НийгмийнНИЙГЭМ

Г.Занданшатар: Бөөрөлжүүтийн станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал эрчим хүч импортлохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.01.24/ Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа. Сүүлийн долоон хоногийн хугацаанд Бөөрөлжүүт цахилгаан станц орчимд цаг агаар огцом хүйтэрч, хөрсөн дээр -48 градуст хүрчээ. Үүний улмаас тус станцын нүүрс дамжлагын бункер бөглөрч, нүүрс хөлдсөн нь доголдол үүсэх шалтгаан болжээ.

Улмаар шуурхай баг томилж, үүссэн асуудлыг хугацаа алдалгүй шийдсэн гэж станцын удирдлагууд танилцууллаа. Цаашид "ийм асуудал гарахгүй. Станц суурилагдсан хүчин чадлаараа бүрэн ажиллаж байна гэж" "Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр хэллээ.

Энэ үеэр Г.Занданшатар "Бөөрөлжүүт цахилгаан станц эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, тогтвортой ажиллагааг хангахад хувь нэмрээ оруулж буйг харж байна. Цаашид нүүрс хөлдөх эрсдлээ бүрэн шийдвэрлэж, алдаа гаргахгүй ажиллах шаардлагатай. Бөөрөлжүүт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал Оросоос цахилгаан импортлох шаардлагагүй болно. Гэрээний үүргээ биелүүлэн цахилгаан эрчим хүчээ найдвартай үйлдвэрлэх хэрэгтэй. Өвлийн хүйтнээр ард иргэдийг зутрааж болохгүй" гэлээ.

Бөөрөлжүүт цахилгаан станц өнөөдрийн байдлаар төвийн бүсийн эрчим хүчний системд 300 мВт цахилгаан нийлүүлж байна. Тус станцад 150 гаруй инженер, техникийн ажилтнууд 24 цагийн турш ээлжээр ажиллаж байгаа юм байна.

Төслийн гуравдугаар блокийг 2027 онд, дөрөвдүгээр блокийг 2028 онд ашиглалтад оруулахаар барилгын ажлаа эхлүүлжээ. Гурав, дөрөвдүгээр блок ашиглалтад орсноор тус станц нийт 600 мВт цахилгаан үйлдвэрлэх юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hovdiin ulun hulgaichuud iim hun ashiglaj bolohgui seg barindaa

Холбоотой мэдээ

Back to top button