Нийслэл 2026 оныг "Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх жил” болгон зарлалаа

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн байгууллагууд 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтээ хэлэлцэн баталжээ. Төлөвлөгөөнд тусгасан ажлын хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудад үүрэг болгосон байна. Богино, дунд, урт хугацааны бодлогын төлөвлөгөө болон тогтоолын төслийг мөрдүүлж ажиллахыг салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга М.Халтарт даалгажээ.
Мөн “2026 оныг хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх жил” болгон зарлалаа. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Зөвлөлийн гишүүн байгууллагууд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, хүний эрүүл мэндийг доройтуулах, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх, гэр бүлийн хүчирхийлэл, залилах, хулгайлах гэмт хэргийн гаралтыг 15 хүртэлх хувиар бууруулахад анхааръя гэдгийг сануулж, дээрх агуулгаар төлөвлөгөөнд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосноор санал дэмжигдэж, төлөвлөгөөгөө баталлаа.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.