Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Турбины инженер Э.Балдандорж: Станцын ачааны хүндийг засварчид үүрдэг ч хамгийн бага цалинтай хүмүүс

Гурван үеэрээ эрчим хүчний салбарт ажиллаж буй турбины инженер Э.Балдандоржтой ДЦС-ын халуун гал тогоонд ажил хэрхэн явдаг болон эрчим хүчний салбарт тулгараад буй асуудлын талаар ярилцлаа. Түүний өвөө эрчим хүчний салбараас төрсөн Монголын анхны хөдөлмөрийн баатруудын нэг.

Мөн аав нь эрчим хүчний салбарын хүн бөгөөд гуравдугаар цахилгаан станцад турбины инженер хийдэг байжээ. Өвөө аавынхаа мэргэжлийг өвлөсөн Э.Балдандорж өдгөө Канад улсад эрчим хүчний дата аналитик мэргэжлээр суралцаж байгаа юм. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Инженер мэргэжлийг ОХУ-д эзэмшсэн гэж сонссон. Энэ мэргэжлийг сонгоход өвөө, аав тань нөлөөлсөн болов уу?

-2016 онд ОХУ-ын тэтгэлгээр Москвагийн Эрчим хүчний их сургуульд суралцах боломж олдож 2021 онд төгссөн. 2021 онд төгссөний учир нь цар тахалтай холбоотой. 2020 онд Монголд амралтаараа ирж таарахад хөл хорио тогтоож улмаар нэг улирлын хичээлээ үзэх боломжгүй болсноор таван жил сурч төгссөн. Мэргэжлийн тухайд гэвэл, би багийн математик, физикийн хичээлдээ дуртай, олимпиадад оролцдог сурагч байсан юм. Өвөө, аав маань эрчим хүчний салбарын хүмүүс байсан нь мэргэжил сонгоход хүчтэй нөлөө үзүүлээгүй. Гэхдээ аав маань энэ салбарт ажилладаг хүн учир эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшихэд надад давуу тал болсон гэх юм уу. Зун аавтайгаа хамт ажиллаж байх хугацаанд их зүйлийг сурч мэдэж авсан л даа.

-Таны хувьд "ДЦС-3” ТӨХК-д гурван жил инженерээр ажилласан. Ажиллах хугацаанд хэцүү зүйл олон байсан уу?

-Мэдээж салбар бүхэнд л өөрийн гэсэн хэцүү зүйлс байдаг байх. Төрийн өмчит кампаниудын зовлон ижил байдаг биз. Сүүлийн нэг жилийн тухайд гэхэд л өглөө бүр ажил дээрээ таардаг ах маань нэг л өдөр бурхан болчхож байгаа юм. Салбартаа 13 жил ажиллаж байсан туршлагатай, чадвартай хүн байсан. Ойр дотнын хүнд ийм золгүй зүйл тохиолдоход хүн бага зэргийн айдас мэдэрч эхэлдэг юм байна лээ. Учир нь маргааш надад золгүй зүйл тохиолдохыг үгүйсгэх араггүй болчхож байгаа юм. Тэгээд ч бид мэргэжлийн хүмүүс учраас нэг ч удаа шинэчлэгдээгүй тоног төхөөрөмжүүдийг цаашдаа хэдэн жил засаж аргалах уу гэдгээ мэдэж байгаа шүү дээ. Энэ бүхнээс шалтгаалаад ч тэр үү ажлаасаа айх, шантрах мэдрэмж төрсөн. Дэлбэрэлт болсны дараагаар станцын ажилчид нэг сарын хугацаанд маш эвгүй нөхцөл байдалтай байсан. Бүгд айсан, цочирдсон шокийн байдалтай ажилласан.

-Хэцүү зүйл их байсан ч сайн зүйл бишгүй л байх. Залуу хүн учир станцад ажилласнаар олон зүйл сурсан байх л даа?

-Гуравдугаар цахилгаан станц бол хамт олны хөдөлмөрийн газар. Би ажлаа түрүүлж дуусгаад гэртээ харих биш бусдынхаа дуусгаагүй ажлаас хөнгөлөх жишээтэй. Станцад ажилласан хугацаандаа цаг барьж сурсан. Зөвхөн би болох биш бид бүгд болох ёстой гэсэн сэтгэхүйг өөртөө сайн шингээсэн учир олзуурхдаг.

-Станцууд арай гэж л өдөр хоногийг аргацааж, аргалж, амь залгуулж байна-

-Гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөж шинэчлэхгүй бол ахин турбин дэлбэрч тэнд ажиллаж байгаа инженерүүд амь хохирохыг үгүйсгэх арга алга. Эрүүлээр бодоход зөвхөн дулааны асуудал бус тэнд ажиллаж байгаа ажилчдын амь нас давхар яригдах нь?

-Аливаа зүйлийг ашиглах хугацаа нь дуусвал сольж шинийг авч шинэчилдэг шүү дээ. Үүнтэй л ижил ойлголт. Гэтэл бид өдөр хоногийг аргацааж, аргалж, амь залгуулах ажил л хийж байгаа. Мотор нь эвдэрсэн машины моторыг нь засаад, ахин эвдэрвэл дахин засаж буйтай л утга нэг. Осол аваар бол бид нараас шалтгаалахгүй гардаг зүйл шүү дээ.

-Нийгэмд дулаан муудах, тог тасрахаар станцын инженерүүд муу ажиллаж байна, станцын ажил явахгүй байна гэж буруутгах хандлага ажиглагддаг. Халуун гал тогоонд нь ажиллаж байсан хүний хувьд иргэд энэ зүйлийг мэдээд аваасай гэсэн зүйл байдаг байх?

-Цахилгаан, дулааны үнэ нэмэгдлээ гэхээр иргэд эрчим хүчний салбарыг, сайдтай нь хамт үл бүтэх мэтээр хардаг. Үнэн хэрэгтээ манай улсад эрчим хүч асуудалтай байгаа л даа. Гэхдээ энэ салбарт 17000 хүн ажилладаг, тэдний ард гэр бүл нь бий. Эрчим хүч зогсолтгүй хэрэглэгдэж байдаг учир энэ салбарын ажилчид үргэлж илүү цагаар ажилладаг. Энэ үед гэрт асуудал гарсан, хүүхэд нь өвдсөн тохиолдол тоймгүй их. Энэ салбарт сэтгэл гаргаад, амь насаа дэнчин тавиад, гэр бүлээ ардаа орхиод ажиллаж байгаа ах нар их. Тиймээс энэ салбарыг бүхэлд нь үл бүтээхээр харж, хэмлэж болохгүй.

-Бодит нөхцөл байдал дээр манай улсын эрчим хүчний үнэ хямд шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Цахилгаан, дулааны үнийг тогтоодог Эрчим хүчний зохицуулах хороо гэж газар байдаг. Тэр байгууллага засгийн газрын харьяа учир улс төрийн хамааралтай гэсэн үг. Цахилгаан хүний суурь хэрэглээ учраас үнэ нэмэгдвэл талхны үнэ дагаж нэмэгдэнэ гээд анхнаас нь нэмээгүй.

-Тог тасарч байгаа нь зуухны гэмтэлтэй холбоогүй байх магадлалтай-

-Таны хувьд энэ салбарт ажиллаж байх хугацаандаа 2.7 сая төгрөгөөр цалинжиж байсан. Инженерийн цалин гэхэд хангалтгүй санагдаж байна л даа. Станцын ажилчдын нийгмийн хангамж, цалин хөлс хэр байдаг юм бол?

-Станцын ажилчдад нийгмийн хангамжийн тал дээр бүгд асуудалтай. Яг үнэн хэрэгтээ бидэнд станцын 14 хоногийн хангамж гэж хоёр бээлий, хоёр амны хаалт, гар нүүрний саван, арчих материалтай өгдөг. Өгсөн хоёр бээлий нь хоёр долоо хоног ажил хийхэд урагдах нь ойлгомжтой. Станцын хангамж гэж ийм зүйл авч байхад нийгмийн хангамж гэх зүйл байхгүй гэдэг нь ойлгомжтой байх. Станцын ачааны хүндийг засварчид л үүрч, бүх ажлыг нугалж байгаа. Гэтэл тэд станцын хамгийн бага цалинтай хүмүүс. Их сургууль төгссөн, гурван үеэрээ ажиллаж байгаа засварчид олон. Тэд л хамгийн бага цалингаар ачааны хүндийг үүрч байгаа шүү дээ.

-Та гадаадад мэргэжил дээшлүүлэхээр сурч байгаа юм байна. Эрчим хүчний чиглэлээрээ сурч байгаа уу, эсвэл өөр мэргэжлээр үү?

-Би энэ салбарыг орхихгүй гэсэн бодолтой байна. Та анзаарсан бол би олон удаа эрчим хүчний тухай ярьж байгаа. Би дугарахгүй бол манай бусад инженерүүд их хүлцэнгүй, зөвхөн ажлаа л хийдэг хүмүүс. Одоо Канад улсад эрчим хүчний дата аналитик гэдэг мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж байгаа. Эрчим хүчний хэмнэлтийг судална гэсэн үг. Энгийн ойлгомжтойгоор хэлбэл өрхийн цахилгаан зарцуулж байгаа зүйлсийн дата цуглуулаад түүн дээр хэрхэн хэмнэлт хийвэл болох вэ гэдэг ажил хийх юм.

-Станцад инженерээр ажиллаж байсан хүний хувьд сая гарсан гэмтлийг юу гэж “харж” байна?

-Гэмтэл гарсан дөрөвдүгээр цахилгаан станцын зуухыг шууд засах боломжгүй. Миний бодлоор тог тасарч байгаа нь зуухны гэмтэлтэй холбоогүй байх магадлалтай гэж хардаж байгаа юм. Өмнө ажиллаж байх хугацаанд жижиг зуухан дээр гарсан алдааг том гэмтэл үүссэн мэтээр ойлгуулж, нийтэд мэдээллэж байсныг би санаж байна. Түүнчлэн салбарын сайд ажлаа маш муу хийж байгаа. Заримдаа хийж буй мэдээллийг нь сонсох хэцүү байдаг. Мэргэжлийн хүний хувьд шүүмжлэх зүйлүүд их.

-Та бол эрчим хүчний салбарын залуу боловсон хүчин шүү дээ. Танай салбарт залуус хэр их ирж, тогтвортой ажилладаг юм бол?

-Боловсон хүчний асуудал бол манай салбарт анхаарах ёстой сэдэв. Үүнийг хэн ч ярихгүй байгаа нь харамсалтай. Одоо очоод станцууд дээр очоод харвал хүний нөөцийн ажилчид арга мухардсан байдалтай хүнд байгаа. Дээхэн үедээ бол "станцад ажилд орохын тулд авлигал өгдөг" гэсэн яриа хүртэл гардаг байсан. Одоо бол ажилд орохоор ирсэн бүх хүнийг л авах хэмжээнд очсон. Ажиллах хүнгүй байгаа нь цалинтай холбоотой, станцын хүнд нөхцөлд бага цалинтай аюултай нөхцөлд ажиллаж байснаас уурхайд ажилласан нь хавь илүү байна. Гэхдээ сүүлийн хоёр жилээс энэ салбар яригдаж, шүүмжлүүлж байгаа нь сайн хэрэг байх.

-Анх станцад ажилд орохдоо хүнд хэцүү нөхцөлд ажиллахаа мэдэж орсон байх. Яагаад станцыг сонгож ажиллах болсон юм бэ?

-Ажилд орсон эхний нэг жил бол өөрөөрөө их бахархаж байсан. Эх орондоо хувь нэмэр оруулсан, сайн сайхан ажил хийж байна гэж их урамтай байсан. Хөдөлмөрийн амтыг мэдрэх ёстой гэж зориглоод ажилд орсон. Станцад ажилласан хүн бол хэр баргийн хүнд ажлыг тоохоо больдог юм шиг санагдсан. Адаглаад би өглөө бүр 07 цагт сэрж сурсан.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
72 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ярилцлагыг уншаад станцын хүмүүсийг буруутгахаасаа өмнө бодох хэрэгтэй юм байна гэж бодлоо өдөр шөнөгүй ажилладаг аюултай нөхцөлд бага цалинтай байгааг иргэд бид сайн ойлгодоггүй байжээ үнэхээр харамсалтай санагдлаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юм л бол цалин бага гэхийн өөрсдөө эхлээд ажилаа хэрхэн хийдэг билээ хэр мэргэжлийн түвшинд хийж чаддаг билээ гэдэгээ бодох хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Станц чинь автоматжаад хүний оролцоо бага. 4р цах станц хоцрогдсон ч гэсэн
Найдвартай талаасаа давуу талтай. Зуух бол хэдэн жилдээ байнга солигдож байдаг юм. Нэг засварыг нь хугацаандаа хийхгүй цоорсон юм.

Зочин
Зочин

Салбарын сайд мэргэжлийн бус мэдээлэл өгдөг гэдэг нь дотроос нь ажиллаж байсан хүний амнаас гарч байгаа нь их л ноцтой сонсогдож байна даанч ийм шүүмжийг тоодог хүн алга

Зочин
Зочин

Гурван үеэрээ нэг салбарт зүтгэсэн гэр бүл байна гэдэг их хүндлэл төрүүлж байна ийм хүмүүсийн яриаг илүү олон нийтэд хүргэж бодлого шийдвэр гаргагчид сонсдог болоосой гэж хүсэж байна

Зочин
Зочин

Цалин хөлс нийгмийн хангамж ийм муу байхад залуус уурхайг сонгож байгаад гайхах зүйл алга эрчим хүчний салбар ингэж хүнгүйдэж байгаад үнэхээр санаа зовж байна

Зочин
Зочин

Станцаас чадварлаг залуус нь маш олноороо гарж цалин сайтай уурхай руу явж бна. Цалин үнэхээр бага , өрнөөс өрний хооронд амьдарж бна

Зочин
Зочин

Эрчим хүчний жирийн ажилтан албан хаагчид бол жинхэнэ ажилдаа эзэн болсон мундаг хүмүүс сайд нь бол хулгайч чөтгөр

Зочин
Зочин

Гурван үеийн хөдөлмөр ингэж үнэгүйдэж байхад бид дулаан цахилгаанаа л нэхээд суудаг нь ичмээр юм байна иргэн хүнийхээ хувьд би энэ салбарыг илүү ойлгож дэмжмээр санагдлаа

Зочин
Зочин

Станцын ажилчид дандаа буруутгагддаг нь шударга биш юм байна гэдэг нь тод харагдлаа бодит байдал дээр тоног төхөөрөмж нь хуучирсан байхад инженер яаж шидэт саваагаар бүхнийг шийдэх вэ

Зочин
Зочин

мундаг залуу байна хичээлд нь амжилт хүсэе. ирээдүйн боловсон хүчин зөв бодолтой зөв сэтгэлтэй байна

Зочин
Зочин

Станцын засварчид хамгийн бага цалинтай атлаа хамгийн хүнд ажлыг хийдэг гэдгийг анх удаа л ингэж тодорхой сонслоо нийгэмд энэ тухай огт яригддаггүй нь харамсалтай

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Зочин

Үнэн шүү станцын инженер техникийн ажилчид цалин бага учраас мэргэжлийн чадвартай хүмүүс нь цалингаа голоод явчихдаг тэгээд чадвар муутай ажил хийх дургүй юмнуудыг авах хэцүү байх хэцүүлдээ.Сүүлийн үед и.хүүхдүүд биеийн амрыг хараад инженерээр сурахгүй болж.ээ.Хамгийн сайн инженер бэлтгэдэг улс бол орос шүү дээ.Иргэд өөрсдөө хов живээс өөр юм мэддэггүй болохоор эрчим хүчний үнийг нэмлээ гээд гоншгонодогоо болимоор юм.Сэлбэг хэрэгсэл ийн үнэ ,цалин хөлс гээд зардал нь хаанаас хүрэхгүй шүү дээ

Зочин
Зочин

Дулаан цахилгаан тасрах болгонд фэйсбүүкээр харааж зүхдэг хүмүүс энэ ярилцлагыг заавал унших хэрэгтэй юм байна асуудал нь ганц ажилтанд биш бодлогын түвшинд байгааг ойлгох ёстой

Зочин
Зочин

Ene zaluugiin yrij bgaa zuil mash unen sonsogdoj bn heden jil bolood l zasaj argaldaad yavna gej baikhgui shuu dee neg l udur tom osol bolvol hen hariutslaga huleeh ve

Зочин
Зочин

Ene hun gadaadad surch baigaad salbaraa orhihgui gej helj bgaa ni mash saihan sonsoj bn iim setgeltei zaluusig demjih bodlogo heregtei

баяр
баяр

бушуу ирж ажлаа хийгээрэй, бид хэцүүдлээ, харин ирэхэд нь авахгшүй, дэмжихгүй л новшрох вий

Зочин
Зочин

Erchim huchnii salbar deer ajillaj bgaa humuusiin amidral iim hund baidgiig ene yariltslagaas medlee bid tog tasrahad l uurlaj bichdeg bolhoos tsaan ni yu boldogig ogt bodдогgui bsan yum shig sanagdaj bn

Зочин
Зочин

Zaluus ene salbart togtohgui bgaa shaltgaan ni todorhoi bnaa hund nuhtsul baga tsalin ayultai orchin baigaa bol hun yaj udaan ajillah ve ene asuudliig deer n ni shiidehgui bol orchin ueiin injener alga bolno

Зочин
Зочин

Bi erchim huchnii salbart ogt hamaagui hun ch gesen ene yariltslagiig unshaad injeneruuded hundetgel turlee ene humuus bol jinhene eh oronch baidag yum shig sanagdlaa

Зочин
Зочин

Minii ah bas stanct ajilladag uchraas ene yariltslaga nadad mash oilgomjtoi sanagdlaa ger bulee orhiod ajildaa yavdag humuusiig bid iluu hundelj baih yostoi

Зочин
Зочин

Bi ene yariltslagiig unshaad erchim huchnii une nemegdeh ni zaйлшgui yum bish uu gej bodoj ehlee hugjilgui une deer udaan yavaad baival bugd l hohiroh yum bnaa

Зочин
Зочин

Өглөө бүр долоон цагт сэрч сурсан гэдэг жижиг зүйл шиг боловч сахилга бат тэсвэрийн том сургууль юм байна станцад ажилласан хүмүүсийн чанар өөр байдгийг ойлголоо

зочин
зочин

цахилгааны үнэ нэмлээ гээд цалин нь нэмэгдэхгүй ээ. хулгайч нарын шахаа,идэж уух, хулгай хийх нь л нэмэгдэнэ.

Зочин
Зочин

энэ салбарын залуус үнэндээ л хамгийн хүнд ачааг үүрч байгаа. баярын өдөр хүртэл хэзээ гэмтэл гарах бол хэзээ дуудах бол гээд ганц нэг хундага барих бүү хэл утсаа ч дууг нь хаахгүй бат бэлэн л байж байдаг улс. цалин мөнгө нэмүүлнэ гээд ажлаа хаяаад жагсах цуглах ч эрх байхгүй эрх гэхээсээ илүү нэмүүлчих юмсан гэсэн хүсэл байвч ажлаа хаях сэтгэл зүй байхгүй ард нь гэр бүл улс орон өчнөөн амь амьдрал байж л байдаг.

Зочин
Зочин

Zuhnii gemtel bish baih magadlaltai gej helsen ni sonin sanagdlaa bodit baidal deer medeelel yaj guivuuulagdaj bgaag bid sain shalgah heregtei yum shig

Зочин
Зочин

Ene salbariin asuudal bol neg hunii aldaa bish buh systemiin aldaa gej haragdaj bn bodlogo hurungu oruulalt baihgui bol injeneruudiig buruutgaad hereggui

Зочин
Зочин

Иргэд бид цахилгаан дулааныг байгалиасаа л байх ёстой юм шиг ойлгодог бодит байдал дээр хэн нэгэн амь насаа дэнчин тавьж байж тэр гэрэл асдаг гэдгийг мартчихдаг

Зочин
Зочин

Bi ooroo zaluu hunii huvid ene salbart ajillah setgeltei hun hovor bgaa ni oilgomjtoi sanagdlaa gehdee iim yariltslaga olon bol zaluus bodloo oorchilj magadgui

Зочин
Зочин

BAHARHAJ BAINA. TA NARIIGAA GOLOH MUULAH ZUILS OGTOOS BHGUI. MGLD OOR OLON ТЭЦ ХЭРЭГТЭЙ БА ШААРДЛАГА БА АЙМАГ БҮР БАРАГ ТЭЦ ТЭЙ БОЛОХ ЁСТОЙ ЮУ Л БА НҮҮРС БА ТЭГЭЭД МНГЛ ӨВӨЛТЭЙ ОРОН. ТА НАР Л ЭНЭ ОЛОН ТЭЦД ХЭРГЭТЙ ОРОС ГЭЖ СҮЙРЧ БАЙГА ОРНЫ АЛС ХӨДӨӨ ЭРХҮҮД 1 ДОР 8 ТЭЦ БА ШҮҮДЭЭ, ГЭТЭЛ МАНАЙ ДАРГА ОГТ ҮЙЛДВЭРГҮЙ ҮЙЛДВЭР БХГҮЙ БОЛОМЖИИГ ОЛГОГЧ ТЭЦ ГҮЙ БАЙЖ ХҮЛЭМЖИИН ХИИ ГЭЭЛ ГУЦЙЙЛ ҮСЭРЧ ЧААГАААЛ 40 ЖИЛ,

Зочин
Зочин

Ай хөөрхий гэж...Нөгөө ард түмний яриад байгаа БЗСангийн зээлээр Японы их, дээд сургуульд докторын зэргийн сургалтанд хамрагдаж ирээд, ард түмэн бидний татварын мөнгөөр буюу 150 - 200 сая төгрөгөөр диплом худалдан авч ирээд, дараа нь бидний толгой дээр гараад суучихдаг байна шүү гэдэгтэй л адилхан юм болсон дүр зураг харагдаж байна шүү.

Зочин
Зочин

Анхан шатандаа л ажлын ихийг хийж цалингийн бага авдаг. Тэгээл хамаг хэмнэлтэд нь өртдөг. Ажлаа хийж бга албан хаагчдаа л цомхтгох оруулж ажил хийж тушаал шийдвэрээ биелүүлсэн болдог. Төр, хувийн ба төрийн өмчийн гээл бүх газрын албан хаагч л ийм бдаг ш дээ. Цахилгаан дулаан тээврийн ажилчид үнэхээр хүнд нөхцөлд цалин хангамж ч бас арай шүү...

Иргэн
Иргэн

Сайхан мэргэжлийн залуу хүн бн амжилт хүсэе!! Цаашидаа ахиж дэвшээд явах нь гарцаагүй харин тэр цагт МАН -АН мафиуудын нэг болчихож болохгүй шүү залуу минь!!! МАН -АН - мафиууд хүний мөнгөөр уургалаж аваад хулгайд сургдаг бузар хүмүүс байдаг гэдгийг бүү мартаарай!!

Иргэн
Иргэн

Манай сэтгүүлчид нэг л юмруу хошуураад байхаар мэдээлэх таниулах зүйл их байна шүү ЭХЦСтанц өндөр цалинтай гэж боддог байлаа маш хүнд нөхцөл яаагаад цалин хангамж ийм муу юм бэ яаагаад улс төржүүлээд мэргэжлийн бус хүнээр удирдуулаад байдаг юм болдоо ажилаа мэддэг хүн байвал нөхцөл байдлыг сайн ойлгож авч явах байхдаа станцын байдлыг зурагтаар хараад нөхцөл байдал иймдээ хүрэх гэж улсаараа тоггүй халаалтгүй тэсгэм хүйтэнд станцад ажиллаж байгаа хамт олон та нартаа бол энэ хүнд нөхцөлд өдөр шөнөгүй ажиллаж байгаад баярлалаа

ГАНБОЛД
ГАНБОЛД

МОНГОЛЧУУД ИНЖНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧИДЫГ ЗАГНАХ БИШ ХАРИН Ч БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ ХАРИН ЭНЭ ЗАЛУУГЫН ЯРЬЖ БАЙГАА НЭГ ЯРИА ЖИРИЙН ЭВДРЭЛИЙГ СҮЙРЭЛ БОЛЧИХСОН МЭТ САЙД НАР АЖИЛАА МАШ МУУ ХИЙЖ БГА ГЭЖ ЭНЭ Л БНА ШҮҮ ДЭЭ ЛУЙВАР БУЛХАЙ ХУЛГАЙ АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ХУВЬЧЛАХ 40 ЖИЛ ШИНЭЧЛЭЛ ЗАСВАР ХИЙГДЭЭГҮЙ ГЭДГИЙГ ЦЭНГҮҮН МЭДЭЭГҮЙ ЮУ ХАРИН НӨГӨӨ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ХУВЬЧЛАХ ЛУЙВАРЧИДЫН ТАВИУЛУУ ГЭЖ ХАРДАЖ БНА

Zochin
Zochin

Udirdaj bga humuusiin buruu uurusnii bayajaad l bdag

Зочин
Зочин

Орос Франц улсдаа хамтарч АЦС бариулаач ээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу хуцаад байгаа юм бэ? Чи цөмийн реактор гэж мэдэх үү? Тэрийг хөргөх ус манай Монголд яг үнэндээ бий юу? Ажлын хариуцлага даах боловсон хүчин байна уу? Зүгээр л нүүрсээр ажилладаг станцаа 5, 6, 7- г барьсан нь хамгийн зөв шийдвэр шүү!!

Зоч
Зоч

Бүүүр нэг шантаачин лалруууд дандааал хүнд хэцүүүү цалин бага гэж гонгиндог цалин нэмсэээр бүх юм нэмэгдэээд төгрөг ханш нь улам унасааарл

Зочин
Зочин

Энэ залуу Канадаас ирэхгүй ийм боломж дахиж олдохгүй гэдэгээ мэдчихсэн бн аа. Хичнээн олон сор болсон боловсролтой залуус Канада улсад ажиллаж амьдарч байгаа гэж бодож бн олон шүү Монголд. дандаа хулгайч цүнх баригч нар үлдсэн харамсалтай бн аа

Ооо
Ооо

Хэдэн үеэрээ гэдгийг сэтгүүлч өөрөө хэлж өгөөд түүнийгээ асуудаг .... Ямар сэтгүүлч гэж ийм толгой муутай байна аа

Зочин
Зочин

Хаа газрын ажлыг ажилтангууд нь хийдэг.Эрх ямба,цалин мөнгөний ихийг дарга нар авдаг.Тийм болохоор ажил явахгүй байгаа юм.Дарга төвтэй Улс шүү дээ.

Zochin
Zochin

Yg ajilaa hiideg engineeruud hetsuu nuhtsuld, huuchin tuhuurumj deer ajillaj tsahilgaanaar hangah geed zovoh, joohon deeguur alban tushaaltai ene salbariinhan bugd unetei oron suuts, huviin undur tulburtei surguulid huuhduudee surgaj, yamar business hiideggui baij yaj ingej amidaraad bna ve. Huuchin shine buh alvan tushaaltanig shalgah heregtei

Тийм ээ
Тийм ээ

Станцын ажилчдын цалинг нэмээсэй

Зочин
Зочин

Салбар болгонд ийм ажлаа хийгээд явдаг жирийн сайхан зөв хүмүүжилтэй ажлын төлөө сайхан залуучууд бгаа муу юм холуур өнгөрч байх бол тусгай амжилт хүсэе

Зочин
Зочин

Чойжоо, Доржханд, Цэнгүүн гурав зайл

Enka
Enka

Хүмүүс энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг буруутгадаггүй байхаа. Гол асуудал нь хариуцсан төрийн албан тушаалтнууд ажлаа мэдэхгүй, хийхгүй нөхөд байгаад байгааг л шүүмжилж байгаа. Төрийн бодлого, хариуцлага гэдэг юм үнэхээр алдагдсанаар ийм байдалд орж байна шүү дээ.

зочин
зочин

Багш эмч гэлтгүй аюултай, хүнд нөхцөлд өдөр шөнөгүй ажиллаж байгаа эрчим хүчнийхэн тэр дундаа засварчдын цалинг нэмэх хэрэгтэй гэж ойлгогдож байна.

Ээгийй
Ээгийй

Станцын бүх ажилчдын цалинг нэмээрэй.

Ээгий
Ээгий

Станцад цалин бага болохоор ажилчид их орж гардаг болсон. Хшнд ажилтай, Маш бага цалинтай учраас

Батбаяр
Батбаяр

Станц 5 .ыг хурдан барих цаг болжээ засаг төр баригч хүмүүсээ.

Жаргал
Жаргал

Станцын мэрнжжлийн ажилчдын нуруун дээр эрчим хүч өдий зэрэгтэй явж бна шүү дээ.

Жаргал
Жаргал

Ялангуяа станцын хүнд ажилтай хүмүүсийн цалинг өндөр болгох ёстой. Эрчим хүч тог ямар хэрэгтэй мэдрүүлж бна даа.

Уншигч
Уншигч

3 үеэрээ ажиллана гэдэг бол энэ ажилдаа сэтгэлтэй хүмүүсийн илэрхийлэл. Ийм хүмүүс л амжилт гаргана. Үүнийг удирдаж байгаа хүмүүс харин нь эдний хүч хөдөлмөр, мэдлэг бүтээлийг шимэгчид биш үү. Япончууд 1 байгууллагадаа мөн үе залгамжлан амьдрахыг эрхэмлэдэг юм билээ. Учир нь тэдний ирээдүй амьдралын хувь заяаг хариуцдаг болохоор. Үүнийг л манай улсын төрийн хувийн хэвшлүүд мөрдлөг болговол улс ч тухайн хамт олон хамтдаа хөгжих суурь болно.

Холбоотой мэдээ

Back to top button