Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин эрх мэдэлд нь "халдсан" ойрын генералаа дарав

БНХАУ-ын зэвсэгт хүчний топ генерал, Жан Юушиа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр шалгаж байгаа гэж Батлан хамгаалах яам нь мэдэгджээ. Ерөнхийлөгч Ши Жиньпиний зэвсэгт хүчин дэх хамгийн ойрын холбоотон гэгддэг байсан тэрбээр ийнхүү армид явагдаж буй цэвэрлэгээнд өртлөө. Тэрбээр зэвсэгт хүчиндээ Ши Жиньпиний л ард орох, хоёр дахь хамгийн өндөр албан тушаалтан юм.

75 настай Жан Юушиа нь байлдааны туршлагатай цөөн хэдэн топ офицеруудын нэг. Мөн БНХАУ-ын зэвсэгт хүчний дээд командлал болох Цэргийн төв комиссын (CMC) хоёр дэд даргын нэг нь билээ. Хятадын хамгийн өндөр албан тушаалтай генерал тэрбээр Коммунист намын 24 гишүүнтэй гүйцэтгэх байгууллага болох Улс төрийн товчоонд суудаг байсан аж.

БНХАУ-ын Батлан хамгаалах яам “CMC”-ын өөр нэг гишүүн болох Лю Жэнлиг шалгаж эхэлснээ мэдэгджээ. Тэрбээр БНХАУ-ын байлдааны төлөвлөлтийг хариуцдаг хамтарсан штабын хэлтсийг даргалж ажилладаг байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Жан Юушиа, Лю Жэнли нар Ши Жиньпиний удирдан явуулсан уулзалтад оролцоогүй. Үүний дараа тэдэнд юу тохиолдсон талаар цуу яриа явах болжээ.

Ши Жиньпин зэвсэгт хүчиндээ цэвэрлээ явуулж байгаа

2012 онд Ши Жиньпин авлигатай тэмцэх үүргийг албан тушаалтнууддаа өгч байсан. Хятадын зэвсэгт хүчин энэ ажлын гол байнуудын нэг болсон юм. Цэргийн албан тушаалтнуудыг цэвэрлэж буй нь зэвсэгт хүчнийг шинэчилж, Ши Жиньпинд үнэнч байдлыг хадгалах зорилготой гэж шинжээчид үзэж байна.

Зүүн талд Жан Юушиа, баруун талд Лю Жэньли

Авлигатай тэмцэх аянаас хойш 200 мянга гаруй албан тушаалтан ял шийтгэл сонсоод байгаа. 2025 оны аравдугаар сард найман генерал авлигын хэрэгт холбогдон Хятадын коммунист намаас хөөгдсөн. Хөөгдсөн хүмүүсийн нэг нь Ши Жиньпиний доор ажилладаг байсан “CMC”-ын гишүүн Хэ Вэйдун байжээ.

БНХАУ батлан хамгаалахын хоёр сайдаа мөн авлигын хэргээр Коммунист намаасаа хөөсөн. Тодруулбал 2024 онд Батлан хамгаалахын сайд асан Ли Шанфу авлигын хэргээр Коммунист намаас хөөгдсөн юм. Түүний өмнө тус албан тушаалыг хашиж байсан Вэй Фэнхэ мөн авлигын хэргээр намаасаа хөөгдсөн.

Ши Жиньпин авлигын хэргийг Коммунист намд тулгараад буй хамгийн том аюул заналхийлэл гэж тодорхойлж, тэмцэх ажиллагаа төвөгтэй хэвээр байна гэсэн билээ.

Жан Юушиаг ямар шалтгаанаар шалгаж эхэлсэн бэ

Хятадын Батлан хамгаалах яам түүнийг ямар хэрэг үйлдсэн талаар мэдээлэл өгөөгүй. Хятадын армийн “PLA Daily” сонин Жан Юушиаг Ши Жиньпиний эрх мэдэлд халдсан гэж буруутгажээ. Түүнийг шалгаж эхэлсэн нь авлигын хэрэгтэй холбоотой бус харин Ши Жиньпиний эрх мэдлийг баталгаажуулах зорилготой гэдгийг тус сонины нийтлэл харуулав.

Жан Юушиа болон Лю Жэнли нар даргын эрх мэдлийн тогтолцоог ноцтой зөрчиж, хохирол учруулсан гэж “PLA Daily” сонин ням гарагт /2026.01.25/ бичжээ. БНХАУ-ын Үндсэн хуулиар төр болон Коммунист намын удирдагч нь Цэргийн төв коммисыг толгойлж, зэвсэгт хүчний тал дээр эцсийн шийдвэр гаргах эрхтэй байдаг. Даргын эрх мэдлийн тогтолцоо нь Коммунист нам зэвсэгт хүчнийг бүрэн хяналтдаа байлгах зорилготой юм.

“PLA Daily” тэрхүү нийтлэлдээ Жан Юушиа Лю Жэньли нар улс төрийн болон авлигын асуудлыг даамжруулсан гэжээ. Энэ нь Коммунист нам зэвсэгт хүчнийг удирдаж, засагладаг үндэс суурийг аюулд оруулсан гэж тус сонин үзсэн байна.

АНУ-ын Тагнуулын төв газарт БНХАУ-ыг шинжлэх тасгийн ахлахаар ажиллаж байсан Деннис Уайлдер “БНХАУ-д намын удирдагчдын эсрэг зогсож байсан түүхтэй цорын ганц байгууллага бол зэвсэгт” гэж хэлжээ. 1959 онд Батлан хамгаалахын сайд Пэн Дэхуай Мао Зэдуний бодлогыг шүүмжилж байсан билээ. Мөн 1971 онд генерал Линь Биао Мао Зэдуний татан буулгаж, төрийн эргэлт хийхийг оролдсон юм.

Зургийн эх сурвалж: AP News

Жан Юушиа зэвсэгт хүчин дэх нэг фракцын генерал болох Хэ Вэйдунг ялж, хэт их эрх мэдэлтэй болсон байж магадгүй гэж Уайлдер хэлжээ. Тэр "Ши Жиньпин дөрөв дэх удаагаа Коммунис намын сонгогдохыг хүсэж байгаа. Жан Юушиа зэвсэгт хүчиндээ туйлын эрх мэдэлтэй болж, түүнийг суудлаас нь буулгах ажлыг удирдаж болзошгүй Ши Жиньпин эмээсэн байх магадлалтай" гэсэн байна.

"Asia Society Policy Institute"-ийн Хятадын зэвсэгт хүчний шинжээч Лайл Моррис хэлэхдээ Жан Юушиаг Ши Жиньпинээс хамааралгүйгээр хэт их эрх мэдэлтэй болсныг илтгэж байна гэв. “PLA Daily” сонин даргын хариуцлагын тогтолцоог дурдсан нь үүний нотолгоо гэж Моррис үзэж байгаа юм. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд Хятадын арми болон Ши Жиньпин хоёр даргын эрх мэдлийн тогтолцоонд анхаарал өгөх болсон. Тэгэхээр тус тогтолцоог зөрчсөн гэдгийг дурдсан нь Жан Юушиа Ши Жиньпиний удирдлагаас гарч байсныг харууллаа” хэмээжээ.

Харин Сингапурын их сургуулийн туслах профессор Жеймс Чар арай өөр бодолтой байгаа аж. Жан Юушиа эсвэл өөр албан тушаалтан Ши Жиньпинийг сөрөх зориг гаргана гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэв. Зэвсэгт хүчин доторх бүлэглэл хоорондын тэмцлээс болж түүнд ийм зүйл тохиолдсон байх магадлалтай гэж тэр үзжээ. Энэхүү бүлгийн үзэл Коммунист нам байгуулагдсан цагаас хойш зовоож буй асуудал билээ.

“Wall Street Journal” түүнийг шалгаж эхэлсэн шалтгаан нь илүү ноцтой зүйл байсан гэж эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Тодруулбал Жан Юушиа Бээжингийн цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг АНУ-д өгсөн хэргээр шалгагдаж байгаа аж. Батлан хамгаалахын яам өндөр албан тушаалтнуудад товч мэдээлэл өгсөн уулзалтын талаар мэдээлэлтэй хүмүүс “Wall Street Journal”-д ингэж хэлжээ.

БНХАУ-ын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг “China National Nuclear Corp” компанийн ерөнхий менежер Гу Жун Жан Юушиагийн эсрэг зарим нотлох баримтыг гаргаж өгсөн аж. Харин АНУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яам “Wall Street Journal”-д мэдээлэл өгөхдөө түүнийг шалгаж эхэлсэн нь Коммунист намын удирдлага авлигыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ харуулж байгаа хэрэг гэсэн юм.

Эх сурвалж: ABC News, Financial Times, Wall Street Journal

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene medeeg unshaad neg l oilgomsorgui sanagdlaa shalgaj bna gehgeer l buh yum avilga bolchihdog ni sonin

Зочин
Зочин

Ийм өндөр албан тушаалтай генералыг ингэж шалгаж эхэлж байгаа нь дотроо ямар айхтар тэмцэл явагдаж байгааг харуулж байна гэж бодогдлоо

Зочин
Зочин

Ши Жиньпин өөртөө хэт ойр байсан хүнийг хүртэл ингэж авч хаяж байгааг харахаар хэнд ч итгэхгүй болсон юм шиг

Зочин
Зочин

hyatadiin tsereg dotroo neg hun ingej het huchtei bolno gedeg uuriin tolgoitoi bolsoniih l shinj baih

Зочин
Зочин

Авлига гэдэг нэрийн дор улс төрийн дайснуудаа цэвэрлээд байгаа юм биш үү гэсэн эргэлзээ төрж байна

Зочин
Зочин

amerikruu medeelel zadruulsan geh tsuurai bol bur aimaar sonin sanagdaj bna unen hudal ni medegdehgui

Зочин
Зочин

Жан Юушиа шиг туршлагатай генералыг ингэж унагаж байгааг бодоход жирийн офицерууд бүр айж байгаа байх

Зочин
Зочин

shi jinpin uuriin erhem medliig l batgaaj bna gej haragdaj bna ard ni tsereg uldeh yostoi gesen ayas

Зочин
Зочин

PLA Daily ингэж шууд буруутгаж бичдэг нь аль хэдийн шийдвэр гарсан гэсэн үг болов уу

Зочин
Зочин

hyatadad shudarga shalgalt gej bhgui l dee hen huchtei ni l hojno

Зочин
Зочин

Цөмийн зэвсгийн мэдээлэл задруулсан гэдэг бол арай л хэтэрхий том хэрэг сонсогдож байна

Зочин
Зочин

ene bol dotood fraktsiin temtsel l baih shinjtei neg hun unasan bol nuguu ni devshdeg l

Зочин
Зочин

Ши Жиньпин дахин сонгогдохын өмнө цэргээ бүрэн гартаа авах гэж яарч байгаа юм шиг

Зочин
Зочин

75 nastai huniig ingej shalgaj bna gedeg eruul uhaan esvel ner tor ni hamaagui bolsoniig haruulna

Зочин
Зочин

Өмнө нь бас олон сайд генерал ингэж алга болсон одоо ч яг адилхан зам давтагдаж байна

Зочин
Зочин

hyatadiin medeelel dandaa hotsrogdson bas tsuuhen uguulbertei bdag bolohoor l tsuurai ih garsan

Дэл
Дэл

Армид байгаа авилгачидтай тэмцэх нь дайнд бэлдэж байна гэсэн үг дээ Оросын алдааг давтахыг хүсээгүйтээ холбоотой

Зочин
Зочин

Одор манай өнөөх сүгсэлзүүр дуурайж бас нэг иймэрхүү юм хийнээ

Холбоотой мэдээ

Back to top button