НийгмийнЭнтертайнмент

Яруу найрагч Б.Явуухулангийн "Тэхийн зогсоол" дуулиас сэдэвлэсэн УСК нээлтээ хийнэ

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн Тэхийн зогсоол дуулиас сэдэвлэсэн ТЭХИЙН ЗОГСООЛ УСК энэ онд нээлтээ хийнэ.

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Тэхийн зогсоол” дуулиас сэдэвлэсэн “Тэхийн зогсоол” уран сайхны кино энэ онд нээлтээ хийх гэж байна.

Этүгэн продакшны уран бүтээлчид Б.Явуухулангийн уран бүтээл, туурвал зүйн өвөрмөц хэв маяг, онцлогийг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, Тэхийн зогсоол дуулийн философи, үнэт зүйлийг кино урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэх зорилгоор “Явуухулан сан”-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тус бүтээлийг туурвиж байна.

Тэхийн зогсоол найраглал нь зөвхөн өндрөөс халих гэж буй Тэхийн тухай бус амьдралын жам ёс, амьд ертөнцийн философийг өөртөө шингээсэн утга төгөлдөр бүтээл бөгөөд монгол хүний байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцээтэй аж төрж ирсэн ахуй соёл, өвөрмөц зан заншил, Монгол хүний дахин давтагдашгүй ховор нандин чанар энэхүү найраглалаар илэрхийлэгддэг билээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button