УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын дүрэм: Сонгуульд санал худалдаж авах үйлдэл гаргавал сахилгын арга хэмжээ тооцно

Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд бүтэц, зохион байгуулалт, Үндсэн дүрмээ шинэчилсэн. МАН-ын 31 дүгээр Их хурлаар Н.Учралыг намын даргаар сонгосон агаад Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн нэгдүгээр сарын 9-ны хуралдаанаар түүнийг албан ёсоор бүртгэсэн. Мөн тус намын шинэ дүрмийг бүртгэсэн билээ.

МАН-ын шинэ дүрмийн онцлох заалтууд:

НАМЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮРЭГ

1. Намын үзэл баримтлал, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон намаас явуулж буй үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцоно.

2. Улс орны болон намын дотоод амьдралын асуудлаар санал тавьж хариу авах, шүүмжлэх, мэдээлэл өгөхийг шаардах эрхтэй.

3. Гишүүдийн төлсөн татвар, өргөсөн хандив, намын сан хөмрөгийн зарцуулалтын тайланг сонсох эрхтэй.

4. Намын эв нэгдлийг хамгаалж, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.

5. Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүрэгтэй.

6. Намын нэрийн өмнөөс сонгогдож томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын явцуу бүлгийн нөлөөнд автахгүй байх;

7. Намын Удирдах зөвлөл болон бүх шатны намын удирдах байгууллагын шийдвэрийг зөрчихгүй байх;

8. Намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах;

9.  Намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж, намын эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийхгүй байх;

10. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд улс төрийн тодорхой дэмжлэг үзүүлэхээс татгалзана.

УЛС ТӨРИЙН ЯМАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ ВЭ?

1. Намаас сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэхээс татгалзана.

2. Хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзана.

3. Намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны байгууллагад сонгууль намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй.

ЯМАР ТОХИОЛДОЛД НАМЫН ГИШҮҮНД САХИЛГЫН ЗӨРЧИЛ ТООЦОХ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ!

1. МАН-ын гишүүнийг хасах тухай асуудлыг Хяналтын ерөнхий хороо нь Бага хурлаас баталсан маргаан шийдвэрлэх журмын дагуу хуралдаж шийдвэрлэнэ.

2. Намаас УИХ болон ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан болон өөр нам эвслээс нэр дэвшсэн намын болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийвэл;

3.  Намаас сонгогдсон болон томилогдон төрийн өндөр албан тушаал эрхлэж байх хугацаандаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол;

4. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;

5. Намын гишүүний эсрэг худал мэдээлэл тараасан, гишүүний нэр хүндэд халдах зорилгоор өөр этгээдтэй хуйвалдсан, үгсэн тохиролцсон тохиолдолд сахилгын зөрчил тооцно.

6. Намын дүрэм болон гишүүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг сахилгын зөрчил тооцох эсэхийг гагцхүү намын Хяналтын ерөнхий хороо тогтооно.

НАМЫН БАГА ХУРАЛ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

1. УИХ-ын сонгуульд оролцох сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, МАН-аас УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх;

2. УИХ-ын сонгуулийн үр дүнд “Эвсэл”-ийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж, шийдвэр гаргах;

3. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах;

4. Намын Их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох, хэрэв аль ч нэр дэвшигч гуравны хоёрын дэмжлэг аваагүй бол намын Их хурлаар шийдвэрлүүлэх;

5. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийг сонгох үүрэгтэй.

6. Намын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө.

7. Жигүүр нь намын нэгдэл, зохион байгуулалтад хохирол учруулах үйл ажиллагаа явуулбал Бага хурлаас татан буулгана.

МАН-ын шинэ дүрмийг энд дарж харах боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тимон өөрөө боов тараадаг байж

Зочин
Зочин
Reply to  Зочин

ӨӨРӨӨЁӨӨ Л ЭХЭЛВ ЭНЭ ЭРХ МЭДЭЛ БАЙГААМУУ СУГА

Зочин
Зочин

Та нар угаасаа сонгуулиар хүүрээ тараалгана даа яаж манийгаа доромжилж басамжиллаа одоо та нарт зөрүүлээд салаавч өгнөө хүлээж бай юун санал худалдах.Гэхдээ танай намын ухуулагч гээд аймшгийн авгайчуул майжийгаад мөнгө тараангуут авнаа МАН аан өгнө гэж аваад мурихаас өөр аргагүй болсоон найзуудаа

40-100 мянга
40-100 мянга

Та нар одоо 40-100 мянган төгрөг тараадаг чинь багадна шүү. Инфляци суга өссөн. 200-300 мянгыг тараа, өгөхгүй бол өөр нам сонгоно.

Холбоотой мэдээ

Back to top button