УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Чойжилсүрэнгийн ангийн найз, Д.Бямбасүрэнгийн гэрээс $10,000 хурааж, 48 цаг баривчиллаа

Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг саатуулснаас яг найман хоногийн дараа буюу өчигдөр /2026-01-22/ АТГ-аас “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гэрээс 35 сая төгрөгийн гадаад валютыг хураан авч, баривчилсан байна. Тодруулбал, хамаарал бүхий этгээд болох н.Мөнхбаярын хамт 48 цаг баривчилсан байна.

Д.Бямбасүрэнгийн хувьд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз. Тодруулбал, 1988 оны Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийн төгсөгчид. Намтраас нь харвал, 2016 онд Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоход Б.Бямбасүрэн Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилогдож байж. Үүний дараа 2022 онд Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайд болмогцоо Б.Бямбасүрэнг мөн л Эрчим хүчний яамны харьяа "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирлаар томилжээ.

Хамгийн сүүлд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,

  • Өөрийн орлого: 1.1 тэрбум
  • Гэр бүлийн орлого: 197 сая
  • Гурван орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай байшин, нэг авто гражтай: 4.7 тэрбум
  • Toyota, Highlander, Toyota, Prius загварын хоёр автомашин: 28 сая
  • Газар: 300 сая
  • Үнэт эдлэл: 350 сая
  • Хадгаламж: 2.3 тэрбум
  • Авлага: 1.2 тэрбум
  • Хувьцаа эзэмшдэг компаниуд: Тэнгэр Апат ХХК ХХК, ТА Финанс ББСБ ХХК, Ойн хөндий ХХК ХХК, Тайгын хөндий ХХК

Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах , 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. 48 цагийн баривчлах хугацаа маргааш буюу энэ сарын 24-нд дуусна. Үндэслэлтэй гэж үзвэл сар хүртэлх хугацаагаар цагдан хорьж, хэргийг шалгах хуулийн зохицуулалттай.


Яг одоогийн байдлаар Эрчим хүчний салбараас ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал  Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нар нэг сарын цагдан хоригдохоор буй. Харин Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өдгөө Б.Чойжилсүрэнгийн зөвлөхөөр ажилладаг Б.Нямаа АТГ-д шалгагдаж байгаа. Мөн дээр дурдсан Б.Чойжилсүрэнгийн ангийн найз Д.Бямбасүрэнг 48 цаг цагдан хориод буй юм.

Тэднийг одоогийн албан тушаал нь эрчим хүчний салбарт нэгтгэх боловч, аж байдлаараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс холдохгүй байна.

Учир нь ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх бол Б.Чойжилсүрэнгийн өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин сайдын суудлаасаа буухдаа шинээр томилогдсон сайд Б.Чойжилсүрэнтэй гар барьсан буюу яамныхаа ТНБД-аар үлдэж байсан. Улмаар одоог хүртэл эрчим хүчний салбараасаа холдолгүй, дарга, захирлаар ажиллаж байгаа.

П.Товуудоржийн хувьд Б.Чойжилсүрэнгийн нэг сумын дүү буюу Увс аймгийн Тэс сумын уугуул хүү. 2020-2021 онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2022 оноос одоог хүртэл буюу Б.Чойжилсүрэнг сайдаар ажиллаж буй энэ цаг үед Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж байна.

Эрчим хүчний салбарт өрнөөд буй авилгын хэргийн үйл процессыг уншихыг хүсвэл дараах нийтлэлүүдийг санал болгож байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
64 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шалгагдах ёстой этгээдүүд
Шалгагдах ёстой этгээдүүд

Толгойлогч нь Чойжилсүрэн бгда... Би юу ч мэдэхгүй гэж худал хэлээд мултарчих санаатай, хоёр засаг дамжиж хор хутгаад хийсэн хулгай луйвар нь Арван цахилгаан станц барих мөнгө хөрөнгийг Чойжилсүрэн багаараа хамтран завшиж ээ... Авилгачид луйварчидийг зогсоох ганц арга бгаа нь манай урд хөршийн сайн туршлага: Бүх хөрөнгийг хурааж цаазалж яллах.. Хятадаас суралцаж хэрэгжүүлье

Зочин
Зочин

Увсын даварцан сданууд Чойжилсүрэнтэй нь үндсээр нь зайлуулж шоронлуу нь илгээ

Зочин
Зочин

эдний гавьяагаар хот өнөөдөр тоггүй сууж бн

Зочин
Зочин

Neg sum neg angi neg tanil talyn huree yaagaad dandaa turd davuu baidal bolood bdag yum be ene bol sanamsargui zuil lav bish

Иргэн
Иргэн

Тальтан Чойжоо одоо эцэстээ хүрлээ шүү, шуналд хязгааргүй

Зочин
Зочин

Энэ Чойжилсүрэн гэдэг хүнд яагаад хариуцлага ногдуулдаггүй юм бэ? Чойжилсүрэнд эрчим хүчний салбарыг өөд нь татах, урагшлуулах ямарч хүсэл сонирхол байхгүй ердөө өөрийнхөө барилгын бизнест мань мэтийн төлдөг сар бүрийн төлбөрийг хэрхэн зувчуулж ашиглах вэ гэсэн бодол л байгаа. Ийм чадваргүй, сэтгэлгүй, буруу санаатай хүнийг яагаад ингээд байлгаад байдаг нь сонин. Улс оронд цахилгаан эрчим хүчний доголдол үүсээд бүгд зутарч, даарч хөрч байхад энэ нөхөр ямар ч гэмшсэн, буруугаа ойлгосон шинжгүй хээв нэг ярилцлага өгөөд байж байх юм. Энэ нөхрийг даруй огцруулж, маш сайн шалгах хэрэгтэй сураг сонсох нь ээ ерөнхийлөгч болчих санаатай яваа гэсэн шүү. Одоо л дарж авахгүй бол болохгүй шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мөнгө хүчтэй шүүхийг худалдаад авчихна саяхны хэрэг харуулж бгаздээ

Зочин
Зочин

Ard irged bid nar tsalin nemegdehgui tatvar nemeed baidag tegeed deed tald ni iim yum urgelj baival shudarga yos gej yu bhav

Иргэн
Иргэн

Эрчим хүчний ТӨХК үүдээ бас шалга авилгад идэгдсэн хачиг шиг даргын суудалд шигдсэн өчнөөн хүмүүс бгаа. Энэ салбарт онцгой дэглэм шаардлагатай. Хуйгаар нь сольж шинэ үе залууст боломж олгоё оо!!!

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Аюултай шуналтай ,чөтгөрүүд юмаа

Зочин
Зочин

Одоо Чойжилоо барь

Зочин
Зочин

Ядахдаа та нар крилл үсгээр бичээч.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Баяр хүргэж,амжилт хүсье! Бүгдийг нь шалгаж, хөрөнгийг нь хураа!!! Тэдний мөнгө гэж байхгүй!!!

Зочин
Зочин

чойжилсүрэнг тэгээд баривчилсан юм уу

Зочинолдо
Зочинолдо

заваарсан хогнууд энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ үр дүн байхгүй ийм заваан юм буурахгүй улам өргөн хүрээгээр тэлж уламжлагдан он цагийг элээж байдаг нь юутай гамшиг вэ

Зочин
Зочин

Ясыг нь цайтал шалгаж, ялыг нь хүнд үүрүүлээрэй муу хорхойнуудад...

Монголмаа
Монголмаа

Энэ хүмүүс үхлийн муугаар үхэж далд ороосой

Зочин
Зочин

Инээдмийн эмгэнэлт жүжиг цаашаа. Хогийн хулгайчууд бүр нэг хийх юмаа олж ядах юмаа! Одоо тэгээд 10000$ гарлаа гээд энэ ядуу юм байна гээд өрөвдөх үү тэ? Май шүү ! Чойжилсүрэн монголын газрыг тавьж хятдын банкнаас зээл авсан хулгайч нарын нэг мөнөөсөө мөн шүү! Тэр газрыг ашиглуулахгүй бол хятад зарчина гэсэн санаатай гөлөг шүү дээ? Монгол улс линенз гэх энэ луйварыг зогсоож газар шороо баялагаа буцааж авах хэрэгтэй

БбЗочин
БбЗочин

Хүн хогнууд

Зочин
Зочин

Кириллээр бичвэл сайн байна. Баярлалаа

Зочин
Зочин

Одоо хангалттай биш үү. Чойжилсүрэн гэж шоронд хийж шалгаач ээ

Зочин
Зочин

Эгэл жирийн амьдралаас хүн яаж ч хөдөлмөрлөсөн арай ч ийм их хөрөнгийг яаж олхов дээ! Ойлгомжтой бн шдээ! Чойжоотой нь хамт намнаач

Батаа
Батаа

Ардын намын засаглаж буй өнгө төрх. Дөнгөж эхлэл. 35 000 000 бол дусал төдий бх. Маш ихииг хулгайлдаг бх. Чойжилсүрэн бол толгой нь бх өндар магадлал харагдаж бна. Түүнийг сайн шалгаасай.

Чоно
Чоно

Хүрэлсүх хуулийг атгаж байхад жаахан сүр болж байгаад л хэдэн жарайхай нь үлдээд замхарна даа, яг нүүрсний хулгай шиг.

Зочин
Зочин

Найз ах дүүсээрээ танил талаараа ингэж идэж ууж хувьдаа завшиж байхад монгол орон минь яаж хөгжих вэ.ШУДРАГА ЁСЫГ ТОГТООХ ЧӨМӨГӨӨ ДУНДЛАХ ЕРӨНИ ЙЛӨГЧ ХААШАА АЛГА БОЛСОН БЭ.ЭНЭ УЛСАД НОЦТОЙ АСУУДАЛУУД ИХ ГАРЧ БАЙХАД ТАВЧИКТАЙ ХҮҮХЭН ТАВ АЛХСАНЫ ТӨЛӨӨ ЕРӨНХИЙ САЙДАА ӨГЧ БАЙСАН ОДОО ҮГЭЭ ХЭЛЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА.

Ган
Ган

Чойжилсүрэнгийн бүх хөрөнгийг хураагаадшоронд хийх хэрэгтэй шд. Арай дэндүү ханаж цадахгүй цусаллаа шд

Зочин
Зочин

Ene medeeniig unshaad hun buriin tolgoi dotor neg l ih asuult garj baina yagaad dandaa neg salbaraas neg huree neg huntei holbogdood baidag yum be er ni ene bol systemiin asuudal bish uu gej bodogdoj baina

Зочин
Зочин

Ene hunii hurungu orlogiin zoruug harhaar jiriin irgen bid nar yu hiigeed yavdag yum be gej asuumaargui sanagdlaa shalgaltiin ur dun yamar garah bol gej huleej suuj baina

Зочин
Зочин

Niigem ingej l yavaad baival heniig ch itgeh argagui bolj bna ene nuguu taldaa huuli shudarga ajillaj baigaa gesen itgel turuulj baigaad bayarlaj baina

Зочин
Зочин

Bi lav ene neriig umnu ni sonsoj baisan gehdee ingej ih hurungutei gej bodoj baisangui er ni yaj iim ih hadgalamj uusdeg yum bol

Зочин
Зочин

Shalgaltaa uneheer zuv hiigeesei neg hunii ner hundiig guitgej baigaad duusah vii gej bas bolgoomjloh heregtei baih

Зочин
Зочин

Ene udaa unen bodit baidlaar ni il gargaad heniig ch halamjlahgui shiidej chadval olon hun itgeltei bolno

Зочин
Зочин

Zarimdaa bodohod ene buhen jujig shig l sanagdaad duusdag ur dun ni urgelj ard irgeded hamaagui bolj ungurdg

Зочин
Зочин

Ene salbar bol ulsiin ami nas shig chuhal tegeed iim humuus ni dotor ni baigaad baidag bol yamar ayultai gej

Зочин
Зочин

Yag unendee ene humuusiin holbootoi barimt shinjlehdee bas mash ih tsag hugatsaa shaatsan baih daa

Зочин
Зочин

Zuvhun neg hun bish buh huree ni ilreh bolov uu ene bol olon hunii asuuj baigaa asuult shuu

Зочин
Зочин

Ene hereg deer shudarga shiidver gargaj chadval daraagiin udaa busad ni bolgoomjloh baih

Зочин
Зочин

Irged bid zugeer l medee unshaad unguruuhiin orond asuult tavij shaardlaga tavih tsag irsen baih

Зочин
Зочин

Zarim ni shuud buruutgaj bna zarim ni hamgaalj bna gehdee unen ni neg l udur ilerne

Зочин
Зочин

Bi bol neg tiim hurdan shuumjlehgui barimtaar ni l shiidegdeh yostoi gej boddog

Зочин
Зочин

Ene buhen uls toriin togloom yum uu esvel unen avilga uu gedeg ni il boloh heregtei

Зочин
Зочин

Hervee dahin l chimeegui bolood ungurvul ard irgeded ih uramgui sanagdana

Зочин
Зочин

Ene hunii tanil talyn suljee yamar tom bolohiig haruulj baina gehdee huuli tom shuu

Зочин
Зочин

Odoo l neg unen shudarga shiidver huleej suuh l uldlee

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Биeсээ ээлжилж баривчилсаар кккк. Бүгд огцроод бүгд шалгуул

Ard
Ard

MAN hariutslaga tootsohgui l dee
Buh hurungii ni huraagaad l 25 jil narsand yas suulgaval avilgal arilnashd

Зочин
Зочин

Голоос нь тойроод л бнада

Зочин
Зочин

Оптоороо Убс ороогдож дээ...
Шударга байгаасай чемодантай хөл шиг шийдэгдэх вий....

Зочин
Зочин

Хүрээний булхайг уудалбал далай2

Зочин
Зочин

мэдээжийн ил тод хулгайч нар шүү дээ гайхах зүйл байхгүй

Уншигч
Уншигч

Юуны өмнө зүй бусаар бий болгосон хөрөнгийг нь царцааж, төрийн өмчид шилжүүлж өр зээлд төлөхөд зориулах

Холбоотой мэдээ

Back to top button