НИЙГЭМНийгэм мэдээ

Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өнөөдөр /2026.01.25/ 11:13:51 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 31км зайд болжээ.

Тэрчлэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 54 км, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 73 км зайд болсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн газар хөдлөлтөөс шалтгаалж ямар нэгэн хохирол учраагүй аж.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button