznes ni iluu hurdan tomorson ni ilt medregdej baina harin bidnii amidral deer gerel dulaan tasrah ni yamar uchirtai ve gej asuuh erhtei sanagdaj baina
Bi jiriin irgen hun ene buh hothonuud ni dulaan gereltei baihad huuhduud maani daarch suuj baigaag harhaas zalhaj baina ene shudarga yos mon uu
Zarim hun ene bol zugeer davhtsal gej heleh baih gehdee too barimt une bairshil bugd neg huntei holbogdoj baigaag harhaar itgeh hundee
Bi demjij ch chadahgui baina erchim huchnii said bolson hun salbaraa avrah bish harin ch doretuulj baigaad ni haramsaj baina
Zarim ni ene hun chadvarlag biznesmen gej magtana gehdee turiin ajil bol uur shuu biznesiig avch yavdag arga ard tumnii amidrald taarahgui
Bi asuumaargui baina ene olon say tugrugiin bairnuudad amidardag humuus bidnees uur Mongol humuus uu gej
Ene bol neg hunii asuudal bish systemiin asuudal gej bodoj baina gehdee systemiig tolgoilj baigaa humuus ni hen bilee
Bi zarimdaa ene hotod amidrah utgatai yu gej bodдог gerel dulaan baihgui bol buh um utgagui
Harin ch ene asuudlaar il tod yarih estoi bodoj baina facebook deer bichihdoo hurtel bolgoomjloh heregtei yum shig sanagddag ni aimshigtai
Bi demjih chadvar alga harin asuult ih baina ene salbar yaj ingej unaj bolдог baina