ДЭЗФ: 2026 онд Монголд нүүрлэх хамгийн том эрсдлээр ИНФЛЯЦ, ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ-ыг нэрлэлээ
Дэлхийн эдийн засгийн чуулган (WEF) жил бүр Дэлхийн эрсдэлийн тайлан гаргадаг. Энэ жилийн эрсдэлийн тайлангийн гол сэдэв нь тодорхойгүй нөхцөл байдал байв.
Дэлхийн эрсдэлийн мэдрэмжийн судалгаанд оролцогчид богино болон урт хугацаанд дэлхийн төлөвийг сөрөг байдлаар харжээ. Судалгаанд оролцогчдын 50 хувь нь ирэх хоёр жил тогтворгүй байдал нэмэгдэнэ гэж таамагласан байна. Ирэх арван жилийн хувьд оролцогчдын 57 хувь нь тодорхойгүй нөхцөл байдал дордоно гэж үзжээ.
Олон улсад итгэлцэл, ил тод байдал, хууль дээдлэх ёс буурч протекшионизм нэмэгдэж байгаа нь дэлхийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтад заналхийлж, зөрчилдөөн гарах хандлагыг нэмэгдүүлж байна гэж тус тайланд бичсэн байна. Гео-эдийн засгийн сөргөлдөөн судалгаанд оролцогчдын санааг зовоож буй хамгийн том асуудал болжээ. Дэлхийн дахиныг хамарсан томоохон хямрал үүсгэх эрсдэл бол гео-эдийн засгийн хурцадмал байдал гэж оролцогч тодорхойлсон байна.
Тус тайланд жил бүр удирдагчдын санал бодлын судалгаа гэх зүйлийг тусгаж өгдөг. Энэ нь дэлхий даяарх бизнес удирдагчдын санал бодлыг сонгож тухайн улсад тулгараад буй хамгийн том эрсдэлүүдийг тодорхойлдог.
Монгол Улсад 2026 онд нүүрлэх хамгийн том таван эрсдэл:
- Инфляц
- Эдийн засгийн уналт, зогсонги байдал
- Эдийн засгийн боломжийн хомсдол эсвэл ажилгүйдэл
- Орчны бохирдол
- Төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын хангалтгүй байдал
Өнгөрсөн жил удирдагчдын санал бодлын судалгаагаар Монгол Улсад нүүрлээд байсан хамгийн том таван эрсдлээр дараах таван хүчин зүйлийг нэрлээд байсан билээ.
- Ажиллах хүч, чадварын хомсдол
- Эрчим хүчний хангамжийн хомсдол
- Орчны бохирдол
- Ядуурал ба тэгш бус байдал
- Цаг уурын онц ноцтой үзэгдэл байсан юм.
Эх сурвалж: WEF








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгө хэвлээд халамж тараагаад байвал удахгүй Венесуэл, дараа нь Непал болно
Хямралаас сэргийлж гадаад нзэнтэй уурхайнуудаа сайн ажиллуул гэх гэж бга биз. Тнгэнд Монголын бүх баялаг хяналтгүй гадагш гарч бид хямралтай хоосон хэвээр үлдэнэ. Уул уурхайн баялагтаа Монголчууд эзэн хэвээр байх ёстой
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Тийм ч биз, үгүй ч биз. Нэг их далдыг хардаг далан худалчууд олон болжээ. Эрсдэл байвч аюул бишээс хойш ахй зүйлгүй.
АН ы Цоггэрэл гэж аугаа ихмэдэх байхад маниус юундаа зовох вэ.
б
Гадныхан монголд амьдраагүй байж олон юм шийдчих юмаа хаха
төр засаг албаар халтар төгргөний ханшийг унагадаг