Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Б.Бат-Орших арбитрын шүүхэд ялж цолоо эргүүлэн авах нөхцөл бүрдлээ. Тэрбээр Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд тухайн үеийн улсын харцага Д.Анараар дөрөв, аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав, улсын начин Б.Орхонбаяраар зургаа давж "Улсын харцага" цол хүртсэн. Харин түүнээс допингийн төрлийн хориотой бодис илэрч цолоо хураалгасан юм. Улмаар түүнд тавын даваанд өвдөг шороодсон Ц.Сандагдорж улсын начин, тухайн үед улсын начин цолтой байсан Б.Орхонбаяр улсын харцага цол нөхөн авсан байдаг.
Тэгвэл 2020 оны долоодугаар сарын 13-нд Б.Бат-Орших допингийн шинжилгээ өгч, улмаар шинжилгээний хариу есдүгээр сарын 7-нд ирсэн байна. Тухайн үед үндэсний бөхийн салбар хорооноос Б.Бат-Оршихийг дуудан ирүүлж допинг илэрсэн тухай хэлсэн юм. Ингэхдээ албан ёсны цаасаар ирүүлсэн шинжилгээний хариуг тухайн бөхөд өгөөгүй аж. Харин "Б" сорьцыг өгөх эсэхийг бөхийн салбар хороо Б.Бат-Оршихоос асуусан эсэх нь одоог хүртэл ойлгомжгүй, маргаантай байна. Улмаар 2021 оны зургаадугаар сард харцага цолыг нь хурааж, барилдах эрхийг нь хассан.
Уг шийдвэртэй Б.Бат-Орших санал нийлээгүй бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 28-нд Үндэсний бөхийн салбар хорооноос анх удаа шинжилгээний хариуг албан бичгээр хүлээн авч, танилцсан юм байна. Цаасаар авсан шинжилгээний хариуг авсан даруйдаа "Б" сорьцоо өгч шинжлүүлэх хүсэлт гаргасан аж. Гэтэл Б.Бат-Оршихийн "Б" сорьцыг бөхийн салбар хороо хадгалаагүй байсан нөхцөл үүсжээ. Дүрэмд зааснаар шинжилгээ авсан бөхийн "Б" сорьцыг 10 жил хадгалах заалттай байдаг. Нэг ёсондоо шинжилгээ өгсөн хүний шээсийг хоёр хувааж "А" сорьц, "Б" сорьц гэж нэрлэдэг. "А" сорьцоос илэрсэн хариутай тухайн бөх санал нийлэхгүй бол "Б" сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргадаг.
Бөхийн салбар хороо Б.Бат-Оршихийн "Б" сорьцыг хадгалаагүйгээс үүдэн цагаатгах үндэслэлтэй болсон байна. Улмаар Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхээс цагаатгах шийдвэр гаргажээ. Ингэснээр цагаатсан болохыг Үндэсийн бөхийн салбар хороонд хүргүүлэх бөгөөд салбар хороо цааш нь Ерөнхийлөгчид хүргүүлэх процесс өрнөнө. Тэрчлэн Б.Бат-Орших харцага цолоо эргүүлэн авах боломжтой болж буй юм. Харин тав, болон зургаагийн даваанд өрсөлдөгч бөхөөс нь допинг илэрснээр цол ахисан Ц.Сандагдорж, Б.Орхонбаяр нарыг хэрхэх эсэх тодорхойгүй байна. Гэхдээ Улсын начин Ц.Сандагдорж цолоо хураалгаж, Улсын арслан Б.Орхонбаяр чимэг буурах магадлалтай болж байгаа юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бат-Орших дээр 2020онд Допингийн байгууллага худал матэриал бүрдүүлж хэн нэгний өмнөөс шийтгэсэн нь илэрч дээ!Шинжилгээний хуудсыг өөрт нь өгөхгүй нууж, тэр ч байтугай 10 жил хадгалах ёстой "Б"сорьцыг булхайгаа нуухын тулд 5 жил ч хадгалалгүй хаясан нь илэрхий байна,нүдний булайгууд!
Хайшаа юм бэ. Тэгээд бусад бөхчүүдийн цол тоглоом болж таарч байна уу? Үнэнээр шүүгээд илрээгүй бол сайн хэрэг. Одоо өөрсдийн алдаагаа хаацайлж цагаатгаж байгаа бол инээдтэй л асуудал. Хэдэн бөхчүүдийнхээ сэтгэлзүйгээр наадаж наадам хийхээ больмоор юм дөө. Өгсөн цолыг бууруулах, буцаах байсан юм бол энэ хариу гартал наадмаар бөхчүүдийн цол өгөхгүй хүлээх ёстой байсан юм бишүү ххэ. Жил болгон цолны хүлээлгэ гэж урт цуваа бий болно ххэ. Завхарсан ч юм их болох юм дөө.
За худлаа допинг ш**чихаад тэрнийгээ баллах гэж олон жил өнгөрсөн хойно шоудаад суух юм.зүгээр монгол бөхөөс зайлаач.энэ хэдэн бөхчүүд цол авч нутгийн зөвлөлөөрөө баахан бэлэг авахуулах гэж нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй болжээ.нутгаа хөгжүүлж модон жорлонгоос нь салгаж чадаагүй дундад зуунаараа байгаа байж хэдэн бөхчүүдээ эрхлүүлэх гээд ядчих юм.наадуул чинь өдөр шөнөгүй допинг шахаж түүнийгээ янзлах гэж өдөр шөнөгүй шээс хөөх эм уудаг нь үнэн ш дээ.
ҮБ-г одоо цэвэрлэж шагнал энэ тэр бүү өг.нутагтаа гану түргэний тэрэг авч өг
Дампуурсан юм ч их болох юм даа. Ажил хариуцсан хүмүүс санаатай, санамсаргүй байдлаар алдаа гаргадаг юм биш үү. Хэн хэндээ хэцүү байх даа. Одоо бусад заргалдаж байгаа бөхчүүддээ анхаарал болгоомжтой байгаарай даа.
iim hogiin yumaar barildaj yadag yum. Olympod ordog sportoor hicheelleed delhiin shildeguudtei orsoldooch. judo choloot boh songomol bohoor barildaad olympoos medal awaad ireech ! chadahuu? amjihuu? aigaad chadahguilde.
Монголын маань дампуурсан байдал аль ч салбарт байх юм даа. Ясаа цайтал заргалдаад байвал энэ дампуу байдал цэгцрэх байгаа.
Өнгөрсөн хугацааны Б.Орхонбаяр нарын бөхчүүд оролцсон бүх барилдаан хуудуутай болж таарлаа оноолт ам авалт гэх мэтчилэн хахаха одоо тэгээд хэрэвээ орхоо харцага биш байсан бол гээд л зарга хөврөх нь л дээ хахаха
Тэгэхэд Орхонбаяр харцага цолтой байсан шүү. 3 удаа 6 давсныхаа нэгийг хураалгана гэсэн үг.
Энэ допинг гэсэн асуудлыг нэг мөр шийдэхгүй бол маш их будлиан дагуулж байна бас авилгач байж болох талтай
энэ брл бөхийн холбооны хариуцлаггүй ялзарсан байдлыг харуулж байна ер нь үндэсний бөхийн холбоо бол манай улс төр шиг л болсон шүүдээ
Авах ёстой сайхан бөх шүү юун харцага вэ зааны эрэмбэтэй бах шүү цолыг нь өгөх ёстой
Арбитр бол шүүх биш. Арбитрт өмгөөлөгч, хуульчид маргаан шийдвэрлэдэг
За ёстой бага мэдрэлт чамаас Допинг, Домингогийн төрлийн бодис илэрсэн бол тэгээд л гүйцээ... шударга бус бусдыг өөрийгөө хуурч авсан цолыг хэн хүлээн зөвшөөрөх юм ????????????????????
Зүгээр л ардын цэнгэл наадмаас энэ допинг гэдэг юмыг болчих...олимпийн төрөлдөө чанд мөрд
Бөөн холион бантан, хэрүүл шуугиан, бузар гүтгэлэг, новшийн хор найруулалтаар дүүрсэн улс төрд нийгэмд ямар ч нөлөө идэвхгүй тэмцэлгүй хэнд ч хэрэггүй хогнууд
Энэ тэгээд хөгжил үү, мөхөл үү. Үндэсний соел минь ингэж явсаар мөхөх вий дээ. Допинг гэдгээр хүчит бөхийг нь, монгол адууг эрлийз гээд хавчаад хасаад байх болсон юм чинь сур харвааг хулхи нумтай, шагайн харвааг нь хуурамч шагайтай гээд эхлэх вий дээ.
Ene olon jil bolj baihad yu hiij baisan yum? huun heleltseh hugatsaa gej baidag biz de?
Ёстой дампуурсан зүйл хийж б.а даа.Допинг гээд ялуулсан бөхчүүд 6-7 жил хүлээж байгаад шээсээ нэхнэ,тэгээд л шүүгдэнэ баларсан ч юм даа
Тухайн үчд нь шиидэхгүй үнэн лалар дампуурцан малгууд юм даа бас бөөн авилгал лалрууд наадаж ч чадахаа байсан энэ сайхан өв уламжиллаа аятайхан аваад явж чадахгүй бөөснүүд бөхөнцөрүүд ,үхэж байсан бөхийн холбоо
bohiin holboonii tergvvnd ni hariutslaga tootsoh heregtei
ын уу бич та 2
Дээжийг нь устгуулчихаад 1 жилийн дараа шүүхэд хандаж. Допинг хэрэглээгүй гэж үзээгүй сорьц хадгалаагүй гэдгээр ялагдаж.
Дампуу Монгол болж бнадаа Бөхчүүдийн нэр хүндээр мөнч их тоглох юмаа хог гэж
Үнэхээр хэрэглчээд битгий тэгэж бай
Допин бол бөхчүүдийн дунд хавтгайрсан
Шүүхэд бас хулхидчихав уу.
orhonbayar gulgiin tsoliig huraa.neg ch turuuleegui arslan gej haana bsan yum
M#l isda wei