Их Британийн ерөнхий сайдын гол өрсөлдөгчийг сонгуульд дэвшихийг хоригложээ
Их Британийн Хөдөлмөрийн намын улс төрч Энди Бернхэмийг парламентын сонгуульд нэр дэвшихийг хориглосон байна. Хөдөлмөрийн намын дарга Кейр Стармер Их Британийн ерөнхий сайд билээ. Бернхэм бол нам дотроо Стармерийн гол өрсөлдөгч. Хөдөлмөрийн намын зарим гишүүн Стармер эрх мэдлээ хамгаалах гэсэн алхам хийлээ гэж буруутгаж байгаа юм.
Бернхэм уг явдалд сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлсэн ч Хөдөлмөрийн нам дотооддоо нэгдмэл байхыг уриалжээ. Тус намын нэгэн улс төрч парламентын суудлаасаа өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.01.22/ огцорсон. Манчестер хотын даргаар ажилладаг Бернхэм түүний тэрхүү суудлын төлөө өрсөлдөх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
Тавдугаар сард Их Британид орон нутгийн сонгууль явагдана. Сонгуультай холбоотой санал асуулгаар Хөдөлмөрийн яам Их Британийг шинэчлэх намаас доор жагссан үзүүлэлттэй байгаа юм. Одоогийн байдлаар Хөдөлмөрийн яам эдийн засгаа хүчирхэгжүүлж, төрийн үйлчилгээг сайжруулан хилийн хамгаалалтыг чангатгах амлалтаа биелүүлж чадаагүй байгаа билээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"....Сонгуультай холбоотой санал асуулгаар Хөдөлмөрийн яам Их Британийг шинэчлэх намаас доор жагссан үзүүлэлттэй байгаа юм. Одоогийн байдлаар Хөдөлмөрийн яам ...." ха ха ха. Хөдөлмөрийн яам биш ээ Буяндорж оо. "Labour Party" буюу Хөдөлмөрийн нам юм шүү дээ. Юу бичиж байгаагаа ер нь ойлгож байна уу?