УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатарын Давосын уулзалтад зүүж буй ухаалаг нүдний шил 1.6 сая төгрөгийн үнэтэй

Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй.

Тэрбээр энэ удаагийн айлчлалаар камер, микрофон, чанга яригч болон хиймэл оюун ухаанд суурилсан технологитой нүдний шил зүүсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Иймд "Ray-Ban"-ийн "Meta”-тай хамтран гаргасан ухаалаг шилний тухай баримтыг хүргэе.

Тус ухаалаг шилний тухайд, гаднаасаа энгийн нарны шил харагдах боловч дотроо камер, микрофон, чанга яригч болон хиймэл оюун ухаанд суурилсан технологитой. Нэг үгээр хэлбэл зураг дарах, бичлэг хийх, дуу хоолойгоор удирдах, дуудлага хийж болно.

“Hey Meta” гэх мэт дуу хоолойгоор идэвхэждэг Meta AI туслахаар дамжуулан асуулт асуух, орчуулга авах, гар хүрэхгүйгээр команд өгөх боломжтой. Мөн нээлттэй аудио системтэй тул орчны дууг хаахгүйгээр хөгжим сонсох, дуудлага хийх боломж олгодог байна.

Уг нүдний шил "Ray-Ban"-ы албан ёсны сайт дээр 460 ам.доллароор худалдаалагдаж байна. Энэ нь Монгол мөнгөөр 1.6 сая төгрөг гэсэн үг юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дарга нарын хувийнх нь хэрэглээ дэлхийн шилдгүүд нь атал улс орных нь хөгжил дэлхийн адагт. Энэ юуг харуулж бгаа вэ. Эрчим хүч, түлш шатахууны хомсдол, үнэ инфляци тэнгэрт, ард иргэдийн худалдан авах чадвар газарт

Зочин
Зочин

царай муутай шатар ийм шилээр яах ч юм билээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэнэг лалар, хогны сав, хүний сүг, хүний адаг. Дэлхийгээс зайлаач.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Утаснаас хямдхан юм байна.Дажгүй юм.

Холбоотой мэдээ

Back to top button