УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй Давост уулзаж, COP17-д урилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэлхийн өөрчлөлтийн төлөөх Тони Блэйр хүрээлэн”-г үүсгэн байгуулагч, Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар уулзаж ярилцав. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон Монгол Улсын 2026-2030 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулав. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хиймэл оюун, технологийн бодит, системтэй хэрэглээг бий болгохоор ажиллаж буйгаа танилцууллаа. 

Тони Блэйрийн хүрээлэнтэй стратегийн түвшинд олон нийттэй харилцах чиглэлээр мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллах боломжийг судлахаар болов. Ерөнхий сайд Г.Занданшатар Тони Блэйрийг энэ оны зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форум, наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн талуудын 17 дугаар бага хуралд оролцохыг урив.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ишш, дандаа л эксүүдтэй л уулзах юм даа. Том гүрний боссууд ч манайхыг тоох биш дээ. Орос, Хятадын хамжлагат боол шахуу болсон жижиг улс

Холбоотой мэдээ

Back to top button