Нийгэм мэдээ
Улсын хэмжээнд нийт цэцэрлэгийн тоо 1399 болж, наймаар буурав

Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилийн эхний байдлаар нийт цэцэрлэгийн тоо 1399 болж өмнөх оноос наймаар буурчээ.
Харин ерөнхий боловсролын сургууль 900 болж өмнөх оноос 15-аар, дээд сургууль 68 болж гурваар нэмэгдсэн байна. Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын 70 байгууллага байгаа нь өнгөрсөн жилийнхтэй ижил хэвээр.
Бүх шатны боловсролын байгууллагад суралцагчид 2025-2026 оны хичээлийн жилд нийт 1 сая 284 мянган болж өмнөх оноос 27.8 мянгаар өсчээ. Харин сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо 258.8 мянга болж өмнөх оноос зургаан мянгаар буурсан байна.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.