“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын өрөөнд АТГ-ынхан нэгжлэг хийж байна
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-ынхан прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийж байна.
Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
Түүнийг УИХ-ын гишүүн байхад нь нэг бус иргэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж байсан билээ. Үүний дагуу 2019 оноос Д.Тогтохсүрэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж байсан. Тухайлбал, түүнийг Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт оролцогч аж ахуйн нэгжийг хясан боогдуулж, удирдлагаас нь 70 сая төгрөгийн хахууль авсан гэх гомдлыг аргагүй байдалд орж мөнгө өгсөн иргэн нь гаргаж байсан удаатай.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
olon jil avilgal avch amdarlsan huur dee yaahaaraa monrosiin zahiral boldog um
Өвөрхангайн хөлдүү төмс баригджээ гэхдээ шаалдаа Бадамаа гэдэг шиг энэ ял авахгүй ингэж сүржигнэж л байдаг.
Жонхуу, Данх нарын гэрт нэгжлэг хийхгүй юу